Гар утас лизингээр авах боломжтой газрууд

Та бүхэндээ гар утас лизингийн үйлчилгээгээр авах боломжтой газруудыг санал болгож байна.

ENJOY MOBILE SHOP” ГАР УТАС ЛИЗИНГ

Гар утасны худалдаа хамгийн хямдаар бүх төрлийн гар утсыг авах боломж. Та утасдаад лавлаарай.  Бүх банкнаас лизинг гарна. НӨАТ-ын баримт олгогдоно.
Xаяг : Тэди төв 2 давхар 4-5, 2-3 /Гар утасны худалдаа/ Дэлгэрэнгүй
Утас: 9908-1881
  1. PC mall
    PC Mall цахилгаан барааны сүлжээ дэлгүүрээс хэрэглэгч та бүхний алтан цагийг хэмнэж ажлыг тань хөнгөвчлөн бүх төрлийн цахилгаан барааг газар дээр нь Хаан банкны лизингээр байнга олгодог.Үүнд гар утас ч орох ба та хүссэн бараагаа 1-3 жилийн хугацаатайгаар авахаас гадна 3 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй бараа худалдан авсан тохиолдолд урьдчилгаа төлбөргүйгээр авах боломжтой.
    ТА БАРААГАА СОНГО, ТАНЫ ЗЭЭЛИЙГ ГАЗАР ДЭЭР НЬ ОЛГОХ БОЛНО.
    Утас:757535357575-ХХХХ
    Дэлгэрэнгүй: https://pc-mall.mn/
  2. BSB store
    Та BSB.mn -ээс өөрийн хүссэн бараагаа лизингээр авах боломжтой ба үүнд бүх төрлийн гар утас ч орох билээ. BSB.mn нь Sony, Samsung, Apple зэрэг брендийн бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Та өөрийн худалдан авахыг хүссэн барааныхаа төлбөрийн нэхэмжлэлийг 70108585 дугаарын утсаар холбогдон мэйлээр болон факсаар авч болно. Хаан, Хас, Хадгаламж банк болон БСБ Финанс банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан, лизингээр худалдан авалт хийх боломжтой.
    Утас:751085857510-ХХХХ
    Дэлгэрэнгүй: https://www.bsb.mn/
  3. USASHOP
    Таны захиалсан бүтээгдэхүүнийг Америкийн виржиниа мужид байрлах дэлгүүрээс худалдан авах ба Монголд ирэх үед дэлгүүрээс бараагаа сонгон авч үлдэгдэл төлбөрөө хийж  бараагаа авна. Уг дэлгүүр нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавьдаг ба таны захиалсан бараанд албан ёсны дэлгүүрээс авсан receipt өгж, таны утсыг яг баталгаатай дэлгүүрээс авсны гэрчилгээ болох юм. Мөн түүнчлэн утас бүхэн үйлдвэрийн баталгаатай ирэх тул 1 жилийн хугацаанд үйлдвэрийн гэмтэл согог илрүүлсэн тохиолдолд таны утсыг үнэ төлбөргүйгээр засварлуулах, аль эсвэл солиулах арга хэмээ авдаг. Таны захиалсан барааг хамгийн хурдан шуурхай, цаг тухай бүрт нь мэдээлэл хангадаг хамгийн чанартай үйлчилгээг санал болгодог.
    Утас:770088777700-ХХХХ
    Дэлгэрэнгүй: https://www.usashop.mn/
  4. Iphone Center Mongolia
    Iphone center Mongolia нь оригинал Apple брендийн Iphone шинэ болон задаргаа ороогүй хуучин утаснуудыг АНУ-аас оруулж ирж худалдаалдаг дэлгүүр юм. Таны худалдан авсан шинэ утсанд АНУ-ын дэлгүүрийн зүгээс 1 жилийн баталгаат хугацаа өгөх ба харин хуучин утсанд iphone center Mongolia-ын зүгээс 3 сарын баталгаат хугацаа олгох билээ. Та өөрийн худалдан авахыг хүссэн утсаа урьдчилгаа төлбөргүйгээр ХАС, Капитрон, Голомт, Төрийн банкны лизингээр авах боломжтой.
    Утас:701103997011-ХХХХ
    Дэлгэрэнгүй: http://iphone-center.mn/
  5. Mi Mongolia
    Хятадын алдарт Xiaomi брендийн монгол дахь албан ёсны борлуулагчаар ажилладаг ба та эндээс Mi брендийн бүх төрлийн ухаалаг утсыг худалдан авах боломжтой юм. Хэрэв та энэхүү брендийн утсыг худалдан авахыг хүсэж байгаа бол MI Mongolia -ыг зүгээс та бүхэнд утсаа урьдчилгаа төлбөр төлөхгүйгээр Хаан банкны лизингээр худалдан авах боломжийг олгож байгаа билээ. Зээлийг 6 – 12 сарын хугацаатайгаар худалдан авах боломжтой юм. Mi брэндийн гар утас нь Мобиком, Юнител, Скайтел, Жи-Мобайл 4 операторын аль ч дугаарыг дэмжин ажиллах боломжтой юм.
    Утас:777772777777-ХХХХ
    Дэлгэрэнгүй: https://www.xiaomi.mn/
  6. Samsung Center Mongolia
    Та Samsung center Mongolia -аас Samsung ШИЛДЭГ ЗАГВАРУУДЫГ хамгийн ХЯМДААР авах боломжтой.
    Солонгосоос ирсэн A үнэлгээтэй оригинал утаснуудыг худалдаалах ба танд 6 сарын баталгаат хугацааг олгох болно. Хас, Kапитрон, Голомт, Төрийн банкны урьдчилгаа төлбөргүй лизингээр худалдан авах боломжтой.
    Утас:701019797010-ХХХХ
    Дэлгэрэнгүй: https://www.samsung-center.mn/
  7. Sain computers
    Та Sain computers-ээс Apple, Samsung, Oneplus, Huawei, Mi зэрэг брендүүдийн утас худалдан авах боломжтой ба өөрт байрлах хамгийн ойрхон салбарт хандан хурдан шуурхай зээлээр авах боломжтой. Мөн та Esain.mn веб хуудсанд гишүүнчлэл үүсгэн бүртгүүлэн бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд урамшуулалтайгаар худалдан авалт хийх боломжтой.
    Утас:701033367010-ХХХХ
    Дэлгэрэнгүй: https://esain.mn/
  8. Бүх үүрэн телефоны операторуудаас
    Та Unitel, Mobicom, Skytel, G-mobile гээд бүх 4 операторууд нь дэлхийн алдарт ухаалаг утаснуудын албан ёсны төлөөлөгчөөр ажилладаг ба хэрэв та тухайн операторын хэрэглэгч бол хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авахыг хүссэн утсаа лизингээр авах боломжтой.

/гар утас зээлээр авах, gar utas lizing , гар утас лизинг , gar utas, гар утас худалдаа, gar utas hudaldaa/

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал