Рестораны тоног төхөөрөмж нийлүүлдэг газрууд

Ресторан, нийтийн тоног төхөөрөмж засвар үйлчилгээний үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын танилцуулга:

“UB Shop”

Ресторанд ашиглагддаг бүх төрлийн нийтийн хоолны тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээг хийж үйлчилдэг ба зах зээлийн үнээс 10%-аар хямд үнэтэй, хуучин тоног төхөөрөмжүүд даруй 30% хямд үнэтэй-гээр худалдаалдаг. Худалдаалж буй бүтээгдэхүүнүүд:

  • 380В-р ажиллах шинэ шарах шүүгээ
  • 1М-ийн урттай шинэ шилэн халуун баригч
  • 1.5М-ийн урттай шинэ нерж хөргүүр
  • 1.2М-ийн урттай шинэ шилэн хөргүүр
  • Шинэ газан грилл
  • Цахилгаан шинэ ногоо хэрчигч
  • 380V-р ажиллах хуучин тосон чанагч
  • Цахилгаан хуучин мах хирчигч
  • Цахилгаан хуучин махны машин
  • Цахилгаан хуучин гурил зуурагч
Facebook хаяг: Хямд Нийтийн Хоолны Тоног Төхөөрөмж
Утас:9402-8899
9402-ХХХХ

“Тулга Техник” ХХК

“Тулга Техник” ХХК нь монгол улсын хэмжээнд байгаа худалдаа нийтийн хоолны газрууд, амралт, сувилал, хүүхдийн зуслангуудын хөргөх, халаах, механик тоног төхөөрөмжид техникийн бүх төрлийн засвар үйлчилгээ, угсралтын ажлыг хийж гүйцэтгэдэг тоног төхөөрөмж, сэлбэг материалаар хангадаг мэргэжлийн байгууллага юм. Тус компанийн инженер техникийн ажилтан албан хаагчид нь мэргэжлээрээ 4-38 жил ажиллаж буй туршлагатай хамт олон юм.

  • Худалдаа нийтийн хоолны газруудын хөргөх, халаах, механик төхөөрөмжүүдийн засвар, үйлчилгээ, угсралт
  • 1-10000 тн багтаамжтай аммиакан болон фреонон хөргөлттөй зоориудын засвар, үйлчилгээ, угсралт, зөвлөлгөө
  • Худалдаа, нийтийн хоолны тоног төхөөрөмжүүдийн худалдаа, нийлүүлэлт, суурилуулалт
  • Сэлбэг туслах хэрэгсэл, материалын худалдаа хангамж зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Чанар стандартын шаардлага хангасан, хэрэглэгчдийн таашаалд нийцсэн ISO 9001: 2008 хангасан бүтээгдэхүүнүүд байдаг. Түүнчлэн тоног төхөөрөмжийн хоол хүнстэй харьцдаг хэсгийг AISI 304, 316, 321 маркийн зэвэрдэггүй гангаар хийдэг. Харин хүнстэй харьцдаггүй хэсгийг  AISI 202 ,430 маркийн гангаар хийдэг байгаа.

  • Бүх төрлийн ногоо, ястай мах, мах, гурил, талх зэргийг хэрчигч машинууд
  • Вакум савлагч, аяга таглагч, зөөврийн хоолны сав, халуунаа баригчууд
  • Дээжийн хөргөгч, Хөргөх лангуу, Хөлдөөгч, Мөсний машин
  • Аяга таваг ариутгагч, Аяга таваг хатаагч, Ногоо угаах ширээ, Төмс цэвэрлэгч
  • Тавиур, Бэлтгэлийн ширээ, Хаягдалын ширээ, Ган шүүгээ
  • Зайрмагны машин, Махны машин, Крем зуурагч, Гурил зуурагч, Будаа агшаагч
  • Их тосонд шарагч, Шарагч, Хуушуурын тогоо, Ил шарагч, Хийн зуух
  • Бүх төрлийн битүү чанагч, Жигнүүр, Гоймон чанагч
  • Салхивч, Жүүсний аппарат
  • Босгогч, Ус буцалгагч зэрэг нэр төрлийн бараануудын худалдаа, үйлчилгээг хариуцан ажилладаг.
Web хуудас:  Тулга техник
Утас:1135-3578, 9911-9491, 9917-6834
1135-ХХХХ

“Чиглэл” ХХК

1996 оноос эхлэн “Чиглэл” ХХК нэрийн доор дэлгүүр, цайны газар, ресторан, бар, эмнэлэг, цэцэрлэг, сургууль, амралт сувилал зэрэг газруудын гал зуухны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, угсралт, худалдаа, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус компани  ОХУ, БНХАУ-аас хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтын тоног төхөөрөмжийг импортлон өөрийн 4 салбар дэлгүүрүүдээр баталгаат хугацаатай худалдан борлуулж, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа.

  • Бүх төрлийн нийтийн хоолны гал тогооны тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ, угсралт суурилуулалт
  • Ресторан, зочид буудлын хэрэгсэл, аяга, таваг, халбага, сэрээ, стакан…
  • Сэлбэр туслах хэрэгсэл материалын худалдаа
  • Гэр ахуйн гал тогооны хэрэгслийн төрөлжсөн худалдаа
  • Мөн дотооддоо үйлвэрлэсэн нийтийн хоолны тоног төхөөрөмжийн худалдаа, захиалга, засвар

Мөн 2019 онд МҮХАТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “ENTREPRENEUR-2019 шилдэг Жижиг дунд үйлдвэрлэгч”-ээр өргөмжлөгдөн ажиллаж байгаа юм.

Facebook хаяг: Чиглэл ХХК Таны дэлгүүр
Салбар 1: Баян бүрдээс Бөмбөгөр худалдааны төв явах зам дагуу Маргад төвийн 1 давхар
Утас:9146-5333, 9143-5333
9146-ХХХХ

Салбар 2: Гандан тэгчлэн хийдийн замын хойно Очир хотхоны өргөтгөл 2-3-р давхар
Утас:9666-4333, 9643-5333
9666-ХХХХ

Салбар 3: Дэнжийн 1000 Хүчит шонхор зах явах зам дагуу
Утас:9660-5303, 9120-0166
9660-ХХХХ

Салбар 4: 25-р эмийн сангаас 3-4-р хороолол явах зам дагуу Жэм молл замын эсрэг талд
Утас:9667-5333, 9125-5333
9667-ХХХХ

Ангилал