Гантиг чулууны хэрэглээ ба ач тус

Солонгос бөөн шрүпБарилгын Материалын Нэгдсэн Сан
Шуудайндаа цэвэр 25 кг-тай 3.5см 4см ийн урттай Солонгосын С1022А ангилалын гангийн хольцтой хар шрүп шуудайгаар нь бөөний үнээр зарж байна.
Утас: 9000-3199

“Star хольц”Барилгын хуурай хольц - Huree.mn
Манай үйлдвэр нь чанар стандартын дагуу бүх төрлийн барилгын хуурай хольц үйлдвэрлэл, худалдаалж байна.
Үнийн санал авах
Утас: 7740-0168

09655191

Байгалын цэвэр гантиг нь барилгын болон өдөр тутмын амьдралын бүх зүйлд хэрэглэгддэг ба дуусашгүй арвин их хэрэглээ, ашиг тустай маш үнэ цэнтэй чулуу юм. Кальциар баялаг тул төрөл бүрийн эм бэлдмэл, витамин, бүр шүдний оо хийхэд хүртэл ашигладаг байна. Түүнчлэн гоо сайхны бүтээгдэхүүн, будаг, цаас гэх мэтийг ч хийдэг аж. 

Ерөнхий хэрэглээ:

  • Барилгын барилгын суурь, хана, фасад
  • Гал тогооны тавилга, угаалгын өрөө тохижуулалт
  • Дотор, гадна тохижилт
  • Хөшөө дурсгал, сийлбэр
  • Тавилга
  • Төрөл бүрийн чимэглэл
  • Фермийн амьтад ба ургамалд тэжээл, бордоо болдог

Бид өдөр тутамдаа юунд ашиглаж болох вэ?

1. Цэцгийн чимэглэл байдлаар
Байгалийн цагаан гантигийг цэцгийн шороон дээр тавих нь таны цэцэг, ургамлыг үзэмжтэй харагдуулахаас гадна хөрсөнд нь бордоо болж өгдөг.  2. Аквариум чимэглэх
Мөн л гадна төрхийн хувьд өнгө үзэмж нэмэхээс гадна загасанд сайн 3. Чулуун дээр алхах
Чулуун дээр хөл нүцгэн алхах нь сэтгэлийн хямрал, цусны даралт бууруулах ба тайвшрах мэдрэмж төрүүлдэг. 4. Бусад төрлийн гоёл чимэглэл
Та багахан гарын ур дүйтэй байхад гантиг чулуугаар юу ч хийж ажлын байр болон гэрээ чимэглэж болно. Эсвэл өөртөө гоёл чимэглэл ч хийж болно. Зургаар жишээ харуулав, тус бүр дээр нь дарж томруулж үзэх боломжтой 5. Дангаар нь ашиглах
Байгалийн гантиг чулуу нь цагаан өнгөтэй учир ямар ч зүйлтэй сайхан зохицдог. Та чулууг хаана ч тавиад, дангаар нь ашиглаж болно.  6. Гантиг чулуун массаж
Гантиг нь темпратурыг тэнцвэржүүлж агаар чийгшүүлдэг учраас удаан хугацаагаар дэлгэцний ард суудаг хүмүүс нүдэндээ жин тавихад тохиромжтой. Энэ нь нүдний эргэн тойрон дахь хаван болон хар хүрээг арилгах үйлчилгээтэй. Гантигийг дангаар нь хэрэглэхэд хаван арилгах, цусны урсгалыг идэвхжүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй. Харин халааж хэрэглэвэл үрэвсэл, цочмог гэмтлийг бууруулах; өвдөлт, түгжрэлийг арилгах; нүүрний арьсны өнгийг сайжруулдаг ач тустай.  71UH23ut8mL._SL1500_

Бусад ач тус, давуу тал 

  • Байгалийн үндсэн өнгө нь цагаан тул бүх өнгөтэй зохицдог 
  • Удаан эдэлгээтэй, чанартай
  • Гантиг бол байгалийн бүх чулуун дотроос халуун, хүйтэнд хамгийн тэсвэртэй нь юм. Түүнчлэн темпратурыг тэнцвэржүүлж агаар чийгшүүлдэг.
  • Цэвэр байгалийн гаралтай
  • Эрүүл мэндэд тустай
  • Юунд ч хэрэглэж болдог

Монгол хөрснөөс гарсан 100% эко гантиг чулуу захиалыг хүсвэл доорх дугаарт холбогдоно уу. Их бага хэмжээ хамааран хүргэлттэй.

☎️ Утас: 9000-3199

Эх сурвалж:

https://geology.com/

https://cmpstone.com/

https://www.homeonline.com/

https://newcleanliving.ca/

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн