Зөгийн балны ач тус

Цэцгээс цэцэг дамжин нисэхдээ зөгийнүүд байгалийн давтагдашгүй бүтээл болох балыг цуглуулдаг. Хүмүүс бүр эрт цагаас ашиг тусыг нь мэдэн тогтмол хэрэглэж иржээ. Эртний Египет, Грек, Ромын гээд бусад соёл иргэншлүүд зөгийн балыг эмчилгээний зорилгоор хэрэглэдэг байсан байна.

Тэгвэл энэ шидэт идээний 10 ашиг тусыг дэлгэрэнгүй тайлбарлаж байна.

  1. Шархыг анагаах

Хэрвээ та биеийнхээ аль нэг газрыг хөнгөн шалбалсан бол элдэв эм, түрхлэгээс урьтаад зөгийн балыг хэрэглээд нэг үзээрэй. Учир нь зөгийн бал нь нян болон халдвартай тэмцэх чанартай бөгөөд өвдөлтийг намдааж, шархыг түргэн хугацаанд аниулдаг байна. Дэлхийн шинжлэх ухааны сэтгүүлд 2011 онд нийтлэгдснээр, зөгийн бал нь эд, эсийг түргэн хугацаанд нөхөн төлжүүлдэг бөгөөд энэ нь шарх, сорвийг эдгээхэд тусалдаг байна.

  • Шархи, сорвин дээр цэвэр зөгийн бал, ялангуяа “манука” хэмээх эмчилгээний зориулалттай зөгийн балыг түрхэж, самбайгаар боох хэрэгтэй. Үүнийг өдөрт хэд хэдэн удаа хийвэл илүү үр дүнтэй байх болно.

2. Түлэгдэлтийг эмчлэх

Хоол хийх, гал ноцоох үед хөнгөн хэлбэрийн түлэгдэлт учрах нь элбэг байдаг. Цэвэр зөгийн бал нь арьсыг зөөлрүүлж, сэргээн, нян, халдварын эсрэг үр дүнтэй тэмцэн, түлэгдэлтийн шарх, сорвийг түргэн хугацаанд аниулдаг байна.

  1. Түлэгдсэн хэсэгтээ зөгийн балыг нимгэн түрхэж хэрэглэнэ. Шархыг эдгэтэл тогтмол түрхэж байвал үр дүнтэй.

 

3. Нойр хулжсан үед

Тавтай амрахад ч бас зөгийн бал сайн нөлөөг үзүүлдэг. Учир нь, зөгийн бал нойрсож байх үед элгийг тэжээлээр хангахад тусладаг байна. Унтахынхаа өмнө зөгийн бал идвэл элгэнд хангалттай хэмжээний нүүрс ус хуримтлагдаж, таны тархи нэмэлт шим тэжээл хайхгүйгээр тайван амрах болно. Мөн “инсулин” дааврыг ялгаруулж, “триптофан” хэмээх амин хүчлийг тархинд нийлүүлэхэд тусладаг байна. Ингэснээр хүнийг унтахад шаардлагатай “мелатонин” нэртэй дааврын ялгаруулалт нэмэгддэг байна.

    • Унтахынхаа өмнө цай эсвэл бүлээн сүүнд 1 цайны халбага зөгийн бал хийж ууснаар  тавтай нойрсох болно.

4.  Зөгийн бал ханиад намдаадаг

2007 онд Анагаах Ухааны Пенн (Penn State College of Medicine) коллежийн хийсэн судалгаагаар ханиадтай хүүхэд бал хэрэглэхэд шөнө сайн унтаж, ханилгах нь буурч байжээ. Өөр нэг ижил туршилтаар 270 ханиадтай нэгээс таван насны хүүхдэд унтахаас нь 30 минутын өмнө хоёр цайны халбага бал өгөхөд шөнө бага ханиалгаж, илүү сайн унтаж байв. Ингэхдээ зөгийн балаар эмчлээгүй хүүхдүүдтэй харьцуулж үзсэн юм байна.

5.  Зөгийн бал ой тогтоомжийг нэмэгдүүлнэ

Ройтерсын нэгэн нийтлэл дээр дурдсанаар 102 цэвэршилтийн насны эрүүл эмэгтэйг туршилтанд оруулжээ. Ингэхдээ өдөр бүр 20 грамм зөгийн бал өгөхөөс өөр зүйл хийгээгүй байна. Дөрвөн сарын дараа ой тогтоолтын шалгалт авахад бусдаас илүү олон үг тогтоож чадаж байгаа нь харагджээ. Шүүмжлэгчид үүнийг үндэслэл муутай гэдэг ч ямар нэгэн ялгаа байгаа нь харагдаж байна.

6.  Зөгийн бал шарх эдгээнэ

Олон судалгаагаар зөгийн бал яр шарх, түлэгдэлтийг эдгээх увидастай нь батлагдсан. Шархан дахь бүх төрлийн бактерыг устгаж чаддаг гэнэ. Нэгэн туршилтаар 59 шархтай хүнийг боловсруулаагүй зөгийн балаар эмчлэхэд 80 хувь нь эдгэсэн байна. Хэрхэн эмчилгээнд ашиглах тухай WebMD-гээс мэдэж болно.

7. Зөгийн бал тэжээллэг бодисоор баялаг

National Honey Board байгуулагаас гаргасан зөвлөмжинд дурдсанаар зөгийн баланд маш олон төрлийн шим тэжээлийн бодисууд байдаг гэнэ. Тухайлбал: кальци, зэс, төмөр, магнез, манган, фосфор, цайр гэх мэт. Тиймээс чихэрний оронд зөгийн бал хэрэглэвэл илүү ашигтай.

8.  Зөгийн баланд цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх боломж бий

Майо Клиник (Mayo Clinic)-ийн дурдсанаар химийн эмчилгээнээс үүдэлтэй цусны цагаан бөөм буурах эрсдлээс сэргийлэх хамгийн ирээдүйтэй бөгөөд зардал багатай арга бол зөгийн бал хэрэглэх гэжээ. Гүйцэд батлагдаагүй байгаа ч зарим нэг туршилтаар нааштай үр дүн харагджээ. Иймээс цааш нь үргэлжлүүлэн судалж байгаа гэнэ.

9. Зөгийн бал улирлын чанартай харшлыг бууруулах боломжтой

Шинжлэх ухаан батлаагүй байгаа ч амьдрал дээр олон хүн үр дүнтэйг нь баталдаг. Зөгийн бал нь цэцгийн тоосноос бүрддэг тул ийм байх боломжтой гэж судлаачид үздэг гэнэ. Үүнийг судлаж баталгаажуулах л дутуу байгаа юм.

10. Зөгийн бал антибиотикт дийлддэггүй бактеруудыг устгаж чаддаг

Туршлагаар батлагдсан нэг зүйл бол зөгийн бал нь хоол хүнсээр дамждаг “E. coli”, “salmonella” болон метициллинд тэсвэртэй “staphylococcus aureus”, “”pseudomonas aeruginosa” өвчин үүсгэгчдийг устгах чадвартай.

11.  Зөгийн бал спиртийг задлахад тусалдаг

NYU Langone Medical Center”-ын мэдээллээр зөгийн бал нь биен дэхь спиртийг задлах чадварыг нэмэгдүүлдэг тул согтолтыг багасгаж цусан дахь спиртийн хэмжээг түргэн бууруулдаг ажээ.

12. Зөгийн бал дасгал хийхэд хүч нэмэгдүүлнэ

Тамирчид болон спортоор хичээллэх хүн болгонд зөгийн бал маш их эрч хүч өгдөг. The National Honey Board-ын зөвлөмжинд бэлтгэл хийхдээ хэрэглэх усандаа бал нэмж хийвэл их эрч хүч өгдөг гэжээ. Дасгалын өмнө ба хойно зөгийн бал орсон хүнс хэрэглэвэл бас тустай.

13. Зөгийн бал халзралт болон хагны асуудлыг шийднэ

Хаг болон хуйхны арьсны асуудалтай хэсэг хүнд туршилт хийжээ. Ингэхдээ 10 хувийн балтай бүлээн усаар толгойныхоо асуудалтай хэсгүүдэд түрхээд гурван цагийн дараа усаар зайлна. Үүний дараа долоо хоног болоход загатнах нь буурч арьс гуужих, хагтах нь буурсан байна. Дахиад нэг долоо хоногт дээрх эмчилгээг давтахад хуйх бүхэлдээ эдгэрч үс унахыг ч багасгасан байна. Ийм маягаар долоо хоног бүр эмчилж зургаан сар өнгөрөхөд бүрэн эдгэрчээ.

 

Энэ бүгдийн төгсгөлд хоёр зүйлийг нэмж сануулах шаардлагатай.

Нэгд, шим тэжээлээр баялаг гэдэг нь калори ихтэй гэсэн үг биш, нэг цайны халбага баланд 64 калори л агуулагддаг.

Хоёрт, 12 сараас бага настай хүүхдэд зөгийн бал өгөх тохиромжгүй. Хоолны хордлого болох магадлалтай.

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал