Ганцаарчилсан бүжгийн сургалт

  1. SUN DANCE бүжгийн клуб 
    Манай бүжгийн клуб нь 2009 оноос эхлэн одоог хүртэл 2 салбартайгаар бүжгийн бүх төрлөөр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.
    ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ :
    Сургалтыг ангиар /GROUP/ болон ганцаарчилсан /VIP/ төрлүүдээр явуулж байна.
    Чанартай сургалт Мэргэжлийн чадварлаг багш Тав тухтай тохилог орчин Бүжгийн бүх төрлийг
    нэг дороос сурацах боломжтой.
    Хаяг: СБД 8-р хороо Хөгжим бүжгийн коллеж-ийн замын урд ШУТИС-ийн 2р байрны зүүн талаар урагш явсан замаар 100метр
    Утас: 80075187
  2. Рояал цэнгээнт бүжгийн сургалтын төв
    Ганцаарчилсан болон хосын сургалтын цаг авах бол нэгдсэн сургалтын цагаас бусад цагуудад багштайгаа урьдчилан тохирч цаг аван хичээллэж болно.
    Хаяг: Саппорогийн урд байрлалтай SB төвийн 3 давхарт
    Утас: 80188832
  3. Ub dance school
    Бүх төрлийн бүжгийн сургалтын төв нь 2009 оноос Нийслэлийнхээ хүүхэд залуучууд, ард иргэдийнхээ эрүүл мэнд, гоо сайхан, мэдлэг боловсролд зориулсан хөгжим, бүжиг хөгжлийн сургалтуудаа явуулж ирсэн бөгөөд нийт 210 метр квадрат талбай бүхий 2 бүжгийн танхим, усанд орох душ бусад тоноглол бүхий тохилог саруулхан анги танхимуудтай.
    Хаяг: БГД, 4-р хороолол, Ачлал Их дэлгүүрийн дэргэд Голомт банкны 4-р давхарт
    Утас: 88117345, 88114818
  4. “S Dance”
    бүжгийн клубт мэргэжлийн чадварлаг багш нараар удирдуулан бүх төрлийн бүжгээр хичээллэхийг уръя. Бүжиглэх дур сонирхолтой, чөлөөт цагаа өөртөө зориулах хүсэлтэй бүх насны хүмүүст монгол, чөлөөт, латин америк бүжгүүдийг санал болгодог юм байна.
    Хаяг: Нэгдсэн 3-р эмнэлэгийн баруун урд талд Онол цогцолбор сургуулийн байранд
    Утас: 9990-8099
  5. “B.A.D” бүжгийн үйлдвэр
     Aim4r продакшны бүжигчдийн удирдан явуулдаг B.A.D бүжгийн үйлдвэрт урбан, хип хоп болон электро бүжгийн хичээлүүд явагддаг. Багшаа болон бүжгийн төрлөө сонгоод долоо хоногийн гурван өдрөөр заагдсан хуваарийн дагуу хичээллэдэг юм байна.
    Хаяг: Найман шарга валют арилжааны төвийн байшинд
    Утас: 99906227
  6. “Yoube” бүжгийн академи
    “You be the one” уриатай, Aim4r продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Т.Саруултөгсийн удирдан явуулдаг энэ сургалт нь хип хоп, поппин, урбан чиглэлийн бүжгийн анхан, дунд, дээд шатны элсэлтүүдийг авдаг юм байна. Өөрийгөө өөр өнцгөөс харахыг, чөлөөт цагийг хөгжилтэй, үр бүтээлтэйгээр тултал нь ашигламаар байвал дараагийн элсэлтийг нь анаж байгаарай.
    Хаяг: 13-р хорооллын автобусны буудлын Голомт банктай байрны урд талын хаалгаар ороод “Yoube dance academy”
    Утас: 33040218
  7. AFINA бүжгийн сургалт
    4-12, 13-21, 21-с дээш насныхан гэсэн насны ангиллаар бүх төрлийн бүжгийн ангиуддаа элсэлт авч байна.
    Утас: 8669-0306
  8. ASSASSINS dance studio
    Утас: 9990-6227

 

 

 

 

 

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал