
Хамт олон, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх мартагдашгүй Шинэ жилийн үдшийн цэнгүүнээ тансаг орчин, баярын гайхалтай уур амьсгалтай ASTORY GRAND HALL-д тэмдэглээрэй.
Хаяг: Нарны хорооллын урд, Аттила спорт цогцолборын хашаанд “Astory Event Hall”
Нэрийн хуудас бол бусдад урт хугацааны сэтгэгдлийг үлдээх хүчирхэг арга зам. Таны тухай, таны брэнд, компани, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг үгэн бус харилцаа холбоо, урлагийн мэдрэмж, хүртэхүйгээр дамжуулан харилцагч, үйлчлүүлэгч, түншүүдэд тань хүргэж чадах энэ гайхалтай хэрэгслийн загвар дизайн үүргээ гүйцэтгэж чадахуйц байх ёстой. Та цулгуй цагаан нэрийн хуудасны шүтэн бишрэгч ч бай ялгаагүй дараах зурагнууд дахь нэрийн хуудаснууд танд гарцаагүй сэтгэгдэл төрүүлж чадах бизээ.Мөн нэрийн хуудсаа шинэчлэх, өөрчлөлтийг хийх хүсэл тэмүүллийг төрүүлэхээс гадна яг иймэрхүү байдлаар хийвэл зүгээр юм гэсэн санаа, сэдлийг таны оюун бодол, ухаан санаанд суулгаж чадна гэдэгт эргэлзэхгүй байна. Ингээд таны бизнесийн ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!
- 5C, 6C, 7C ЛАК
Хэвлэмэл бүтээгдэхүнийг гадны нөлөөллөөс хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах зориулттай бөгөөд энгийн хэсэгчилсэн болон арзгар, гөлгөр саатай хосолмол эффект бүхий лакыг танилцуулж байна.

- БҮРЭЛТ
Бүрэлт нь хэвлэмэл бүтээгдэхүүнийг гадны нөлөөллөөс хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах зориулалттай бөгөөд энгийн матт болон гялгар бүрэлтээс гадна Металл, Peach, Саатай гэх мэт бүтээгдэхүүнийг тансаг харагдуулах болно.

- ФОЛЬГА
Хэвлэмэл бүтээгдэхүүний тусгайлан сонгосон хэсгийн хээ, бичвэр, логог тодотгон харагдуулахын тулд ашигладаг.

- ЭМБОСС
Хэвлэмэл бүтээгдэхүүний хээ, лого бичвэр гэх мэт тусгайлсан хэсгийг товойлгох технологи юм.

- ЛАЗЕР ЗҮСЭЛТ
Хэвлэмэл бүтээгдэхүүнийг хамгийн өндөр нарийвчлалтайгаар төрөл бүрийн хэлбэр дүрс гарган зүсэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи юм.

- БУЛАН ДУГУЙЛАХ
Булан дугуйлах, Зүрхэн, навчин, машины хэлбэртэй гэх мэт таны хүссэн хэлбэр, хэмжээгээр зүснэ. Реклам, зар сурталчилгаа, маркетингийн хэрэгсэлд илүү тохиромжтой.

