21 аймгийн үзэсгэлэнт газрууд

Дэлхийн "долоон гайхамшиг" гэж байдагтай адил Монгол улсын аймаг бүр өөрсдийн "долоон гайхамшиг"-ийг тодруулжээ. МҮХАҮТ аймгуудын захиргаатай холбогдон жил орчмын хугацаанд тухайн нутаг бүрийн онцлог, түүх соёл, байгалийн өвөрмөц дурсгалын хэв шинжийг агуулсан долоон гайхамшгийн фото зураг, түүхийн баримтуудыг цуглуулан энэхүү гайхамшгуудыг тодруулсан бөгөөд зарим аймгууд есөн гайхамшиг тодруулж, нийт 21 аймаг даяар 159 газрыг онцолсон байна.

Бид харин та бүхэнд аймгуудын ДОЛООН гайхамшигаас тус бүр нэгийг онцлохоор бэлдлээ. Ингээд дараах мэдээллээс ямар газрууд орсон талаар сонирхоно уу.

1. Архангай аймаг

Terkhiin-Tsagaan-Nuur1
terhiin-tsagaan-nuur

Тэрхийн цагаан нуур
Архангай аймгийн Тариат сумын нутагт, мөн тус аймгийн есөн гайхамшгийн нэг болох Хоргын тогооны дэргэд байрлах цэнгэг уст нуур. Хангайн нуруунаас эх авсан Хойд, Урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодист боогдон үүсчээ. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг. Мөн ховор шувууд амьдардаг. Нуурын Толгой нь Хоргын дархан газарт багтдаг.

2. Баян-Өлгий аймаг

baga-turgenii-hurhree
baga-turgenii-hurhree1

Бага түргэний хүрхрээ
Алтай Tаванбогдын байгалийн цогцолборт газрын үзэсгэлэнт газруудын нэг нь Цэнгэл сумын Хотон, Хурган нуурын хөндийн Бага түргэнийн хавцалд орших Бага түргэний хүрхрээ юм. Уг хүрхрээ мөнх цаст уулсаас эх авч байгалийн үзэсгэлэнт гайхамшигийг цогцлоосон зэрлэг байгальд оршдогоороо онцлог юм. Хүрхрээний өндөр нь 15 метр бөгөөд энэ нь тус аймагт оршиж буй хүрхрээнүүдийн хамгийн өндрөөс унан урсаж буй хүрхрээ болж тооцогддог. Эргэн тойрон дахь уулсаараа Сибирь гацуур, шинэс мод ургадаг бол Бага Түргэний голын хавцал нь бургас, бутлаг ургамлаар баялаг. Хавар, зуны сард энэ нутгийн унаган загас болох Монгол хадран сүргээрээ уулын ширүүн урсгалт голыг өгсөж түрсээ шахдаг.

3. Баянхонгор аймаг

tsagaan-agui

Цагаан агуй
Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Их богдын нурууны Цагаан ууланд оршино. Агуйн үүд нь баруун урд зүг рүү харсан байдалтай, нийтдээ 38 метр урт үргэлжилсэн, нэгнээс нөгөө рүү дамжсан гурван үндсэн тасалгаатай.  Цагаан агуй нь шохойн чулуулгийн гаралтай.

4. Булган аймаг

uran-togoo-uul1

Уран тогоо уул
Уран уул нь Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Хөвсгөлийн Мөрөн хот орох авто замын дэргэд оршдог унтарсан галт уул юм. Энэхүү уулыг Уран бүрхээр уул гэдэг бөгөөд д.т.д 1686м өндөр, орой дээрээ тогоотой, тогооны амсар нь 500-600м өргөн, гүн нь 50-60м юм. Тогоондоо 20м орчим голчтой, 1.5м-ийн гүнтэй дугуй хэлбэрийн нууртай бөгөөд нуурын эргэн тойронд ой мод хүрээлсэн байдаг.

5. Говь-Алтай аймаг

sutai-hairhan

Сутай хайрхан уул
Сутай хайрхан уулын ихэнх нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог. Ноён оргил Цаст богд нь д.т.д 4234 метр өндөр бөгөөд 60 км сунаж тогтсон. Араараа хар модон ойтой, Монгол Алтайн нурууны 13 мөнх цаст уулсын нэг. Сутай хайрханы өвөрт байх нэг бага шиг өндөрлөг дээр эрт үеэс тахиж ирсэн Их овоо бий.

6. Говьсүмбэр аймаг

tsoorhoin-rashaan

Цоорхойн рашаан
Тус рашаан нь өвөл зунгүй урсан гарч байдаг бөгөөд дээрээс нь тонгойж өндөр дуугаар хашгирахад тэрүүхэндээ элстэйгээ оргилж эхэлдэг. Оргилж гарсан ус нь хэдхээн алд яваад л газартаа шургачихна. Газрын хэвлий цоолдон гарч ирдэг болохоор нь Цоорхойн рашаан гэж нэрлэжээ. Уг рашааныг орон нутгийн тусгай хамгаалалтанд 1997 онд авсан байна.

7. Дархан-Уул аймаг

Durlaliin mod

Дурлалын мод
Дархан-Уул аймгийн нутагт Зулзаган голын амралтын бүсэд очих зам зуурт нарсан ойн дундуур явсан шороон замын дэргэд байдаг. Тэр овоонд ганц бие гэрлээгүй залуучууд “сайн хань заяаж хайрла” хэмээн сүслэн залбирч мөргөдөг уламжлалтай.

8. Дорноговь аймаг

hamriin-hiid

Хамрын хийдийн цогцолбор
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг, Сайншанд хотоос урагш 38 км-т орших Хамрын хийд нь ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Шарилийн уулын 3 хийдийн нэг, түүний аж төрж, уран бүтээлээ туурвиж байсан дурсгалт газрын нэг. 1821 онд хийдийг байгуулсан. Энэ хийд нь Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхэрийн гэсэн 4 хэсэгтэй.

9. Дорнод аймаг

herlen-bars

Хэрлэн Барс хотын туурь, цамхаг 
Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт Баруун дөрөө нуурын зүүн урд орших эртний хотын үлдэгдэл туурь. Х зууны үед ноёрхлоо тогтоож байсан Кидан улсын үед баригдсан бөгөөд тухайн үедээ техник ихээр хөгжүүлсний нэг жишээ бол Хэрлэн барс хот юм.

10. Дундговь аймаг

uush-manhan

Өөш Манхан
Өөш манханы элс баруунаас зүүн тийш 5 км урт сунаж тогтсон. Элс нь нарны энергийг ихээр шингээдэг маш нарийн ширхэгтэй, эрдэс баялгийн олон бодистой ажээ. Уг элсийг барилгын ажилд хэрэглэж болдоггүй.  Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харах боломжтой.

11. Завхан аймаг

Ulaagchnii-har-nuur

Улаагчны хар нуур
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын нутагт орших энэ нуур нь хойд талаараа элсэн манхнаар, урд талаараа зэгсээр хүрээлэгдсэн хосгүй үзэсгэлэнт газар юм.  Улаагчны хар нуурын гүн нь 48 метр, урт нь 30 км, өргөн нь 5-10 км байдаг бөгөөд нуурын голд д.т.д 2500 гаруй метр өргөгдсөн их бага гурван Авгаш арал байдаг.

12. Орхон аймаг

buurunhii-sair

Бөөрөнхий сайр хэмээх байгалийн тогтоц газар
Орхон аймгийн Жаргалант сумаас зүүн урагш 8км-т Намаржаагийн гозгор толгойгоос баруун урагш 2-3км, жалганы аманд байдаг бөөрөнхий чулуу юм. Цайвар шаргалдуу өнгөтэй, 3.8м өндөр, 5м урт өндөг шиг хэлбэртэй боржин чулуун хад юм. Хоёр талаас нь харахад ямар ч өөгүй аварга өндөг мэт харагддаг.

13. Өвөрхангай аймаг

erdene-zuu-hiid

Эрдэнэ зуу хийд
Эрдэнэ зуу хийд нь Монгол Улс дахь хамгийн эртний Бурханы шашны хийд юм. Тус хийд нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвийн ойролцоо, эртний хот Хархорумын туурийн хажууд байрладаг.

14. Өмнөговь аймаг

hermen-tsaw-nemegt

Нэмэгт, Хэрмэн цав
Хэрмэн цав нь Гурван тэс сумаас баруун хойш Тостын уулын ар хоолойд маш үзэсгэлэнтэй хайлаас, тоорой, сухай бүхий баянбүрдтэй мөн палендлогын ховор олдворт дээд цэрдийн хурдасаас тогтсон газар нутаг юм. Нэмэгт уулын гол хавцал нь гурав салаалдаг бөгөөд тэнд очиход ер бусын үлгэр домгийн мэт санагддаг.

15. Сүхбаатар аймаг

hungiin-chuulgan
hungiin-chuulgan1

Хунгийн чуулган
Ариун ганга нуурын хөвөөнд болдог хунгийн чуулганыг харсан хүн байгалийн эрчим хүчийг өөртөө шингээж, эрч хүчтэй болдог гэж эрт дээр үеэс чуулганыг харахаар ганга нууранд очдог байжээ. Монголын нутаг дэвсгэр дээгүүр шувууны гурван их зам гардаг юм байна. Үүний нэг нь Сүхбаатар аймгийн өмнүүр байдаг олон нуур цөөрмүүд юм. Түүний нэг нь Ганга нуур аж. Хунгийн чуулган жил бүрийн аравдугаар сарын 7-ноос 9-ний хооронд болдог ба энэ үед олны цуваа тасардаггүй ажээ.

16. Сэлэнгэ аймаг

saihanii-hutul
saihanii-hutul1

Сайханы хөтөл
Сэлэнгэ аймгийн төвөөс 10 хүрэхгүй км-ийн зайтай Монгол Оросын бараг хил дээр байгалийн үзэсгэлэн бүрдсэн Сайханы хөтөл хэмээх сайхан газар бий. Өмнө нь Тэмээн хүзүүтийн хөтөл хэмээн нэрийддэг байсан эл газрыг жанжин Д.Сүхбаатар “Үнэхээр сайхан хөтөл юм аа” хэмээн уулга алдсанаас хойш Сайханы хөтөл хэмээн нэрийдэх болсон гэх. Сайханы хөтөлийн байгалийн үзэсгэлэнгийн нэг нь Орхон, Сэлэнгийн бэлчир. Орхон, Сэлэнгэ мөрөн энд нийлж, цааш урссаар Байгаль нуурт цутгадаг. Энд мөн Сайн эрс цуглаж байсан хэмээх агуй ч бий.

17. Төв аймаг

Zorgol-hairhan

Зорголхайрхан уул
Зорголхайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг.

18. Увс аймаг

goojuuriin-hurhree

Гоожуурын хүрхрээ
Ховд сумын нутагт Монгол Алтайн нурууны салбар уулсын нэг Хархираа, Түргэний уулсын баруун урд орших Олон нуурын уулсад оршино. Шивэрийн голын зүүн цутгал Гоожуурын голд 17 метр өндрөөс унадаг. Нутгийнхан Хүрэн Ханангийн хүрхрээ гэж нэрлэдэг.

19. Ховд аймаг

senheriin-agui

Сэнхэрийн агуй
Ховд аймгийн Манхан сумын төвөөс баруун тийш 30 орчим км-ийн зайд орших агуй юм. Тус агуйд 40,000 жилийн тэртээх хадны сүг зураг зэрэг түүхэн дурсгал бий. Энэ агуйн хана болон дээврийн хэсэгт олон янзын амьтдыг зурсны дотор тэмээн хяруул, тэмээ, арслан заан, одос үхэр, мод зэргийг дүрсэлжээ.

20. Хөвсгөл аймаг

TSAATAN CAMP, RED TAIGA, TSAGANNUR REGION, KHOVSGOL PROVINCE, MONGOLIA

Цаатны нутаг
Хөвсгөлийн их тайгад 4 улирлын турш цааны бэлчээр даган нүүдэллэж аж төрдөг тайгын иргэдийг цаатангууд гэдэг.
Цаатангуудыг Тувагаас нүүдэллэн ирж Хөвсгөлийн тайгад суурьшсан гэж түүхчид үздэг. Эрт цагаас цаатан ард түмний амьдарч ирсэн сууц нь урц юм.

21. Хэнтий аймаг

Baldan-bereeven-hiid

Балдан Бэрээвэн хийд
Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Одоогийн Хэнтий аймгийн Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт Балданбэрээвэн хийдийг анх 1813 онд байгуулжээ. Тус хийд нь Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ.

Ангилал