Утлагын аппарат хэрэглэх заавар

Утлагын аппарат нь амьсгалын замын эмчилгээнд ашигладаг төхөөрөмж юм. Энэ нь шингэн эмийн бодисыг уур болгон өөрчилөн амьсгалах үед уур уушиг руу ордог.  Аливаа өвчнийг эмчлэхдээ өвчтэй газарт нь эмийг нь хүргэж чадвал хурдан бөгөөд бага тунгаар үр дүнтэй үйлчилдэг. Утлагын аппаратаар амьсгалах үед уур уушигруу шууд очиж амьсгалын замын өвчинг маш үр дүнтэй эмчилдэг төхөөрөмж юм. Амьсгал шуугих, хуурай болон цэртэй ханиалгах, гуурсан хоолойн үрэвслийн үед утлага эмчилгээ үр дүнтэй байдаг.

Утлага хийх зарчим:
1. Утлагыг хамар, ам болон хамар амаар гэсэн 3 аргаар хийнэ. Хоол идсэнээс хойш 30 минутаас 1 цагийн дараа хийнэ. Утлагаас хойш 1 цагийн дотор юм идэх болон ярихыг хорих хэрэгтэй.
2. Утлага хийх хугацаа: 5 хүртэлх насны хүүхэд 3-5 минут, 5-с дээш насны хүүхэд 5-10 минут хийнэ. Өдөрт 1-2 удаа хийхэд тохиромжтой. Өвчний байдлаас шалтгаалан эмчилгээний хугацаа 3-7 хоног байдаг. Халуунтай үед утлага хийхгүй.

Анхаарах зүйл: Сүүлийн үед жижиг оврын небулайзер утлагын аппаратыг гэрийн нөхцөлд өргөн хэрэглэдэг болсон байна. Гэхдээ утлага хийх бодис, утлагын хугацаа, давтамжийн талаар эмчээс зөвлөгөө авч хийх нь зүйтэй. Хугацаа, бодисын тун хэмжээ, давтамжийг хэтрүүлснээр хүүхдийн амьсгалын замын салст бүрхэвчийг цочроох аюултай. Утлагын уусмалыг мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч найруулна.

Ханиад ,амьсгалын дээд замын өвчин ба астмын үед хэрэглэнэ.
• Агаар шахах болон ус хийж утлага хийх гэсэн 2 төрлийн технологиор хийгдсэн.
• 1,2 бар хүчээр ажиллана.
• Шингэн эмийг хоолой руу шүрших үйлчилгээтэй.
• Богино хугацаанд хоолой утна, хоолой руу шүрших дээд багтаамж нь (>0,22ml/mn).
• Төрөл бүрийн хошуутай ба нэмэлт хэрэгслүүдэд зориулсан тусгай хадгалах цүнхтэй.
• Эрүүл ахуйн шаардлага хангасан, халдваргүйжүүлэх үйлчилгээтэй.
• Ариутган хэрэглэж болно

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал