Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газрууд

ХҮРЭЭ АЯЛАЛ
Бид танд хамгийн ГОЁ хөтөлбөртэй аялал санал болгож байна.
✔️ВЬЕТНАМ АЯЛАЛ
Ханой – Халонг – Данан аялал
Аялалд гарах хугацаа: ( 8 өдөр, 7 шөнө)
6/30-7/7 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/21-7/28 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
7/28-8/4 Хөтөлбөртэй аялал, Чөлөөт аялал
✔️ ИСТАНБУЛ
Хөтөлбөртэй ШОППИНГ аялал
Аяллын хугацаа: 7 шөнө, 8 өдөр
Аялал гарах хугацаа: 4 сарын 27, 5 сарын 4
✔️ ТАЙЛАНД АЯЛАЛ
Бангкок – Паттаяа – Ко Лан
Аялалын хугацаа: 8 өдөр 7 шөнө
Аялал гарах хугацаа: 2022 оны 8/27-9/3, 2022 оны 8/3-8/10
Дэлгэрэнгүй
Утас: 7740-0513

Бид монгол орны үзэсгэлэнт газруудаар аялахаар төлөвлөж буй аялагчиддаа зориулан аймаг бүрийн байгалийн үзэсгэлэнт газруудын талаарх мэдээллийг цуврал болгон хүргэж байгаа билээ. Энэ удаад Сүхбаатар аймгийн /Сүхбаатар аймгийн үзэсгэлэнт газрууд/ байгалийн өвөрмөц тогтоцтой түүхэн дурсгалт газруудын мэдээллийг хүргэж байна.

Сүхбаатар аймаг

Аймгийн төв Баруун-Урт хот нь Улаанбаатар хотоос 560 километр зайтай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 82.3 мянган хавтгай дөрвөлжин километр. Тус аймаг нь урд талаараа БНХАУ-тай 485 километр, баруун талаараа Дорноговь аймагтай 165 километр, хойт талаараа Хэнтий аймагтай, зүүн хойт талаараа Дорнод аймагтай тус тус хиллэдэг. Аймгийн нутаг Дорнод Монголын тэгш талын өмнөд хэсгийн үргэлжлэл ба тал хээрийн бүсэд багтдаг. Нутгийн ихэнх хэсэг нь далайн төвшнөөс дээш 1000-1200 метр өндөрт оршдог. Хамгийн өндөр цэг нь далайн төвшнөөс дээш 1778 метрт өргөгдсөн Шилийн богд уул.

Дарьганга суманд 200 гаруй сөнөсөн галт уул, Онгон, Дарьганга суманд 127-248 хавтгай дөрвөлжин километр талбай эзлэх Онгон, Молцогийн их элс, Эрдэнэцагаан сумын нутагт улсын дархан цаазат Лхачинвандад уул, Дарьганга, Наран сумын нутагт Баяндулаан, Талын агуй, Лог, Будар, Зараа, Дэлгэрхаан, Харгилтай зэрэг үлэмж талбай бүхий чулуун тогтоцтой нуруу хөндий олон байдгийн дээр чулуужсан яс зэрэг амьтан ургамлын үлдэгдэл бүхий Байшинт, Ходоодын говь, Хорголжингийн тал гэх мэт байгаль түүхийн дурсгалт газрууд бий. Ховор нандин өвс ургамал бүхий байгалийн гоёмсог баян бүрдээс гадна цагаан зээр давхилдсан их талын орон билээ.

Altan-ovoo

1. Алтан овоо

Монгол эрсийн цог хийморийн бэлгэдэл болсон Алтан-Овоо буюу Дарь-Овоо нь Сүхбаатар аймгийн нутагт Молцог элсний хойд захад Дарьганга сумын төвийн дэргэд оршдог. Далайн түвшинээс дээш 1354 метрийн өндөрт өргөгдсөн энэхүү уул нь унтарсан галт уул ба аймгийн төвөөс 180 км зайтай.

shiliin-bogd 2. Шилийн Богд
Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн урагш 60 км-т д.т.д 1778 м-т оршдог ба энэ өндөрлөг тэгш газарт 200 орчим унтарсан галт уул байдгийн хамгийн өндөр нь Шилийн богд уул юм. Мөн энэ нутагт 60 орчим хүн чулуу бий. Шилийн Богд уулан дээрээс Зотол хан, Дөш зэрэг  эртний сөнөсөн галт уулыг харж болно. hun-chuluu 3. Монголын хүн чулууд
Хүн чулуу нь эртний хүмүүсийн сүсэг бишрэл, нийгмийн харилцаа, угсаатны онцлог, зан заншил зэрэг олон асуудлыг тодруулж сэргээн судлах шинжлэх ухааны нэн үнэтэй сурвалж болдог ажээ. Их монголын үед холбогдох эдгээр хүн чулуунуудыг хамгийн ихээр агуулдаг газар бол Сүхбаатар аймгийн нутаг бөгөөд “Дарьгангын хүн чулуу” хэмээн алдаршчээ. tavan-tolgoin-bulsh 4. Таван толгойн археологийн цогцолбор
Онгон таван толгойд археологич Д.Наваан гуай МУИС-ийн археологи, антропологийн ангийн оюутануудтай XIII- XIV зууны булшийг малтаж, шинжлэх ухааны онцгой ач холбогдолтой олон гайхамшигт дурсгалуудыг олсон юм. Түүний дотор Боржигон овгийн алтан ургийн цагаан шонхор шувууны дүрс нууцалж сийлсэн шигтгээтэй алтан бөгжийг Д.Наваан гуай “Дарьгангын алтан шонхор” хэмээх нэрээр шинжлэх ухааны эргэлтэд оруулсан байна.

21 аймгийн үзэсгэлэнт газруудын дэлгэрэнгүйг ЭНДЭЭС аваарай!

ganga-nuur hungiin-chuulgan1

5. Ганга нуур

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон нэгэн нуур байх бөгөөд түүнийг Ганга нуур гэдэг. Ганга нуур нь 4 ам километр талбайтай нуур бөгөөд Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог мөнх гэсэн утгатай үг ажээ. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэж алдаршсан юм. Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ.

hungiin-chuulgan2 6. Хунгийн чуулган
Жил бүрийн намар Сүхбаатар аймагт орших Ганга нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг.  Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. eguzeriin-hiid 7. Егүзэрийн хийд
Егүзэрийн хийд нь 1780 онд Сэцэн хан аймгийн тайж Ренчиндоржийн хошуунд Манжийн хааны зарлигаар анх байгуулагджээ. Одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт Чоно голын хойд дэнж дээр байгуулагдсан бөгөөд Цагаан-Овоо, Хуран, Алтан-Овоо, Чандмань зэрэг 4 тахилгат уулын дунд байрлажээ.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал