Зар сурталчилгааны дэлгэц

Зар сурталчилгааны дэлгэц

1. Шангрила төвийн ЛЕД дэлгэц

7 хоног сурталчилгаа явуулахад 1.800.000 төгрөгийн үнэтэй ба сурталчилгааны хугацаа 30 секундээс хэтрэхгүй байх ёстой. Дуу гарахад хүндрэлтэй бөгөөд ойр тойрны албан байгууллага, айлууд асуудал гаргадаг тул дуутай дүрс байршуулахаас аль болох татгалзана гэхдээ сайн яриад бага дуутай дүрс байршуулах боломжтой. Мөн дээрээс нь таны байршуулах дүрсийг Гонконг руу төв салбар луугаа явуулж хянуулдаг тул чанар муутай, хууль бус зар сурталчилгааг байршуулах боломжгүй. Мэдээж урт хугацааны зар сурталчилгаа байршуулах бол хөнгөлөлт урамшуулалт байдаг байна.

Утас: 70109911

2. Түмэн плаза ЛЕД дэлгэц

Авто замын нэг урсгал, хороололд худалдаа хийж буй иргэд олон нийт харах боломжтой. 30 секундын сурталчилгааг өдрийн 60 удаагийн давталттайгаар 1 сар байршуулахад 1,000,000 төгрөгийн үнэтэй. Тус дэлгэцэнд байршуулсан сурталчилгааны дуу гардаггүй зөвхөн дүрс гардаг онцлогтой.

Байршил: 3 ,4 –р хороололд байрлах Түмэн плаза дэлгүүрийн зүүн талд

Утас: 99107672

3. Нийслэл дэлгэц

Сүхбаатарын талбайн урдаас харсан байрлалтай. Талбай дээр явган яваа хүмүүс болон 2 талын урсгалын машин доторх хүмүүс бүрэн харах боломжтой. Талбай дээр төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулагдахад талбайн хаана ч зогсож байсан харах, сонсох боломжтой. Нийслэл дэлгэцийн үнэ нь цацах хугацаанаасаа шалтгаалаад 1 секунд нь 200-400 төгрөгийн үнэтэй.

Байршил: СБД, BLUE SKY TOWER

Утас: 7000-3223, 94101500

4. Bloomberg дэлгэц

Bloomberg дэлгэц нь Улаанбаатар зочид буудал, МУБИС-руу харсан нугаларсан байрлалтай. Дүрсний хувьд чанартай. Доод буланд Bloomberg суваг, цаг, валютын ханш гардаг юм байна. 1 секундын үнэ нь 500 төгрөг, өдөрт 60-65 удаагийн давтамжтай цацагдах боломжтой. Дэлгэцийн хэмжээ 1216*1672. Оюутны хөл хөдөлгөөн ихтэй байршил руу харсан тул оюутны зах зээлд худалдаа эрхэлдэг байгууллагууд сурталчилгаагаа цацвал үр дүнтэй.

Байршил: Худалдаа хөгжлийн банкны төв байрны зүүн хойд талд

Утас: 99052668

5. Номин Холдинг ХХК-ны дэлгэц

Байршил: Улсын их дэлгүүрийн эсрэг талд

Утас: 75778888

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал