Устсан, нуугдсан, хадгалаагүй файл сэргээх

1. Windows backup хийх
Зарим үед Windows үйлдлийн систем автоматаар backup буюу тухайн өдрийн файлуудыг хадгалсан байдаг. Таны хайж байгаа файлаа backup хийгээд олох боломтой.
Start дээр дарж -> Control Panel -> System and Maintenance -> Backup and Restore дарж орно. Эсвэл зүгээр хайлт дээр нь Backup and Restore гэж бичиж хайна.
Restore my files дээр дарж эхлүүлээд одроо сонгоод үргэлжлүүлээрэй.

2. Устсан файл болон фолдер сэргээх 
Start дарж Computer руу орно.
Хайж байгаа файл байсан фолдер дээр хулганы баруун товчийг дарж Restore previous versions гэдгийг сонгоно. Файл байсан өмнөх өдрөө сонгоод Restore дарж сэргээгээрэй.

3. Нэмэлт програм ашиглах
Дээрх хоёр аргыг ашиглаад амжилт олоогүй бол яах вэ?
Файл сэргээдэг програм ашиглана.
Санамж: Хэрэв та хард дискээ форматалсан эсвэл дотроос нь файл устгасаны дараа компьютер, хард диск сэргээх хүртэл нэмж файл хуулалгүй, ашиглахгүй байвал устсан файлууд бүрэн сэргээгдэнэ. Хэрэв устгасаны дараа шинээр файл хуулсан бол зарим файлууд сэргээгдэхгүй болохыг анхаарна уу!
RECUVA

Бидний танд санал болгох файл сэргээдэг програм Recuva татаж аваарай.
Анхаар: Нэмэлт програм суулгахад нэг асуудал бий. Хэрэв та файл сэргээх гэж байгаа компьютер дээрээ програм татаад суулгачихвал сэргээгдсэн файл гэмтэлтэй юм уу огт сэргээгдэхгүй болох магадлалтай. Тиймээс өөр компьютер дээр програмын портабле /зөөврийн/ хувилбарыг татаж USB флаш дискэн дээр хуулаад түүн дээрээсээ ажлуулах хэрэгтэй.
Recuva зөөврийн хувилбар энд дарж татах
Програмыг ашиглах зааврыг энд дарж үзнэ үү.

4. Бусад файл сэргээдэг үйлчилгээний газруудад хандах
Дээрх аргуудыг хэрэглээд амжилт олоогүй бол файл сэргээдэг мэргэжлийн газруудад хандах хэрэгтэй. Монголд Компьютер Ландад файл сэргээх үйлчилгээ үзүүлдэг газрууд бий.
Бусад файл сэргээдэг програмууд:
TestDisk
PhotoRec

устсан нуугдсан хадгалаагүй файл сэр

Ангилал