Улаанбаатар хот дах номын сангуудын жагсаалт

  1. “Монголын үндэсний номын сан”
    Монголын үндэсний номын сан буюу бидний хэлж зашснаар Төв номын сан нь 18-аас дээш насны иргэдэд үйлчилдэг. Уншлагын таван танхим болон үнэт ховор номын музейтэй. Нэг дор 300 гаруй уншигчдад үйлчлэх хүчин чадалтай. Фонддоо гурван сая гаруй номтой. Гэрээр ном олгодоггүй. Уншигчийн картыг 6000 төгрөгөөр нээлгэнэ. Ажлын таван өдөр өглөө 09:00-17:00 цагийн хооронд ажилладаг бөгөөд 15:00 цагаас хойш ном олгохгүй. 
  2. “Хүүхдийн номын өргөө”
    Тус номын сан нь үүд хаалгаа нээгээд 5 болох гэж буй. Бага ангийн (1-5 анги)  хүүхдүүдэд зориулсан танхим, дунд ангийн (6-9 анги) сурагчдад зориулсан танхим, ахлах ангийн (10-12 анги) сурагчдад зориулсан танхимтай. Сандаа 5000-6000 ном, товхимолтой. Бага ангийн хүүхдүүдэд ном уншуулахаас гадна үндэсний тоглоом наадгай тоглуулдаг. Мөн кино цаг, зохиогчтой уулзах уулзалтыг тогтмол явуулдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэн ажилладаг бөгөөд 250-300 сонсдог номтой. Уншигчдад үнэ төлбөргүй үйлчилдэг гэдгээ онцлог. Ажлын цагаар ажилладаг ба ням гарагт амардаг. 
  3. “Хүүхдийн номын ордон”
    10 хүртэлх насны хүүхдийн “Их мэдэх”, 11-16 насны хүүхдүүдэд зориулсан “Мөрөөдөл”, ахлах ангийн сурагчид болон насанд хүрэгчдэд зориулсан “Боловсрол хөгжил”, Герман, Өрнө дахины, Дорно дахины гэсэн уншлагын танхимтай. 250 уншигчид зэрэг үйлчлэх боломжтой. Уншлагын үнэмлэхийг хүүхэд 2000, оюутан 3000 төгрөгөөр нээлгэнэ.  Ажлын цагаар ажилладаг.
  4. “Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын сан”
    Эрх зүй, нийгэм, улс төрийн ном, товхимол, судалгааны ажлууд төвлөрдөг. Уншлагын танхимаар 25 хүртэлх хүнд зэрэг үйлчлэх боломжтой. Бакалаврын ангийн оюутнууд жилийн 45000 төгрөг, магистр буюу түүнээс дээш түвшний оюутнууд улирлын 15000 төгрөгөөр уншигчийн карт нээлгэнэ. Ажлын өдрүүдэд ажлын цагаар ажиллана.
  5.   “Тусгаар тогтнолын ордны номын сан”
    Анх байгууллагын дэргэдэх номын сан болон байгуулагдаж байсан. Одоогоор нийтийн номын сан хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Уншлагын нэг танхимтай. Нийгмийн чиглэлийн номтой. Амралтын өдрүүдээр амардаг. Уншигчийн картыг 3000 төгрөгөөр нээлгэнэ. Ажлын таван өдөр ажиладаг.
  6. “Нийслэлийн номын сан”
     Д.Нацагдоржийн нэрэмжит Нийслэлийн номын сан нь төв номын сангаас гадна Чингэлтэй, Хан-Уул, БЗД, СХД-т дөрвөн салбартай. Цахим уншлага, тогтмол хэвлэл, эко уншлага, уран зохиол, гүн ухаан, хэл шинжлэлийн “А” танхим, нийгэм түүх,  техник, боловсрол судлалын “Б” танхим, “Хүүхдийн уншлагын танхим”, “Гэр бүлийн уншлагын танхим”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх танхим”,  “Америкийн соёл мэдээллийн төв” зэрэг танхимуудаар уншигчдад үйлчилдэг. Өвлийн улиралд өдөр бүр ажилладаг. 500.000 гаруй номтой бөгөөд жилд давхардсан тоогоор 60.000 гаруй уншигчид үйлчилдэг. Төв салбар нэг дор 310-350, бусад салбар 150 хүртэлх хүнд зэрэг үйлчилнэ. Тус номын сангийн уншигчийн картыг хүүхэд 3000, том хүн 5000 төгрөгөөр нээлгэх боломжтой. 
  7. “Бяцхан мэргэд”
    “Viva city”-д байрлах тус номын сан нь үүд хаалгаа нээгээд хоёр жил болж байна. Энэхүү номын сан нь бүх насныханд үйлчилдэг бөгөөд нэг дор 25 хүнд үйлчилэх хүчин чадалтай. Фондондоо 4000-5000 номтой.  Мянган төгрөг төлөөд хоёр цаг хүртэлх хугацаанд үйлчлүүлж болно. Мөн 15000 төгрөг төлөөд сарын хугацаанд хүссэн үедээ уншлагын танхимаар үйлчлүүлэх, гэрээр ном авч унших боломжтой. 11:00 цагт хаалгаа нээдэг бөгөөд даваа, мягмар гарагт амардаг.
  8. ” Монгол – Япон” төвийн дэргэдэх номын сан 
    Монгол-Японы төв нь Монгол, Япон хоёр орны найрамдалт харилцааг улам гүнзгийрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Энэхүү хоёр орны хамтын ажиллагааг дэмжих төвийн мэдээллийн бааз суурь нь номын сан болно. Япон орны тухай ном , материал болон эдийн засаг, бизнес, менежмент, уран зохиолын зэрэг төрлүүдээр япон, монгол,англи хэлээр хэвлэгдсэн 10000 гаруй ном товхимол, толь бичиг, сонин сэтгүүл, видео бичлэг бий. Номын санд үнэмлэх нээлгэн, интернэт болон болон ном, хэвлэлийг чөлөөтэй ашиглах боломжтой. 
  9. “ЦАМБАГАРАВЫН НОМЫН САН”
    Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо буюу “Өнөр” хороолол Цамбагаравт байрлах уг номын сан 1991 онд байгуулагдсан бөгөөд 547 м/2 талбайтай. Нэг ээлжиндээ 100 хүнд үйлчлэх хүүхдийн ба нийтийн уншлагын 2 танхим, 35.000 орчим номын фондтойгоор үйл ажиллагаа явуулж байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал