Амьдрал бол аялал гэдэг. Та нэгэн хэвийн уйтгартай байдлаас залхаж байвал бид танд аялалд гарахыг зөвлөмөөр байна. Мэдээж сонирхолтой мартагдахааргүй дурсамж үлдээе гэвэл та эдгээр газруудад очиж үзэх хэрэгтэй.
1 Weymouth Beach Sand Castle
Английн Weymouth Beach Sand Castle зочид буудал Баруун өмнөд Дорсет хотод байрладаг.
Хана, ор нь элсээр бүтээгдсэн бөгөөд дээвэргүй байдаг.
2. Аттрап’Рêвс
Франц Өмнөд Аттрап’Рêвс Зочид буудал – 3м өндөр, 4м диаметртэй бөмбөгөр.
3. Jukkasjärvi Icehotel
Jukkasjärvi Icehotel хэмээх дэлхийн хамгийн анхны мөсөн зочид буудал нь Швед улсын Кируна хотод жил бүр 12 рын хооронд үйл ажилгаагаа явуулдаг. Энэ нь Торне голын цас, мөсөөр хийгдсэн бөгөөд дотор нь дунджаар хасах 5 градусаар байдаг.
4. “Жестэд” уулын оргилд орших зочид буудал
1960-аад онд баригдсан, Чехийн нутаг дэвсгэрт орших энэхүү зочид буудал нь далайн төвшнөөс 1012 метрт оршино. Зочид буудлын веб сайтаар зочилж үзвэл тус барилгын дотоод засал чимэглэлийг хаягдал гангаар хийснийг төвөггүй мэдэж болно.
5. Капсулан өрөөтэй Кёто зочид буудал
Японд байрлах энэхүү зочид буудалд та ганцаараа унтах юм. Унтлагын ор бүр нь таныг тухтай амрахад туслах, унтах, сэрэх хэмнэлийг тогтворжуулах удирдлагын системтэй аж.
6. Сан Круз амралт, зугаалгын газар
Далайн өвчтэй хүмүүс аялалд гарахыг хүсдэг ч усан онгоц дээр гарахаас айдаг. Тэгвэл өмнөд Солонгосын Сан Круз зочид буудлынхан энэ асуудлыг шийдэж өгчээ. Газар дээрх анхны тансаг зэрэглэлийн хөлөг онгоц гэж нэрлэгдэх уг зочид буудал бүх төрлийн үйлчилгээг үзүүлж, таны тав тухыг хангах болно.
7. Спитбанк форт
Спитбанк форт зочид буудал Английн Мортсмут хотын далайн дунд оршдог. Гадна тал нь бетонон, дугуй хэлбэртэй бөгөөд зэвсэг хадгалах газрыг усан сан, саунтай тансаг зэрэглэлийн хувийн зочид буудал болгон өөрчилжээ. Сонирхуулахад, энэ хиймэл арлыг сүнстэй ч гэж ярьдаг аж.
8. Бөмбөрцөгөн зочид буудал
Канадын Ванкувэрын арлын ширэнгэн ойд орших уг зочид буудал байгалийг жинхэнэ утгаар үйлчлүүлэгчдээ мэдрүүлдэг, бөмбөрцөг хэлбэртэй модон байшин юм. Байшингийн эргэн тойронд уясан мушгирсан шатаар дамжин ойгоор зугаалах боломжтой.
9. Аврора Экспресс
Аляскийн хуучирсан галт тэргийг өвөрмөц шийдлээр засаж тохижуулсан зочид буудал юм. Өрөө тус бүрийг Аляскийн түүхэн цаг үетэй холбон янзалсан байна. 200 гаруй метр үргэлжлэх энэхүү галт тэрэгнээс Танана гол, Фейрбанк хотын уул, нуруу зэрэг Аляскийн үзэсгэлэнт газрыг харах боломжтой аж.
10. Вигвам
Аризона мужид байрлах энэхүү зочид буудал нь тансаг зэрэглэлийнх биш байж болох ч маш тохь тухтай орчныг бүрдүүлжээ. 1930 оноос Америк улсад уугуул иргэдийн соёл нөлөөлж эхэлснээс хойш ийм майхнуудыг барьж эхэлсэн байна. Өнөөдөр энэ майхан гурван газарт л үлдээд байгаа аж.
11. La Balade des Gnomes
“La Balade des Gnomes” гэх зочид буудал нь гадна талаасаа энгийн нэг фермийн байшин мэт харагддаг ч 10 өрөө бүхий уран сэтгэмжээр бүтсэн гайхамшигт бүтээл юм. Трояаны морины хэлбэртэй уг буудал Бельги улсад байдаг бөгөөд өрөөнүүд нь шидэт үлгэрээр амилсан ажээ.
12. Коста Верд
1965 оны Боинг 727 онгоцны их биеийг засварлан барьсан энэхүү зочид буудал Коста-Рикагийн ширэнгэн ойнд байрладаг. 15 метрийн өндөрт байрлах уг тансаг зэрэглэлийн зочид буудлаас ширэнгэн ой, далай зэрэг байгалийн үзэсгэлэнг тольдох боломжтой.
Эх сурвалж blog.daum.net