Хувийн дунд сургуулиудын төлбөрийн нэгдсэн мэдээлэл

Та хүүхдээ  ямар сургуульд  сургах вэ гэсэн сонголтыг хийхээр төлөвлөж байна уу?

6 настнуудтай эцэг эхчүүдийн хувьд энхрий бяцхан үрээ эрдмийн замд нь хөтлөн оруулна гэдэг хамгийн том даваа болдог. Учир нь улсын сургуулиудын анги дүүргэлт их байдаг тул багш хүүхэд бүртэй тулж харьцах, хүүхэд бүрийг хөгжүүлэх тун хүндрэлтэй гэж хардаг. Ингээд хувийн сургуулиудыг эрж хайх, сонголт хийх гэдэг хүндхэн асуудалтай тулгардаг билээ. Сургууль бүр өөр өөрийн онцлог давуу тал, сургалтын хөтөлбөртэй тул бүгд л өөрсдийн давуу талыг танилцуулна. Харин энэ явцад хаана өгөх вэ хэмээн эргэлздэг.  (Хувийн сургуулиудын жагсаалт )

Эцэг эхчүүдэд мэдээлэл өгөх зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийн ерөнхий боловсролын зарим сургуулиудын сургалтын төлбөрийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Хувийн сургуулиудын төлбөр 750 мянган төгрөгөөс 36 мянган ам.долларын хооронд байна. Тухайлбал:

Хамгийн өндөр төлбөртэй “International school of Ulaanbaatar” сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчийн төлбөр 27 мянган ам.доллар байна

“International School of Ulaanbaatar” буюу Олон улсын дунд сургууль Монголын хамгийн өндөр төлбөртэй хувийн сургуульд тооцогдож байгаа. Нэгдүгээр ангийн сурагчийн элсэлтийн төлбөр 27 мянган ам.доллар, харин дунд болон ахлах ангийн төлбөр үүнээсээ өсөөд 36 мянган ам долларт хүрэх аж. Тус сургуульд суралцахын тулд 51-65 сая төгрөгийг төлөх ёстой байдаг.

“Орчлон” сургуулийн төлбөр 18 сая

Сурагчдынхаа гаргасан амжилтаар тэргүүн эгнээнд бичигддэг томоохон сургуулиудын нэг нь “Орчлон”. Кембрижийн хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог уг сургуулийн нэгдүгээр ангийн элсэгчийн төлбөр 18 сая төгрөг байна. Төлбөрт нь автобус үйлчилгээ, өдрийн хоолны үнэ багтдаггүй аж. Сайн сурсан сурагчдаа гадаадын их, дээд сургуульд тэтгэлгээр сургадаг онцлогтой юм. Тус сургуулийн сургалтын төлбөр дунджаар 15 саяас 18 сая төгрөгийн хооронд байна.

“Аварга” дунд сургууль 750 мянган төгрөг буюу хамгийн хямд төлбөртэй байна

Тус сургуульд элсэгчдийн төлбөр хамгийн бага буюу 750 мянган төгрөг байна.

Лидер, Тусгал, Ес Эрдэм сургуулиудын хувьд харьцангуй хямд буюу жилийн төлбөр 1.5-1.98 сая төгрөгийн хооронд байгаа юм байна.

Бусад хувийн дунд сургуулиудын (хувийн сургуулиудын жагсаалт) дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС аваарай.

Хувийн сургуулийн төлбөр 2019

Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Төрийн бус өмчийн /хувийн/ ерөнхий боловсролын 50 сургуулийн дундаж төлбөрийг харьцуулсан үзүүлэлтийг доорх графикаас үзнэ үү!

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал