Буйдан үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг газрууд

“BSB мебель тавилгын дэлгүүр

BSB мебель тавилгын их дэлгүүр нь Сингапур болон Европын орнуудад үйлдвэрлэгдсэн өндөр зэрэглэлийн чанартай буйдан эдлэл хэрэглэлүүдийг худалдаалдаг билээ. Тэдгээр нь арьсан, даавуун, элгэн, Нано материалтай зэрэг буйдангууд ба ор болдог, ор болдоггүй, булангийн, булангүй, баруун болон зүүн булантай зэрэг төрөл бүрээрээ бий. BSB -ын хамгийн том давуу тал нь интернет их дэлгүүрээс захиалгаа өгөөд худалдан авах боломжтой бөгөөд таны хүссэн хаягт тань хүргэж өгч үйлчлэх юм.

Салбар дэлгүүрүүд:

–          BSB Megamall дэлгүүр – Хан-Уул дүүрэг, 19-н автобусны буудлын урд

–          BSB Megastore 2 – Баянзүрх дүүрэг, Намьяанжугийн гудамж, Аман Хуур хотхон

–          BSB Lifestyle – Баянгол дүүрэг, 1-р хороо, 2-р хороолол, Төмөр замын коллежийн урд

–          BSB Мишээл экспо салбар – Хан-Уул дүүрэг, Мишээл төв

–          Интернет дэлгүүр – BSB.mn

Харилцах утас: 7509-2002, 7505-0272, 7702-0021, 7507-1001, 7510-8585

“Best буйдан

“BEST БУЙДАН” ХХК нь анх 2004 онд буйдан засвар үйлчилгээгээр 4 хүний бүрэлдэхүүнтэй эхэлж байсан бол одоо 220 гаруй ажилтан албан хаагчтай 8000 орчим мкв бүхий үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний талбайд үйл ажиллагаагаа явуулан Улаанбаатар хотод 3, Эрдэнэт, Дархан хотод тус тус салбар дэлгүүрүүдээр болон бусад аймгуудад гэрээт борлуулагчаар дамжуулан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ хүргэж байна. Мөн бид бүхэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй “Буйданжуулах аян”-аараа дамжуулан хөдөө орон нутгийн хэрэглэгчиддээ үйлдвэрийн үнээр буйдангаа хүргэхээр ажиллаж эхлээд байна.

Салбар дэлгүүрүүд:

–          Хан-Уул дүүрэг, Номин-Юнайтед дэлгүүрийн 4-р давхарт

–          Хан-Уул дүүрэг, Мишээл экспо төв, G-7 павильон

–          Эрдэнэт хот “Дөрвөн -Уул” худалдааны төв

–          Шинэ дархан Хуучин хорооллын 39-р байрны замын эсрэг талд

Харилцах утас: 7777-6060

Говь хангай мебель

Говь хангай мебель тавилгын сүлжээ нь Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон мебелийн их дэлгүүрийн нэг ба нийт Улаанбаатар хотод 8 салбар, хөдөө орон нутагт 2 салбартайгаа үйл ажиллагаа явуулж байгаа. Европын алдарт IKEA брендийн монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг ба зөвхөн оригинал тавилга, буйданг эндээс авах боломжтой билээ.

Салбар дэлгүүрүүд:

–          Нарны зам салбар 1 – БЗД, нарны зам дагуу Миний Hypermaket-ын 2 давхарт

–          Нарны зам салбар 2 – БЗД замын цагдаагаас Нарантуул явах замд байрладаг

–          Нарны зам салбар 3 – Нарантуул зах, Өргөтгөлийн замын урд Булаг төвийн 3 давхарт

–          11 -р хороолол салбар – СБД, 11-р хороолол, Этуаль төвийн 3 – 5 давхарт

–          Драгон салбар: Драгон төвийн 5 давхарт

–          Мишээл салбарт: Мишээл экспо тавилгын худалдааны дэлгүүрийн C40 павильон

–          Баянгол салбарт – БГД, 3,4-р хороолол, Баянгол дэлгүүрийн 2,3 -р давхарт

–          Дархан салбар – Шинэ Дархан Олон улсын худалдааны төвд

–          Эрдэнэт салбар – Дөмөг худалдааны төвд

Харилцах утас: 8802-3014, 8900-4375, 8900-4028, 8900-0491, 8900-3890, 8906-7575, 8908-0480, 8900-4034

“Akmart”

Akmart ХХК нь интернет худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба үйлдвэрлэгчийг, хэрэглэгчидтэй шууд холбож үйлчилдэг ба 1 тэрбум барааны каталаог бүхий онлайн дэлгүүр билээ. Эндээс хятад улсын үйлдвэрлэгчтэй шууд холбогдож бараа захиалан худалдан авах боломжтой ба зөвхөн Хятад ч бус АНУ, Япон, Солонгос, Европын холбооны улсуудад үйлдвэрлэгдсэн барааг шууд худалдан авах боломжтой билээ. Тиймээс та өөрийн хүссэн өнгө, загвар бүхий буйданг захиалаад авах боломжтой шүү.

Хаяг: Нарны зам дагуу, Соёолж төвийн эсрэг талд Sunroad 1 давхарт
Харилцах утас: 7700-5151, 7700-5252

Шилмэл буйдан

“Шилмэл буйдан” ХХК нь 2006 онд буйдан үйлдвэрлэл чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа ба хэрэглэгчиддээ ор болдог буйдан, арьсан буйдан, стенк, шкаф, унтлагын ор, тумбо, комод, ширээ, гал тогооны ком зэрэг бүх төрлийн тавилгын үйлдвэрлэлийг хүргэж байгаа билээ. Мөн мэдээж шилмэл буйдан компани нь буйдан үйлдвэрлэлийг түлхүү давамгайлж явуулдаг ба өнгө загварын өргөн сонголт, хурдан шуурхай үйлчилгээ, сэтгэл ханамж, чанарын баталгаа зэргийг хэрэглэгчиддээ санал болгодог ба бүх банкны лизингээр худалдан авах боломжтой юм.

Салбар дэлгүүрүүд:

–          Хороолол салбар – Хорооллын өргөө кино театрын эсрэг талд Coral Center 

–          Everyday салбар – Жуковын замын эсрэг талд Everyday Худалдааны төвд

–          Мишээл салбар – Мишээл экспо төвийн C11 -р тасаг

 Харилцах утас: 9813-1010, 9860-3892, 9822-8827, 9860-3893, 9860-3897, 9860-0722

Шинэ Сонголт

Шинэ сонголт бренд их дэлгүүрийн сүлжээ нь 1990 оноос эхлэлтэй ба Европын чамин, тансаг, загварын чиг хандлагыг тодорхойлогч чанар, дизайн, тав тух гэдэг үгний бодит биеллийг “Шинэ сонголт” бренд их дэлгүүрээс авах боломжтой юм.

Хаяг: ХУД, 3-р хороо, Нарны гүүрний баруун урд /хуучнаар цагаан хаалга/
Харилцах утас: 8885-4545

Таван-Хан буйдан

Тус байгууллага таны хүссэн загвар, хэмжээ, өнгө, материалын өргөн сонголттойгоор буйдангуудыг үйлдвэрлэнэ. Загвар хийцээсээ шалтгаалан ажлын  3 – 7 хоногт багтаан таны захиалгыг хийж гүйцэтгэн, гэр, албан тасалгаанд тань үнэгүй хүргэж өгөх ба үйлдвэрлэсэн буйдандаа баталгаат хугацаа олгож, засвар үйлчилгээг хийж гүйцэтгэдэг бөгөөд хэрэв та хүсвэл буйдангийнхаа бүрээсийг үйлчилгээний тарифын дагуу солих, эвдэрсэн хуучин буйдангаа сэргээн засуулах боломжтой.

Хаяг: Чингэлтэй дүүрэгт
Харилцах утас: 8968-9890

Хэрэв таньд буйдан засварлах, гадуур бүрэн бүрэлт хийх газруудын мэдээлэл хэрэгтэй бол эндээс орж үзнэ үү!

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал