Хуриманд хэлэх ерөөлийн үгс

ASTER EVENT HALL
Хурим хүлээн авалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Хүчин чадал: 400 хүртэлх хүн
Хаяг: БГД 6-р хороо, Нарны хороолол
Утас: 7740-0074
Дэлгэрэнгүй
Амударья ресторан
Узбек, Монгол болон Европ хоолоор үйлчилдэг Амударья ресторан нь шинэ жил болон бүх төрлийн хүлээн авалтын захиалга авч байна.
Хүчин чадал: 50-250 хүн
Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0265
Blue Sky Hotel
Хүчин чадал: 250
Хаяг: Сүхбаатрын талбайн урд талд
Утас: 7010-0505
Zaisan Hill Event Hall
Хүчин чадал: 500
Хаяг: Zaisan Hill Complex-ийн урд талд
Утас: 7712-8939
Shangri-La Hotel
Хүчин чадал: 350
Хаяг: Шангри-Ла зочид буудал
Утас: 7702-9999
New York Empire

VIP өрөөндөө БЭЛЭГТЭЙ төрсөн өдрийн захиалга байнга авч байна. 🤗
🎁 1 сард төрсөн үйлчлүүлэгч нартаа онцгой урамшуулалтай

Хаяг: Улсын их дэлгүүрийн 7 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0157

New York Empire
Хуримын хүлээн авалтын захиалга авч байна.
Хэзээ ч мартагдашгүй хуримын гайхамшигт өдрөө та бидэнд даатга
Хүчин чадал: 350 хүн хүртэл
Хаяг: Улсын их дэлгүүрийн 7 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0157

Хурим найрын сар эхэлсэнтэй холбогдуулан залуу хосуудад зориулах хуримын үгсийг нийтэллээ. Хэрэв та хуриманд уригдсан бол эдгээр ерөөлийн үгсийг хэлээрэй.  

1. Амраг хосын хайрын сэтгэлээс мандах
Алтан шаргал зүстэй наран юм шүү
Аавын охиныг хайрлан жаргана гэдэг чинь
Алаг энэхэн хорвоогийн жаргалан юм шүү
Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нь нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин сайхан жаргаарай
Энхрий хосын янаг зүрхнээс ургасан
Ээдэм цагаан өнгөтэй саран юм шүү
Ээжийн охиныг түшиж жаргана гэдэг чинь
Эргэх цэнхэр дэлхийн жаргал юм шүү
Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амгалан жаргаарай
Хайртай хосын аясыг дагаж эргэсэн
Хатан сүйхэн хээтэй орчлон юм шүү
Ханийн энгэр түшиж жаргана гэдэг чинь
Ханагар баян амьдралын жаргал юм шүү
Уйлах инээх үедээ ч цугтаа байж
Унах босох үедээ ч хамтдаа байж
Үрсийнхээ дуунд хайрын илч нэмэгдээд
Өргөө цагаан гэртээ төвшин амар жаргаарай 2. Өвөг дээдсийнхээ ёсыг дагаж
Өөдөө ассан галаа бадрааж
Өрх гэрийнхээ үүдийг татаж
Өлгийтэй үрийнхээ дууг сонсохоор
Айл болж буй хосууддаа
Тоонот гэрээ барьж
Тогтуун жаргалтай амьдар юу
Тулгандаа галаан бадрааж
Төвшин жаргалтай амьдар юу
Өргөө гэрээн барьж
Өнөд жаргалтай амьдар юу
Үүрдийн ариун хайраар
Үрсээ өсгөн мөнхөр юү
Ховор эрдэнийн үнэтэй
Залуу сайхан нас
Хосоор амьдрах жамтай
Замбуу тивийн ёс
Урьсан бидний ураг батжиж
Уригдсан зочдын өлмий бат оршиг
Насанд энхжин, жарган дэлгэрэхийн
Хишиг буян, ерөөлийг айлтган
Наран хотолсон халуун голомтдоо
Хүндэт зочдоо өөдөө залъя

Хурим хийхэд тохиромжтой шилдэг ресторануудын жагсаалтыг ЭНДЭЭС…

Ангилал