Дотор усан хангамжийн системийн гэж юу вэ?

Дотор усан хангамжийн сүлжээ нь гадна шугамын цэвэр усыг хэрэглэгчдэд түгээх бүх цэгүүдэд хүргэх үүргийг гүйцэтгэнэ. Энэ нь оруулалт, ус хэмжигчийн зангилаа, дотоод ус түгээгүүрийн сүлжээ, ус өгөх болон тохируулах тоноглол зэрэг элементээс бүрдэнэ. Дотор ус түгээгүүрийн системийн даралт нь хүрэхгүй болох нөхцөлд даралтыг өсгөх шаардлагатай бол нэмэгдэл шахуурга буюу насосыг тавина. Хотын ус түгээх шугам нь даралт нэмэгдүүлэх төхөөрөмжгүйгээр хүрэлцээтэй даралттай усаар барилгыг хангахаар төсөвлөгдөн хийгдсэн байдаг. Газар доорх оруулалтыг ширмэн хоолойгоор хийнэ. Цөөн давхар барилгад оруулалтыг ф25-32 мм голчтой хоолойгоор хийдэг бөгөөд зэврэлтээс хамгаалж битумаар буддаг. Орон сууцны дунд хэмжээний барилгад ф50 голчтой ширмэн хоолойгоор, том хэмжээний барилгад ф100 мм голчтой хоолойг, үйлдвэрийн барилгад ф150мм болон түүнээс дээш ф-тай хоолойгоор оруулалтыг хийдэг байна.

Ус өгөх сүлжээний даралтаас үндэслэж усан хангамжийн дотор сүлжээ нь өргөх шахуургатай, өсгөх шахуургагүй, хэсэгчилэн усан хангамжийн систем гэж ангилна. Тухайн барилгад ус хүрэхгүй бол насос хэрэглэнэ. Харин олон давхар барилгад цэвэр усны хэсэгчилсэн системийг хэрэглэнэ. Энэ нь тэр барилгын ус түгээх сүлжээг хэдэн хэсэгт хуваах бөгөөд хэсэг бүр 10-14 давхрыг хангадаг байна. Олон давхар барилгын цэвэр усны сүлжээ нь 2 оруулалттай байна. Учир нь нэг нь гэмтвэл нөгөөгөөр нь усыг таслахгүй хангана. Дотор сүлжээ ба түгээх гол шугамын усыг юүлэхэд зориулан дотор сүлжээг түгээх шугам ба хэрэгслэл уруу 0.002-0.005-ийн налуутай тавина. Сүлээний хамгийн нам цэгт юүлэх хаалт тавина. Дотор сүлжээний бүх салаан дээр хаалт тавих хэрэгтэй.

         УС ХЭМЖИГЧИЙН ЗАНГИЛАА
Ус хэмжигчийн ажлын зарчим cэнс хэлбэртэй эргэх эд анги нь дамжуулах хоолойтой холбоотой бөгөөд ус хэмжигчийг дамжин өнгөрч байгаа усны урсгалын даралтаар эргэлдэнэ. Ээрүүл ба янданцар хоолойн доторх эргэлт, шүдэт цагиргийн систем, дамжуулах систем тооцооны механизмаар дамжин зүүг хөдөлгөж нүүрэн дээрхи тодорхой хуваарь дээр усны зардлыг заана. Сүүлийн үед усны зардлыг төрөл бүрийн тоолуур тавьж хэмжиж байна. Оруулалт шугамын голч нь ф50 мм хүртэл байвал 10-40 мм голчтой сэнсд электрон ус хэмжигчийн шугамын голч нь ф50-мм ээс дээш буюу усны зардал нь их хэмжээтэй байхад хоолойн ус хэмжигчийг хэрэглэдэг байна.

        УСАН ХАНГАМЖИЙН ДОТОР СИСТЕМД ТАВИГДДАГ УС ТҮГЭЭХ ХААХ, ТОХИРУУЛАХ, ХААЛТ ТОНОГЛОЛ
Усан хангамжийн дотор зориулалтаас нь хамааруулан хаах, түгээх, тохируулах хаалт хэрэглэнэ.
Хаах хаалт: Энэ нь тусгай салбаруудыг усан шугамд холбоход зориулагдана. Үүнд хаалт ба үл буцах хавхагууд багтана.
Ус түгээх хаалт: Ахуйн хэрэгцээний усыг угаагуур, ханын хөтөвч, халуун усны онгоц, угаагуурын эргэх хошуундаа тортой цорго, ус түгээгүүрийн цорго гэх мэтийн холигч хаалтуудаар тоноглоно.
Тохируулах хаалт: Энэ нь усны зарцуулалт, цэвэр усны сүлжжний даралт, темпротурыг тохируулах зорилготой. Усны зарцуулалтыг үе үеэр тохируулах хаалтанд ердийн хаах эргүүлэн хаалт, мембрантай тохируулагч зэргийг хэрэглэнэ.

            БАРИЛГЫН ДОТОР УСАН ХАНГАМЖИЙН СҮЛЖЭЭГ УГСРАХ
Дотор сүлжээний дамжуулах хоолой түгээх төв шугам, босоо шугам, холболт гэж хуваагдана.
Төв шугам. Түгээх төв шугамын налуу нь дамжуулах хоолойн хийг авах усыг юүлэхэд зориулагдана. Төв шугамын 1-р давхарын шалан доорхи сувагт эсвэл зоорийн давхрын шалан дээгүүр тавих нь тохиромжтой. Харин дээрээс түгээх усан хангамжийн төв шугамыг дээд давхарын таазны доогуур эсвэл дээврийн ханын ёроолоор байрлуулна.
Босоо шугам: Орон сууцны барилгын цэвэр усны босоо шугам болон хэрэгслэлд өгөх богино холбоос зэргийг ханын дагуу ил ба далд /ховилд/ угсарна. Босоо шугамыг давхар бүрд давхрын өндрийн хагаст хом буюу дэгээгээр бэхэлнэ. Хоолой нь бэхэлгээнд нягт суух ёстой. Зуны цагт хүйтэн усны шугамд чийг үүсдэг учраас дулаалгатай угсрах шаардлагатай.
Холболт: Энэ нь босоо шугамтай ус авах тоноглолыг холбосон холбоос дамжуулах хоолой юм. Холбоос шугаманд босоо шугамнаас гурвалагчаар холбоно. Усны хоолойг далд буюу ховилд тавьсан тохиолдолд холбоос хаалт арматур тавьсан хэсэгт нь онгойх таг хийж өгөх хэрэгтэй.

         ХАЛУУН УСАН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙН УГСРАЛТ
Халуун усны босоо шугамыг хүйтэн усны хоолойн баруун талд ба эргэлтийн босоо шугамыг халуун усны хоолойн баруун талд угсарна. Босоо шугамууд хоорондоо 80мм зайтай байрлана. Ариун цэврийн хэрэгслэлд босоо шугамаас холбох хүйтэн усны хөндлөн хоолойг шалнаас дээш 100 мм халуун усны хоолойг шалнаас дээш 200мм-ийн дээр тавина. Дамжуулах хоолойг хананд хомутаар бэхлэнэ. Халуун ус хангамжийн дамжуулах хоолойг баруун талд угсарна. Босоо шугамууд хоороондоо 80 мм зайтай байрлана. Ариун цэврийн хэрэгсэлд босоо шугамаас холбох хүйтэн усны хөндлөн хоолойг шалнаас дээш 100мм халуун усны хоолойг 200 мм-ийн дээр тавина. Дамжуулах хоолойг хананд хомутаар бэхлэнэ. Халуун ус хангамжийн дамжуулах хоолойн холбоосонд олиф шингээсэн тугалгатай хүрэн зос болон будагтай задгай олс хэрэглэнэ. Ф32 мм хүртэл хоолойг холбоосоор холбож түүнээс дээш диаметртэй хоолойг хананаас хоолойн тэнхлэг хана хоёрын хооронд 35 мм зайтай байхаар байрлуулна. Системээс усыг юүлэхэд зориулан түгээх гол шугамыг 0.002-0.005 налуутайгаар тавина. Халуун усан хангамжийн систем нь эргэх босоо шугамтай болон эргэх босоо шугамгүйгээр хийгдэнэ. Эргэх босоо шугамтай системийн хоолойд ус хөргөж болохгүй том хэмжээний барилга орон сууц, зочид буудал зэрэгт тавьдаг байна.

         ХАЛУУН УСАН ХАНГАМЖИЙН СИСТЕМИЙГ ШАХАЖ ШАЛГАХ
Халуун усан хангамжийн системийг угсарч дууссаны дараа шахаж шалгадаг. Шалгахын өмнө системээс хий гаргаад шахалт өгсөний дараа 10 минутын турш байлгахад даралтын бууралт нь 0.5кг/см2- хэтрэхгүй байх ёстой. Системийг шалгахдаа системийн усны хэрэглэх халуунаар халааж хэд хэдэн ус авах хэрэгслэлээр нь ус авч шалгана. Халуун усны температур нь тооцоолсон температураас 5 градусаас ихгүй байна. Ус халаагчийг усаар шахаж шалгахдаа ажиллах даралтаас 1.5 дахин их даралтаар шалгана. Шалгахдаа 5 минут шалгахад даралт нь буурахгүй байх ёстой.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал