Монгол дээл хийлгэхдээ юуг анхаарах вэ?

Эртнээс уламжлагдан ирсэн Монгол үндэсний хувцас, хэрэглэл нарийн утга учрыг агуулж байдаг. Монголчуудын хувцас, эдлэл нүүдлийн соёл иргэншил, амьдрал ахуйд нэн зохицсон байхаас гадна төр улсын тусгаар тогтнолыг бат бөх ирээдүй хойч нь гэрэлтэй байхыг билгэддэг байжээ.

Доохри мэдээллээс дээл хийлгэхдээ анхаарах зүйлсийг мэдэж аваарай…

Монгол дээл эсгэх, оёх технологийн талаар товчхон мэдээлэл хүргэж байна. Монголын язгууртан, энгийн хүмүүсийн өмсөх дээл, тэрлэгийн хэв загвар хийц хоорондоо ялгаатай хэдий ч эсгэж оёх, ерөнхий зарчим адил байдаг.

Дээл эсгэхдээ даавууныхаа өргөн нарийн, хээтэй хээгүй, урт богиноос шалтгаалан хэд хэдэн арга байдагыг анхаарах

✔️ Ташаалдаж эсгэх
✔️ Ухаж эсгэх
✔️ Голлож буюу гүйлгэж эсгэх
✔️ Зөрүүлж эсгэх
✔️ Хүү энгэртэй эсгэх

Монгол дээл оёх уламжлалт арга ажиллагаа нь наалт, цаваг наах, жонхуудахаас  эхэлдэг. Дээлэнд хөших, хавах, хөвөрдөх, зэрэг оёдлууд өргөн хэрэглэгддэг.

 

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал