Найздаа илгээх мэндчилгээний үгс

Сайхан инээмсэглэлээрээ ирээдүйгээ гэрэлтүүлж Саруул ухаанаараа зорилгодоо тэмүүлж Уужуу сэтгэлээр алдсаныг энэрж Уярал хайраараа орчлонг зөөллөж яваарай миний найз

Амьдралын сорилтыг хамтдаа туулах найз минь бол чи Алдаж гишгэхэд минь түшээд босгох нөхөр минь бол чи Ийм л сайхан найзуудтай болхоор би шантралгүй урагшилдаг юм Ийм л сайхан нөхөдтэй болхоор би бардам алхдаг юм

Өнөөдрөөс ___ жилийн өмнө Ээж аавдаа жаргал бэлэглэж Эгч ахдаа баяр нэмж энэ орчлонд мэндэлжээ найз минь
Бурхан чамайг яагаад бидэнд өгсөн гээч
Хайртай найзууддаа инээд нэмж Халамжит ханьдаа хайрыг өгч Хөөрхөн үрсдээ амьдрал бэлэглэгээ гэж тэр юм шүү
Төрсөн өдрийн мэнд хүргэе Үерхэн найзалж сэтгэлээ хуваалцсан
Үнэндээ та нар миний л найзууд
Үнэн сэтгэлээсээ хайрлаж явсан
Үерхлийн минь гэрч миний л найзууд
Ариунаас ариун нандигнаж явсан
Алдраа насны минь дотны андууд
Ааш гарган муудалцсан ч гэлээ
Амар мэндээ мэдэлцдэг миний л андууд
Хэн хэндээ хар буруу санаагүй
Хэнэггүй явдаг миний л найзууд
Хэлэх үгээр биенээ гомдоон
Хэрэлдэж явлаа ч миний л найзууд Уйлахад нулимсыг минь арчих
Уйтгарлахад гунигийг минь хуваалцах
Баярлахад сэтгэлийг минь сонсох
Баашлахад занг минь мэдэх
You are my best friend

Та хайртай дотны хүндээ гоёмсог цэцгийн баглаагаар гэнэтийн бэлэг барихыг хүсвэл 7711-0291 залгаарай! Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу!

Навчис эргэлдэн чамд гуниг төрвөл
Найз нь чамайг санаж байна гэж бодоорой
Нартай өдөр шувууд дуулан бүжиглэвэл
Надад чи дутаад чимээ өглөө гэж итгээрэй
Алдаж онох амьдралын нугачаанд
Гарт минь түшиг, гэрт минь чимэг
Нэрэнд чинь чимэг, нэгэн биенд минь хань болж
Сэтгэл тавгүй үед дэмжих итгэлт нөхөр минь чи юм шүү
Давалгаалан хөөсрөх далайн ус хэдий арвин ч
Дархан сарьдгийн мөнх оргил хэдий өндөр ч
Эвхрэн харагдах солонгын өнгө хэдий гоёмсог ч
Энгүй үерхсэн бидний нөхөрлөлийг яахин гүйцэх билээ Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
Анд нөхдийнхөө итгэлийг даах гэж
Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд
Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ миний найз Хорвоод мэндэлсэн хосгүй баярын өдөр нь тохиож байгаа найз ……..
төрсөн өдрийн баярын гал халуун мэнд хүргэе!
Час хийсэн нарийхан хоолойгоор орчлонд ирснээ зарлахад чинь
Чамайг л гэж ээж чинь зовлон бүхнээ мартсан байлгүй
Чимээгүй болохгүй улам чанга чанга уйлахад чинь
Чамайг аргадах гэж аав чинь сандрахдаа ээжийг чинь үнссэн байлгүй
/Төрсөн өдрийн мэндчилгээ, төрсөн өдрийн шүлэг/

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал