гэр бүлээрээ тоглох боломжтой тоглоомын төв

1. Модон цамхаг
“Jenga” хэмээх тоглоом байдаг. Энэ бол тэрхүү тоглоомны арай том, бас өнгөлөг хувилбар нь юм. Яг ижил хэмжээтэй моднуудыг квадрат хэлбэртэй болгож өрөөд эхнээс нь цонх мэт цоолж, нэг нэгийг түлхэж авна. Авсан модоо хамгийн дээр нь давхарлан тавина. Энэ мэтээр хамгийн удаан хэн нь унагаагаагүй авсан нь ялагч болох учиртай.

2. Савангаар хийсэн завь
Гол нуурын хажууд, эсвэл зуслан дээрээ байгаа бол нарийхан хуванцар хоолой дээр жижигхэн дөрвөлжин саван тавьж, түүн дээрээ далбаат завьных шиг жижигхэн туг тогтоогоорой. Хойно хойноос нь уралдуулж, хэнийх нь “завь” илүү хурдан явахыг үзээрэй.

3. Хөгжимт сандал
Бид бүгд энэ тоглоомыг маш сайн мэдэх билээ. Оролцох хүнийхээ тооноос 2-оор бага сандлыг тойрог хэлбэртэй тавьж, ая тавина. Энэ аянд бүжиглэнгээ сандлаа тойрон эргэлдэнэ. Гэнэт аяыг зогсоох бөгөөд ая явж дуусахад сандал дээр амжиж суух ёстой. Харин сууж чадаагүй нь тоглоомоос хасагдах дүрэмтэй.

4. Уралдаан
Бага насны хүүхдүүдэд маш сонирхолтой энэхүү тоглоомонд хэрэгтэй материалууд нь ердөө л хөөсөнцөр хоолой, тоглоомон жижиг машин байхад хангалттай. Хөөсөнцөр хоолойг уруу харуулж тавин түүн дээрээ машинаа уралдуулна. Тоглоомыг илүү сонирхолтой болгох үүднээс гараа болон барианы бичигтэй туг хатгаж өгөөрэй.

5. Попкорнын уралдаан
Нэг ширхэг попкорныг гөлгөр шалан дээр тавьж соруулаар үлээж аль болох хол явуулж, барианд хурдан хүргэх ёстой. Хялбархан хэрнээ хөгжилтэй байгаа биз?

6. Савлуур
Хүүхдэдээ савлуур хийж өгөх гэсэн ч суудаг тавцан олдохгүй байгаа бол хэрэглэдэггүй скэйтийг ашиглаарай. Бат бөх байх болно.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал