Төрсөн өдрийн мэндчилгээ /төрсөн өдрийн шүлэг/

ЭЭЖ ТАНЬДАА ТӨРСӨН ӨДРИЙН ШҮЛЭГ
Элсэн говийн ширхэг тоогоор
Ээждээ би дэндүү хайртай
Ивлэсэн сүүг нь залгилсан болохоор
Ээж минь та бурхнаас ч илүү
Халуун хэвлийд чинь амилсан юм чинь
Хайрлахгүй байхын аргагүй ээ
Хайрын бүүвэйгээр өсгөсөн болохоор
Хаанаас ч байсан ээждээ л очно
Та минь эрүүл энх урт удаан наслаарай

**************************************

Өглөөний тунгалаг агаарт дүүлэн нисэх
Өвч хангайн шувуудын жиргээ ч
Өнө мөнхийн гэрэл болсон таны минь
Өнгөт орчлонд хадаасан уянгыг яаж гүйцэхэв дээ
Тэнгэрт дүүлсэн уулсынхаа оройг харж
Тэнгэрлэг Монголын минь шүтээн гэлээ ч
Тэнүүн орчлонд дуугаан хадаах заяа хайрласан
Тунгалаг ариун ээжээс минь илүү шүтээн бидэнд үгүй

Төрсөн өдрийн цэцэгт мэндчилгээ хүргэлтийн газруудыг энд дарж харна уу

**************************************

Эгнэгт нэгэн заяат энгүй сайхан ээж минь та
Эргэн хөрвөөх орчлонгийн нугачаан дунд
Ивээлт нарны илч болсон цацраг лугаа адил
Ижий тэнгэр болон дүү бид хоёрт заяажээ

*********************************

Босоо заяа хайрлан унагаж төрүүлсэн ээжийнхээ буяныг
Борхон зүрхний угаас дээдлэн хайрлаж явья
Орчлонд бидэнд гэрэл түгээхийн эхлэл
Онцгой энэ өдөр тань төрсөн өдрийн мэнд хүргэе ээж дээ

 

Та хайртай дотны хүндээ төрсөн өдрийн цэцэгт мэндчилгээ хүргүүлэхийг хүсвэл 7734-7799 шууд залгаарай!  Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС…

ЭРХЭМ НАЙЗДАА ТӨРСӨН ӨДРИЙН МЭНДЧИЛГЭЭ
Аав ээжийнхээ баяр нь болох гэж
Ахан дүүстээ бүл нэмэх гэж
Алиахан дүү нартаа ах эгч нь байх гэж
Анд нөхөдынхөө итгэлийг даах гэж
Адтай одтойгоороо гайхагдах гэж
Амжилт гэдэг түлхүүрийн эзэн нь байх гэж
Аргагүй сайхан хүн юм аа гэж хэлүүлэх гэж
Алдаж онох хорвоогийн аргыг нь олох гээд
Ариун бурхан ээжээсээ амин үр нь болж мэндэлжээ миний найз

******************************************

Алаг хорвоогийн хатуу зөөлөнд
Ариун сэтгэл хүмүүн болох гэж
Аав ээжийнхээ жаргал нь болж
Алтан дэлхийд чи мэндэлсэн
Хайр энэрлийн далай
Халамжитайхан ээждээ баярлалаа гээд
Хацар дээр нь зөөлөн үнсээрэй
Уужуу тайван зангаараа
Өөрийг чинь өлгийдөж өсгөсөн
Ухаант буурал аавдаа
Хайртай шүү гээд үнсээрэй
Орчлон хорвоод шинэ хүн болон мэндэлж
Олон хүнийг баярлуулсан энэхүү өдрийн мэндийг
Хайрт найз чамдаа хүргэж байна
Аз жаргал инээд баясалаар дүүрэн яваарай

******************************************

Од бүхэнтэй шивнэлдэх гэж
Цэцэг бүртэй ярилцах гэж
Хүнийг хүндэлж,нөхөрлөх гэж
Хүслийн цэнхэр орчлонд төржээ чи

******************************************

Найздаа төрсөн өдрийн гал халуун мэндийг хүргээд
Нар гэрэлтсэн энэ хорвоод насаа залуужтал инээ
Гэрэл гийсэн гэртээ, жаргал хуртал инээ
Зүүд нойрон дундаа хайртийгаа тэврээд инээ
Зүрх сэтгэлдээ хэн хэнийгээ хайрлан инээгээрэй
Ирээдүй өөд инээмсэглэж яваарай
Инээд хөөр баяр баясглангаар бялхаж яваарай миний найз

******************************************

Өссөн бие тань эрүүл байж
Эрхэлсэн ажил тань манлайлж явах болтугай
Асаасан гал тань дөллөн бадарч
Амьдрах орчин чинь жаргалаар бялхах болтугай

******************************************

Амьдрал чинь аз жаргалаар дүүрэн байг
Ажил чинь үйлс бүтээлээр дүүрэн байг
Хүсэл бүхэн чинь сэтгэлчилэн бүтэж байг
Хайр чинь үүрд мөнхөд хуучирашгүй байг

******************************************

Бүтээнэ гэсэн нэгхэн хүслээрээ
Бүхий л амьдралаа гэрэлтүүлж яваарай
Болгоно гэсэн гэгээн сэтгэлээрээ
Босго нь өндөр амжилт руу тэмүүлж яваарай

******************************************

Тасалгааны цэцгийн дэлгүүрүүдийг энд дарж харна уу

ХАЙРТДАА ТӨРСӨН ӨДРИЙН ШҮЛЭГ
Бүрэнхий байсан хорвоо гэрэлтэж
Бүүдгэр байсан наран мишээж
Гундаж удсан цэцгүүд өндийж
Гэрэл гэгээтэй хамт чи минь ирсэн билээ
Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!

***********  Төрсөн өдрийн цэцэгт мэндчилгээ  *************

Учирч надтай золгохоор
Хайрт чи минь өнөөдөр мэндэлжээ
Уярлын энэ хорвоог хайрт чамдаа бэлэглэе

*****************************************

Эсгий гэрийн минь чимэг
Эр биений минь түшиг
Энхрий үрийн минь хайрт ээж
Эхнэр чамдаа би хайртай

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!

*****************************************

Үүрээр бөнжигнөх шүүдрийн дагина
Үдшээр гийх сарны дагина
Эр хүний сэтгэлд дурлал бэлэглэсэн үзэсгэлэнт дагина минь

Чамдаа төрсөн өдрийн мэнд хүргэе!

*****************************************

Сэтгэл татаж урам сэргээсэн
Уянга хөглөж найраг бичүүлсэн
Хүн бүхний хайрийг татах
Хосгүй үзэсгэлэн гоо чамд
төрсөн өдрийн баярын мэнд

Гоёмсог цэцгийн баглаа захиалах бол ЭНД дарна уу!

БҮСГҮЙ ТАНД ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ!
Ийм л сайхан хувь заяаг эдлэхээр бүсгүй хүн төрдөг байлгүй
Ихэмсэг бөгөөд ухаалаг байхын учрийг ээжээсээ сурдаг байлгүй
Ихийг бүтээж Эх орноо хайрлахыг эцгээсээ өвлөдөг байлгүй
Ирж буцах цагийн эрхэнд удахгүй чи том охин болноо …

****************  Төрсөн өдрийн цэцэгт мэндчилгээ  ******************

Ээж аавдаа эрдэнэ болон төрсөн энхрий бяцхан охин чиний
Энэ биеэ олж төрөөд эргэж ирж хөрвөөх газар чинь Монгол улсаа
Эгэл биеийг чинь төрүүлж өгсөн эцэг эхийн чинь өлгий нутаг
Эх орон чинь гэвэл элэг зүрхнээс хэзээд уяатай байх Монгол улсаа Бүлээн цус нь судсаар чинь урсах Эзэн Чингисийн удам
Бүртэ Үжиний үзэсгэлэн ухаарлыг дагуулсан Монголжингоо
Бүүвэйн дуу аялан аялан өсгөх ээжийнхээ уянгын эгшиг
Бүхнээс илүү аавдаа эрхлэн айлгаж тунирхах охин ааль

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал