Казак үндэстний хурим

Midway Event Center
Хурим, Хонхны баяр,Одонгийн найр, цолны найр, төрсөн өдөр,хүүхдийн сэвлэг үргээх ёслол , тэмцээн уралдаан, тоглолт гэх мэт олноор цуглах арга хэмжээнүүд зохион байгуулна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Нарны гүүрийн урд, Алтай хотхоны чанх зүүн талд
Дэлгэрэнгүй

Утас: 7730-0294
Казак үндэстний соёл

Монгол улсын нийт хүн амын 3,9 хувь нь казах үндэстэн. Казахууд баруун бүсийн хүн амын 25,1 хувийг эзлэдэг. Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Төв болон Улаанбаатар хотод ихэвчлэн оршин суудаг. Баян-Өлгий аймагт нийт казах иргэдийн 75,5 хувь нь амьдардаг.
Казакийн түүх нь 130 жилээр хэмжигдэнэ. Анх 1875 оны үеэр Хятад улсын Алтайн Шинжан нутгаас 20 гаруй айл нүүж ирсэн түүхтэй. 1930–аад оноос Алтайн хязгаарын казак иргэд бөөн бөөнөөрөө Монгол руу дүрвэн ирэх болжээ. Урьд 1911 онд Богд хаант Монгол улсын бүрэлдэхүүнд Хэрэйд,  Найман овгийн 21000 хасаг иргэд амьдарч байжээ. 1938 оны 6 дугаар сарын 9-нд Бага хурал хуралдаж үндэсний цөөнхи болсон Казакийн асуудлыг шийдэж 1940 онд Баян-Өлгий аймгийг байгуулжээ.

Казах хуримын ёс /Казак үндэстний хурим/

Казакийн заншилд өөр шашинтай, өөр үндэстэнтэй гэрлэхийг цээрлэдэг. Хэрвээ Казак бүсгүй өөр үндэстэнтэй гэрлэвэл ариун бусыг үйлдсэн хэмээн ахан дүү, овог отогтоо нэр хүндгүй болж казах хүн биш хэмээн тооцогдоно. Харин казак залуу өөр үндэстний бүсгүйтэй ханилж, шашин номондоо оруулж чадваас өөрийн үндэстэндээ оруулж байгаа буянт үйл болно.

 

Нөхөрт гарах болзол

Казах түмэн үр хүүхдээ багаас нь эхлэн өвгөд дээдэс, ахан дүүсээ хүндлэх эрхэм дээд ёс заншил эзэмшүүлэх, охидыг урлан бүтээх ажил үйлсэд сургахад хамаг анхаарлаа төвлөрүүлнэ. Охид нөхөрт гарах хүртлээ гэртээ орны аравч, дэрний уут, элдэв төрлийн гоёлын өмсгөл зэрэг гэр ахуйн хээнцэр ганган чимэг зүүлт мэтийг оёж мэтгэж, бүтээсэн байх ёстой. Охид ийнхүү үйлэнд сурч байж нөхөрт гарах болзлыг сая хангадаг сайхан уламжлалтай.

КАЗАК ҮНДЭСНИЙ БЭР ГУЙХ ЁС ЗАНШИЛ Сырга салу /ээмэг зүүх/

СҮЙТ ТАВИХ 2-Р АЛХАМ 2-р алхам гэж нэрлэдгийн учир шалтгаан нь охинг насанд хүрээгүй бага байхад аль эсвэл өлгийд /бесик/ байх үед нь сүйт тавих нь бий. Багаас нь сүй тавиагүй байсан ч хоёр талын аавууд уулзаж тохирсоны дараа хийгддэг ёс заншил юм.

СЫРГА САЛУ /СҮЙТ ТАВИХ/  Бэр гуйж очиход сүйт бүсгүйн хажууд 2 бэр эгч нь хамт байна, гуйж очдог хүмүүс нь ч мөн адил сүйт залуугийн 2 бэр эгч нар байх юм. Очсон бэр эгчүүд охины бэр эгч нард тусгай бэлдсэн бэлгийг/көримдик/ өгч охины талын ерөөлийг /бата/ авч ээмэгээ зүүж гараас нь хөтлөн дагуулан явна.
Казак үндэсний сүйт тавих ёс заншил нь маш том нөлөө бүхий заншил юм. Сүй тавиагүй аль эсвэл зөвшөөрөлгүй хосууд нийлэхийг казак үндэсний ард түмэн хатуу цээрлэдэг. Өлгийд байхад сүй тавихдаа охины өлгий модыг шарж /кертбе/ тэмдэглэдэг. Охиныг өсөж том болоход кертбели кыз /тэмдэгтэй охин/ гэж нэрлэнэ. Ээмэг зүүлгэсний дараа Калындык /ээмэгтэй охин гэсэн утгатай/ гэж нэрлэгдэнэ.
Казакын ард түмний түүхэнд зөвхөн ээмэг биш шар шувууны өд, бугуйвч, үнэт товч, бөгж, сувдан зүүлт г.м зүйлсийг хэрэглэдэг байсан.

 

 

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал