Машины даатгал хийлгэхдээ анхаарах зүйлс

Даатгал нь таныг болон таны эд хөрөнгийг гэрээнд дурдсан эрсдэлээс хамгаалдаг. Тэгэхээр гэрээнд ямар эрсдэл дурдсаныг зайлшгүй харахаас гадна даатгалын хасалт буюу ямар нөхцөлд нөхөн төлбөр олгохгүй байх вэ гэдгийг анхаарах хэрэгтэй. Мэдээж даатгалын төрлөөсөө хамаараад өөр өөр байх тул ямар гэрээн дээр юу анхаарах ёстой талаар доор дэлгэрэнгүй танилцуулъя.

  • Машины даатгал хийлгэхэд юу анхаарах вэ?

Машиныг заавал даатгуулах ёстой юу? Нөгөө заавал хийлгэдэг жолоочийн даатгалаас машины даатгал юугаараа ялгаатай вэ?

Улсаас жолоочийн хариуцлагын даатгалыг заавал даатгуулахаар хуульчилсан. Харин машинаа даатгуулах нь таны сайн дурын шийдэл юм. Гэхдээ л та машинаа хамгаалах хэрэгтэй. Яагаад гэвэл:

Нэгэн жишээ дурдвал Иргэн Дондог гуай машинтайгаа явж байгаад санаандгүй Элбэгдоржийн машиныг мөргөжээ. Элбэгдорж Дондогоос 4 сая төгрөг нэхсэнийг жолоочийн хариуцлагын даатгалаараа төлжээ. Гэтэл Дондогийн өөрийнх нь машинд 2 сая төгрөгийн засвар орсныг өөрөөсөө төлсөн байна. Хэрвээ Дондог 200 мянгаар даатгуулсансан бол Дондог өөрийнхөө хохирлоо ч мөн адил даатгалаас авах байж л дээ. Иймээс л машинаа тусад нь даатгуулах хэрэгтэй байх нь.

Үнэлгээ гэж юу вэ? Үнэлгээг яаж тогтоодог вэ?

Машин даатгуулахын өмнө та өөрийн машины зах зээлийн үнэлгээг мэддэг байх хэрэгтэй. Энэ нь та машинаа зарвал яг хэдэд зарж чадах вэ гэдгийг л илэрхийлсэн үнэ юм. Ижил төстэй машинууд ямар үнээр, хэдээр зарагдаж байгаатай ч харьцуулж тогтоож болно. Ингээд таны даатгалын үнэлгээ бэлэн.

Үнэлгээг яагаад үнэн зөв тогтоох хэрэгтэй вэ?

Даатгуулснаас хойш таны машин осол аваарт орсон тохиолдолд танд даатгалаас нөхөн олговор олгох ёстой болно. Харин ямар хэмжээгээр олгох нь даатгалын үнэлгээнээс хамаардаг. Жишээ нь та 10 сая төгрөгийн машинаа 8 саяар үнэлж даатгуулсан гэж үзье. Танд осол тохиолдсоноос 1 сая төгрөгийн эвдрэл гарчээ гэж үзвэл танд даатгалаас 800 мянган төгрөг л бодогдно гэсэн үг. Хэрвээ та 10 саяын үнэтэй машинаа 10 саяар л үнэлж даатгуулбал 1 саяын хохирол гарахад 1 сая төгрөгөө бүтэн авна гэсэн үг. Иймд үнэлгээ нь үнэн зөв байх хэрэгтэй болдог. Ядаж л хол зөрүүгүй байх хэрэгтэйг анхаараарай.

Машины даатгалд хэдэн төгрөгийн хураамж төлөх вэ?

Ихэнх даатгалын компаниуд дээр дурдсан даатгалын үнэлгээнээс 1 хувиас эхлээд 3 хувь хүртэл үнээр даатгадаг. 10 сая төгрөгийн машинтай бол 1 хувийн даатгалыг сонговол 100 мянган төгрөг төлнө гэсэн үг. 2 хувийн хураамжийг сонговол 200 мянган төгрөг гэх мэтчилэн бодогдно.

Даатгалын эрсдэлүүдийг хэрхэн ялгах вэ?

За тэгэхээр даатгуулсан л бол юу ч тохиолдсон мөнгө авна гэж ойлгож бас болохгүйнээ. Зөвхөн гэрээнд заасан эрсдэлээс болж үүссэн хохирлыг л төлдөг байх нь. Ихэнх гэрээнд замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл тусгагдсан байдаг. Харин эрсдэлүүд нэмэгдэх тусам хураамжийн хувь ч мөн нэмэгддэг. Үүнд зогсоолд байрлуулах үеийн эрсдэл, байгалийн эрсдэл гэх мэт эрсдэлүүд нэмэгддэг. Тэгэхээр та эрсдэлүүдийг нарийн тооцож үзээд энэ эрсдэл ч бараг тохиолдохгүй гэж үзвэл бага үнэтэйг нь сонгох боломжтой. Нийт даатгалын эрсдэлийн 55 хувь нь зам тээврийн эрсдэл, 25 хувь нь бусдын буруутай үйлдлээс, 10 хувь зогсоолд байх үед, 5 хувь нь байгалийн эрсдэлээс, 5 хувь нь бусад шалтгаанаас тохиолддог гэсэн судалгаа байдаг. Иймд та өөрийн эрсдэлийг үнэлээд сонгож даатгуулах эрх танд нээлттэй бий.

Эрсдэл бүрээс хамаарсан нөхөн төлбөр олгох хувь гэсэн хүснэгт даатгал бүрт байдаг энэ хүснэгт дээр жишээлбэл зам тээврийн осол 80% гэсэн бол зам тээврийн осол тохиолдоход гарсан хохирлын 80%-ийг л олгоно гэсэн үг юм шүү. Хэрвээ та 100% нөхөн төлбөр авахыг хүсвэл мэдээж хүснэгтээс 100% гэсэн гэрээг л сонгоно.

Машинаа даатгуулахад ямар бичиг баримт, юу юу шаардлагатай вэ?

  • Тээврийн хэрэгсэл тань даатгуулахын өмнө бүрэн бүтэн байсныг гэрчлэх тухайн даатгуулах өдрийн зураг
  • тээврийн хэрэгслийн гэрчилгээ,
  • жолооны үнэмлэх байхад л хангалттай.

Хэрхэн хурдан даатгуулах вэ?

Таны байгаа газарт очиж даатгах үйлчилгээ байдаг. Та энэ үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ оруулна уу?

Ангилал