Төсөл, ТЭЗҮ, Бизнес төлөвлөгөө боловсруулна, Барилгын эскиз болон ажлын зураг зурна. Барилгын төсөв гаргана.
Утас: 7740-0062
http://www.magicgroup.mn/mn
MAGIC CONSULTING AUDIT
СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Нягтлангийн ажил зөв хийгдэх эсэх нь няравын ажлаас шууд шалтгаалдаг. Та няравын тайлан гаргаж сурснаар байгууллагын дотоод хяналтын талаарх ойлголттой болж нягтлан бодогчид хэрэгцээтэй мэдээллийг гаргаж, тайлагнаж чаддаг болох явдал юм.
Сургалтын онцлог :
Манай сургалтын төвөөс худалдааны байгууллагын орлого, зарлагын тооцоолол хийх практик судалгаа хийсэн билээ. Үүний үр дүнд худалдааны байгууллагын орлого, зарлагын тооцоолол хийх аргыг нэгтгэн боловсруулж, нярвын сургалтын хөтөлбөртөө оруулж өгсөн бөгөөд та манай сургалтад хамрагдсанаар байгууллагын эд хөрөнгийн бүртгэлийг хөтлөх, худалдааны байгууллагын тооцооллыг бүрэн хянах зэрэг практик чадварыг эзэмшинэ.
Сургалтын давуу тал :
- Суралцагч нь няравын ажлын үндсэн чиг, үүргийг мэдэх, байгууллагын нярав, нягтлангийн уялдааг судалж мэдэх, санхүү, татварын тайлан гаргах пирамидтай танилцах.
- Байгууллага дээр өрнөх санхүүгийн үйл ажиллагаанд анхан шатны баримтын бүрдүүлэлт хийх чадвартай болох, хүчинтэй болон хүчингүй баримтыг ялгах, анхан шатны баримтаас үүсэх эрсдэлийн талаар ойлголттой болох.
- Санхүү, татварын тайлан гаргахад шаардагдах дэд тайлангуудыг онолын хүрээнд судалж, практикт ойр жишээнд тулгуурласан дадлага хийнэ.
- Сангийн яамнаас баталсан Magic Finance програмаар гаргах няравын тайлангуудыг хэрхэн гаргах талаар суралцана.
Няравын үндсэн ойлголтууд
- Нярав гэж хэн бэ? Юу хийдэг вэ?
- Нягтлан няравын ажлын уялдаа холбоо
- Санхүүгийн тайлан гаргахад нярвын оролцоо
Санхүүгийн анхан шатны баримтын талаар
- Ажил гүйлгээнд анхан шатны баримт бүрдүүлэх нь
- Үндсэн болон дагалдах баримтын ялгаа
Няравын тайлан гаргах аргачлал
- Мөнгөн хөрөнгийн тайлан гаргах
- Бараа материалын тайлан гаргах
- Үндсэн хөрөнгийн тайлан гаргах
- Худалдагчийн тайлан гаргах
Холбоо барих : Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25-р хороо, UB Tower, 15-р давхарт 1502 тоот
+976 7013-1044
info@magicgroup.mn