Хавдрын багц шинжилгээ үнэ тариф

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

  1. Интермед Эмнэлэг
    УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ БАГЦ ҮЗЛЭГ ШИНЖИЛГЭЭ
    ЭНГИЙН БАГЦ- 440,000 (Багцад нэг төрлийн хавдрын маркер болон бусад шинжилгээнүүд багтана)
    ТУСГАЙ БАГЦ- 1,950,000 (эмэгтэй) 1,750,000 (эрэгтэй) (Багцад 8 төрлийн хавдрын маркер болон бусад шинжилгээнүүд багтана)
    СОНГОДОГ БАГЦ- 998,000 (Багцад 2 төрлийн хавдрын маркер болон бусад шинжилгээнүүд багтана)
    БҮРЭН БАГЦ-3,390,000(эмэгтэй) 2,990,000(эрэгтэй) (Багцад 8 төрлийн хавдрын маркер болон бусад бүх шинжилгээнүүд багтана )
    ҮНДСЭН БАГЦ- 750,000 (Багцад 2 төрлийн хавдрын маркер болон бусад шинжилгээнүүд багтана)
    Утас: Мэдээллийн ажилтан: 7701-1111
    Яаралтай тусламж: 7700-0103
    Байгууллагатай холбоотой мэдээллийг: 8008-1919
  2. ГЯЛС ТӨВ 
    ХАВДРЫН БАГЦ ШИНЖИЛГЭЭ /Эрэгтэй/
    -Элэгний хавдрын маркер
    -Ерөнхий хавдрын маркер
    -Түрүү булчирхайн хавдрын маркер
    -Нойр булчирхайн хавдрын маркер
    -Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
    Багцын үнэ – 94250₮ ХАВДРЫН БАГЦ ШИНЖИЛГЭЭ /Эмэгтэй/
    -Хөхний хавдрын маркер
    -Ерөнхий хавдрын маркер
    -Өндгөвчний хавдрын маркер
    -Нойр булчирхайн хавдрын маркер
    -Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
    Багцын үнэ – 111050₮
    ГЯЛС Анагаах ухааны төв: БЗД 4-р хороо, Энхтайвны өргөн чөлөө – 61А (Зүүн 4 замын хойно)
    Утас: 7575-4411
    ГЯЛС UBH салбар: СБД 1-р хороо, UBH төв 402 тоот (Улаанбаатар зочид буудлын урд)
    Утас: 7577-1155
    ГЯЛС Төмөр Зам салбар: БГД 3-р хороо, Хатанбаатарын гудамж 151/1, Ганзам зочид буудлын ард Грейс төвийн 1 давхарт / Богд арын голын замаар явна.
    Утас: 7575-4433
    Гялс Офицер салбар: БЗД, 16-р хороо, Дандарбаатарын гудамж 32 (Офицеруудын ордноос цайз зах явах зам дагуу)
    Утас: 7575-4411
    Гялс Өнөр салбар: СХД 14-р хороо, 1-р хороолол, залуусын гудамж, 35/3 тоот (Цамбагаравын автобусны буудлын хойно, 14-р байрны ард, “Өнөр Мед”-ийн 1 давхарт)
    Утас: 7575-4411
  3. Сөүл Эмнэлэг
    Алтан багц шинжилгээ 939,000 (Эмэгтэй) 899,000 (Эрэгтэй)  (Багцад нийт 8 төрлийн хавдрын марк илрүүлэх шинжилгээ болон бусад бүх шинжилгээнүүд багтана)
    Хаяг: Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежоос хойш 400м.
    Утас: 7706-1111
    Даваа-Баасан: 08.30-17.00
    Бямба: 08.30-12.30
     Ням: Амарна
  4. Bona Vita эмнэлзүйн лобаратори
    Хавдрын маркеруудын шинжилгээ
    AFP 12500 төгрөг
    Элэгний эсийн хорт хавдар, үр хөврөлийн эсийн хавдрын маркер.
    AFP нь ургийн сийвэнгийн уураг бөгөөд, элэг, уургийн шар хүүдий, хоол боловсруулах замд нийлэгжиж жирамсний 12 долоо хоногтойд 3 mg/ml болдог. Мөн эрүүл жирэмсэн, элэгний цирроз, үрэвслийн үед ихсэж болно.
    СА-125 20000 төгрөг
    Өндгөвчний хавдрын эмчилгээ, оношлогооны гол маркер.
    Мөн умай, хөхний болон элэгний эсийн хорт хавдар, элэгний цирроз, үрэвслийн үед цусанд ихэсдэг.
    CEA 15000 төгрөг
    Бүдүүн, шулуун гэдэсний хавдрын маркер.
    Тамхи татах, халдварууд, нойр булчирхайн үрэвсэл, элэгний циррозын үед ихсэж болдог. Хими болон туяа эмчилгээний дүнд цусан дахь хэмжээ маш сайн багасдаг ба эргэж нэмэгдэх нь хавдар дахисныг илтгэх гол үзүүлэлт болдог.
    СА 19-9 20000 төгрөг
    Нойр булчирхайн гол хавдрын маркер.
    Мөн эмчилгээний хяналтыг хийдэг. Шинжилгээний дүн болон хавдрын хэмжээний хооронд хамаарал байхгүй. Гэхдээ 10000 U/ml-ээс их хариу гарсан тохиолдолд метастаз болсон гэж үзнэ.
    PSA 19000 төгрөг
    Түрүү булчирхайн хавдрын маркер.
    Гэвч түрүү булчирхайн хучуур эсээс ялгардаг учир түрүү булчирхайн хавдрын өвөрмөц болж чаддаггүй. Мөн түрүү булчирхайн томролын үед цусанд ихэсдэг.
    NSE 20500 төгрөг
    Нейробластом болон уушгины хавдарын маркер. Мөн медуллобластом, ретинобластом, карцинойд, феохромоцитом, төмсөгний хавдар, бөөрний хавдарын үед ихсэж болно.
    CA15-3 27000 төгрөг
    Хөхний хавдрын маркер. Мөн уушги, өндгөвч, давсагны хавдрууд, элэгний үрэвсэл, хатуурлын үед ихсэж болно.
    CA 72-4 27000 төгрөг
    Ходоодны хавдарын маркер. Мөн бүдүүн гэдэс, өндгөвч, уушгины хавдарын үед ихсэж болно.
    S100 53000 төгрөг
    Нөсөөт эсийн хавдарын маркер. Мөн тархины хавдар,цусны хавдарын оношлогоонд ач холбогдолтой.
    Хаяг: Сүхбаатар дүүрэг 1-р хороо, 13-р хороолол UBH центр 5 давхарт
    Утас: 7010 4477
  5. Мон Медикал Клиникийн Эмнэлэг
    ХАВДРЫН МАРКЕР ТОДОРХОЙЛОХ ШИНЖИЛГЭЭ
    “Мон медикал” эмнэлгийн эмнэлзүйн лаборатори нь “I Flash – 1800” бүрэн автомат анализатораар 12 төрлийн “ХАВДРЫН МАРКЕРИЙН” шинжилгээг түргэн шуурхай хийж байна. ✅ AFP : Элэгний хавдрын шинжилгээ 18000 төгрөг
    ✅ PSA Total : Түрүү булчирхайн хавдрын шинжилгээ 20000 төгрөг
    ✅ PSA Free : Түрүү булчирхайн хавдрын шинжилгээ 20000 төгрөг
    ✅ CEA : Бүдүүн шулуун гэдэс, ходоодны хавдрын шинжилгээ 18000 төгрөг
    ✅ CA 72-4 : Хоол боловсруулах эрхтэний болон эмэгтэйчүүдийн хавдрын шинжилгээ 20000 төгрөг
    ✅ CA 125 : Өндгөвчний хавдрын шинжилгээ 20000 төгрөг
    ✅ CA 153 : Хөхний хавдрын шинжилгээ 20000 төгрөг
    ✅ NSE : Уушгины хавдрын шинжилгээ 25000 төгрөг
    ✅ CYFRA 21 : Уушгины хавдрын шинжилгээ 30000 төгрөг
    ✅ Pepsinogen 1 : Ходоодны хатингаршил 30000 төгрөг
    ✅ Pepsinogen 2 : Ходоодны хатингаршил 30000 төгрөг
    Хавдрын маркер илрүүлэх шинжилгээнд аль болох эрт хамрагдаж өөрийгээ эрсдэлээс хамгаалаарай.
    ЛАБОРАТОРИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ
    ДАВАА – БААСАН: 08.00 – 18.00
    БЯМБА – НЯМ: 09.00 – 15.00
    ХАЯГ: БАГШИЙН ДЭЭДИЙН ЗАМЫН УРД UBH CENTER 3 ДАВХАР 308 ТООТ
    УТАС: 77117474
  6. УБ Сонгдо Эмнэлэг
    ХАВДРЫН МАРКЕРИЙН БАГЦ
    Багцын шинжилгээнд бүдүүн шулуун гэдэсний хавдрын маркер, элэг, нойр булчирхай, түрүү булчирхай, өндгөвч, уушги болон хөхний хавдрын нийлээд 7 маркерийн шинжилгээ багтсан байна. 
    ҮНЭ: 295,000
    Хаяг: УБ Сонгдо эмнэлэг, Чойдогын гудамж 5, 1-р хороо, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот 
    Утас: 7575-2727, 7011-1163
  7. Unimed Эмнэлэг 
     Бид гэр бүлүүдэд аз жаргал бэлэглэхийн төлөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн сүүлийн үеийн техник, технологийн тусламжтай, чин сэтгэлийн, ёс зүйтэй үйлчилгээг үзүүлэх болно. 
    Хавдрын багц шинжилгээний дэлгэрэнгүй мэдээлэл, үнэ тарифийг утсаар лавлана уу? 

    Хаяг: 3,4 хороололд Эх Нялхсын баруун урд Билэг их дэлгүүрийн замын эсрэг талд
    Утас: 7700-0000

  8. Клемент Мед 

    Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх, иргэдэд илүү ойр чиглэсэн үйлчилгээг эрхэм болгон ажиллах зорилго дэвшүүлэн ажиллаж байна. 
    Манай лаборатори нь онлайн үйлчилгээнд холбогдсоноор таны алтан цагийг хэмнэж шинжилгээний хариуг цахим хэлбэрээр хүргэх, зөвлөмж зөвөлгөөг цаг алдалгүй өгөхөөр хичээн ажиллаж байна.
    Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Таны төлөө бид эмнэлэг
    Утас: 94081226, 99006361

  9. ӨНӨЛАБ 
    Хавдрын маркерийн шинжилгээ авч байна. 
    Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6-р хороо, Ард Аюушийн гудамж, Амин-Эрдэнэ эмнэлэг 2-р давхар
    Утас: 88113612
  10. Аллержи Мед
    Хавдрын багц шинжилгээ авч байна. 
    Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж, Хуучнаар ХИД-2-ын замын хойд талд
    Утас: 99043453

 

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал