Халх үндэстний хуримлах ёс

Халх монголын хурим найрын зан үйл, ёс заншил.

Монгол ндэстнийхээ зан үйл, ёс заншилыг судалж мэдэх нь бидний ахуй амьдрал, аж төрөх ёсонд ихээхэн чухал ач холбогдолтой билээ. Үүний нэг зан үйл бол бидний эртнээс өдийг хүртэл уламжлан ирсэн “хурим найрын зан үйл” юм. Хурим найрын зан үйл нь урт удаан жилийн түүхэн замналын явцад өөрчлөгдөн шинэчлэгдсээр, өнөө үеийн хуримын зан үйлүүссэн юм. Хурим найрын зан үйлийг судлах нь эрт үе болон өнөө үеийнхээ ялгааг олж харахаас гадна бид өвөг дээдсээсээ ямар өвөрмөцү зан үйлийг авч үлдсэнийг мэдэхэд туслах юм. Шинэ айл үүсэж, хуримлана гэдэг бол хүний амьдрал дахь хамгийн эрхэм үйл явдал юм. Хуримын ёслол нь хүн төрлөхтний хамгийн ёслол төгөлдөр баяруудын нэг. Тиймдээ ч уг сэдвээр маш олон хүмүүс судалгаа хийн угсаатан бүрийн хуримлах ёсны талаар олон гайхалтай бүтээлдийг туурвисан байдаг. Монгол угсаатны дотор халхчууд бол хуримлах ёсны эртний уламжлалтай. Монгол хурим тойн агуулга нь үлэмж дэлгэр бөгөөд бэлгэдэл утга бүхий зан үйлийн бүхэл тогтолцоо юм. Монгол эр хүн гэрлэхийн тулд сүйлж эхнэр авах ба босгож авах, богтолж авах ба татварлаж авах, хүргэнтэж авах ба гуйж авах, андалтаж авах ба соёрхлоор авах, хулгайлж авах ба булааж авах,хамжиж суух зэрэг урьд цагийн түүхэнд олон зүйл байсныг түүх шаштир, хууч яриа, ам домог, зан заншлын зүйлд хадгалагдсан байдаг. Монгол туургатны дотор халхчууд бол хуримлах ёсны эртний уламжлалтай. Халхчуудын дунд хадгалагдаж ирсэн “Төв халхын хуримлах ёс” гэдэг гар бичмэл номын гэрлэх хуримын найрын эхлэл ерөөлд:

        “Ерөөлтэй заяатай газраа

          Хүрэхийн цаг болжээ Эртний эзэн Богд Чингис хааны

          Үүсгэн зохиосон

          Бөртэ-үжин цэцэн гуа хатныг дэвшлсэн хуучин журмыг дагаж…”

гэж хэлсэн нь жирийн нэг тодотгол биш халх монголын хуримлах ёс бол Чингисийн үеийн монголчуудын хуримлах ёсны улаамжлалтай холбоотой болохыг харуулж байна. Төв халхын хуримлах ёсыг нягталж үзвэл энэ нь хэд хэдэн үйл явцтай байдаг. Тэдгээр нь одоо хртэл монголчуудын дунд байдаг ёс заншлуудыг агуулдаг байна.

Бэр гуйх

Монголчууд бэрээ сонгохдоо хүүгийн аав ээж өөрсдийн санаанд нийцсэн охиныг жил, мэнгэ, нас, суудал нь ивээл байх болон бие бялдар, ааш зан, ажил үйлс, удам судрыг нь нарийвчлан үзэж сонгодог байжээ. Энэ бүхнийг ажиглаж шинжсэний дараа хуримлах хосын цаашдын амьдралын зам мөр, зураг төөрөг ямар байхыг лам багшид үзүүлж боломжтой гэж үзвэл хүүгийн эцэг, эх өлзийтэй сайн өдрийг сонгож байгаад, уул нутгийн тохитой томоотой хоёр гурван хөгшин хүнийг цагаан буюу саарал морьд унуулан “Ам хадаг” тавих хүн гэж очуулдаг. Цагаан саарал морийг унуулдаг нь ураг төрөлийн үйлс өлзийтэй сайн бүтэг гэсэн санааг агуулдаг байна. Эдгээр хүмүүсийг халх монголчууд ам турших хэлмэрч гэж нэрлэдэг. Халх монголын заншлаар ам турших хэлмэрч нар хүүгийн эцгийг нэрлэж: Танайд төрийн бэлэг хүргэж ирлээ гээд халгаа барьж:

          Сум сунгаж баг өсгөх гэж ирлээ

          Эрээд олддоггй эрдэнэ
          Сураад олддоггй сувд
          Гэр нэвт гэгээрч
          Туурга нэвт туяарч байгаад
          Эндхийн өргөөнд байна гэж
          Эрхэм та бүхэнд бараалхаж ирлээ
гэж бэр гуйх үгээ хэлнэ. Охины эцэг, эх хадгийг авалгйгээр: Та бүхний эрсэн эрдэнэ, сурсан сувдыг яахыг ярих зүйлгүй. Та бүхэн бага гэрт морилу бай гэнэ. Төд удалгүй их гэрт урихад хэлмэрчид хадгаа барьж бөхийнө. Тэгэхэд охины эцэг хадгийг авч:
          Магнай хагарав уу?
          Малгай салав уу?
гэж асуухад ам турших хэлмэрч нар:
          Магнай хагарлаа
          Малгай саллаа
Гэж хэлээд бурханд нь зул өргөж, үнэрт хүж барьж тэр цагаас эхлэн “бэр”, “хүргэн” гэж нэрлэнэ.
Сүй тавих
Хүргэний талын хэлмэрч нар охины эцгийнд хишиг айлтгахаар эргэж ирдгийг халх үмонголчууд сүй тавих хэмээн нэрлэдэг. Хадаг сүй тавих ёслол нийт монголчуудын түгээмэл заншил бөгөөд эрт цагт бод малаар сүй бэлгийг хэлэлцдэг байжээ. Сүй тавих хэлмэрч нар охины эцгийн бурханд хадаг өргөж, 
          Өргөн үүдийг чинь нээж
          Өндөр босгыг алхан бараалхаад
          Алтан сүй бэлгийг амлуулахыг хүсэж ирлээ
гэхэд охины талын хэлмэрч,
          Алаг сайхан үрээ хайрлалгүй өгч
          Хан төрийн ёсоор
          Худ ураг бололцсон /хүүгийн эцгийн нэр/ гуай
          Арван цагаан буян
          Алт мөнгө зэргийн
          Авдар, хот дүүртэл авчирч өгөх биз
 гэх мэт холбоо шүлгээр ярилцаж алт мөнгө, залуу сайн морьд, атан тэмээ, үр төлтэй үхэр, хониор сүй тавиад, лонхтой архи, айраг идээ барин бэр буулгаж авах сар, өдөрөө тогтоогоод, охиноо мордуулахаас өмнө охины талын хэлмэрч нар хүргэн хүүгийнд очиж сүйн малыг хурааж ирдэг.
Тахил тавих
Халх монголчуудын заншлаар охины эцэг, эх охиноо хаадамд өгхийн өмнө бурхадаа дэлгэн, өмнө нь тахил өргөн, сан тавьж, ураг төрлөөрөө цугларан найр хийхийг “эх найр” хэмээн нэрлэх бөгөөд өөрөөр “тахил тавих” гэж нэрлэдэг. Найр болж байхад хүргэн нум саадаг агсан хэлмэрч ба бусад хүмүүсийг дагуулан ирж нум сумаа гэр дээр нь тавьж, гэрт орон найрт авчирсан айраг, архи, хонин зум бэлгээ барихдаа хүүгийн талын хэлмэрч нар:
          Цагаан тэмээ цалин мөнгөн буйлтай
          Бэлгийн хар морь бэх мөнгөн молцогтой
          Ар монголд айраг гэж нэрийдсэн
          Асар тунгалаг сархад
          Халзан цагаан хонины зум
          Аав ээжид нь барих алт мөнгөө
          Ах дүүд нь хүргэх
          Оюу номин шүр сувд
          Хот мандлын шинжтэй
          Хорь арван ембүү хүртэл
          Есн ес наян нэгэн бэлэг
гэж амлахад охины талынхан сүйн бэлгийг тосож аваад морийг голдог жамтай. Охины талын хэлмэрч:
          Алтан сүйд авах байтугай
          Амандаа хялгана даах шүдгүй
          Хэрээ цохих зовлогогүй
          Хиншүү тавих биегүй
гэж хэлэлцэж байгаад авдаг.
Тэвш тавих
Зоог, шүүс, идээ тавьдаг тэвшийн нийт монголчууд ихэд хүндэтгэх бөгөөд тэвш тавих найр гэж нэрлэдэг.Энэ их бэлгэ дэмбэрэлтэй найрыг тэвш дүүрэн махтайгаар хавтгайруулан найрладаг. Түмэн их дуугаар найр эхэлж, охины эцэг найрын ерөөлчид хадаг өргөж, хундага архи барин ерөөл тавихыг гуйдаг. Ерөөлч хуримын ерөөлийг хэлэхдээ халх хуримын эртний уламжлалыг тодотгон хүргэн бэр хоёрын өлзий буяныг ерөөдөг аж.

 

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал