8 хувийн хүүтэй зээлд хэрхэн хамрагдах вэ?

8+/-1%-ийн зээлийг ямар банк олгож байна вэ?

Дараах банкууд зээлийн өргөдөл хүлээн авах боломжтой:

  1. Хаан банк
  2. Худалдаа Хөгжлийн банк
  3. Голомт банк
  4. Хас банк
  5. Төрийн банк
  6. Капитрон банк
  7. Ариг банк

8+/-1%-ийн зээлд хэн хамрагдах боломжтой вэ? 

Ипотекийн амины орон сууцны зээлийн зориулалт
Нийтийн зориулалттай орон сууц худалдан авах зориулалттай байх бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн 20 – с дээш жилийн хугацаатай эзэмших эрх эсхүл өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газартай орон нутгийн амины орон сууцыг худалдан авах зориулалттай байх.

Тавигдаж буй шаардлага:

  • Монгол Улсын иргэн 18 нас хүрсэн байх
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн өргүй байх
  • Өрхийн гишүүний аль нэг нь “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам” болон “Иргэдийг жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-ын дагуу авсан орон сууцны зээлгүй байх
  • Шинэ орон сууц, ашиглагдаж байгаа орон сууц,амьдран суух зориулалттай хөдөө орон нутагт байрлах амины орон сууц байх
  • Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн, эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх;
  • Хувиараа бизнес эрхлэгчийн хувьд 2-оос доошгүй жил тогтмол үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Зээлийн хугацаанд амь насны даатгалд даатгуулах
  • Зээлдэгчийн өрхийн татварын өмнөх орлогын 45 хувь нь зээлийн сарын төлбөрт хүрэлцэхүйц байх

Бүрдүүлэх бичиг баримт

Монгол банкнаас гаргасан “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” – ын Гуравдугаар зүйлд зааснаар ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД – ыг дараах байдлаар тодорхойлсон байна.

11. Зээлийн хүсэлт хүлээн авах

12. Ипотекийн зээлийн баримт бичиг бүрдүүлэх

13. Ажил эрхлэлт болон орлогыг баталгаажуулах баримтууд

14. Орон сууц худалдан авахад бүрдүүлэх баримтуудыг зааж өгсөн байдаг.

Бүрдүүлэх бичиг баримтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.

Эх сурвалж: HTTPS://WWW.MIK.MN/MN/ 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал