Хуримын даашинзаа хэрхэн оновчтой сонгох вэ?

Амударья ресторан
Узбек, Монгол болон Европ хоолоор үйлчилдэг Амударья ресторан нь шинэ жил болон бүх төрлийн хүлээн авалтын захиалга авч байна.
Хүчин чадал: 50-250 хүн
Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0265
New York Empire
Хуримын хүлээн авалтын захиалга авч байна.
Хэзээ ч мартагдашгүй хуримын гайхамшигт өдрөө та бидэнд даатга
Хүчин чадал: 350 хүн хүртэл
Хаяг: Улсын их дэлгүүрийн 7 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0157
New York Empire

VIP өрөөндөө БЭЛЭГТЭЙ төрсөн өдрийн захиалга байнга авч байна. 🤗
🎁 1 сард төрсөн үйлчлүүлэгч нартаа онцгой урамшуулалтай

Хаяг: Улсын их дэлгүүрийн 7 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0157

Мөрөөдлийн цагаан даашинзаа өмсөх өдөр тань ойртсоор л байна уу?

Ингэхэд та хуримын даашинзаа сонгож амжсан уу? Мэдээж даашинз сонгоно гэдэг их хэцүү асуудал шүү дээ. Бүгд л тансаг, чамин харагдаад л болдог бол бүгдийг нь авчихмаар…
Хүрээ мн сайт нь энэ удаад үзэсгэлэнтэй сүйт бүсгүйчүүддээ зориулан хуримын даашинзаа хэрхэн сонгох талаарх зөвлөгөөг хүргэж байна.
За тэгэхээр мэдээж шууд гоё харагдсанаа авч болохгүй. Хэдий сайхан харагдаж байгаа ч танд зохихгүй эсвэл өмсөхөд таагүй, хэцүү байгаад байвал хэцүү шүү дээ. Хамгийн гол анхаарах зүйл бол өөрийн биеийн галбиртаа яг таарсан, биеийн сайхан хэсгүүдийг тодотгосон, биед эвтэйхэн байх хэрэгтэй. mermaid

1. Mermaid

Цээж, бүсэлхий, өгзөг, гуя хэсгээр барьсан өвдөгнөөс доош дэрвийсэн хормойтой даашинзыг “Mermaid” буюу “Загасан” даашинз гэдэг. Үүнийг мөр өгзөг тэгш хэмжээнд, мөн бэлхүүс нарийн, бидний хэлж сурснаар 90:60:90 харьцаатай туранхай гоолиг бүсгүйчүүд өмсөхөд тохиромжтой. Өө сэвийг далдалдаггүй учраас лийрэн хэлбэрийн галбиртай бүсгүйчүүдэд зохимжгүй. 

ball

2. Ball gown

Цээж, бүсэлхий хэсгээр барьсан, бүсэлхийнээс доош хормой нь бөмбийсөн даашинзыг бөмбөгөр хормойтой Сиси даашинз буюу “Ball gown” даашинз гэдэг. Үүнийг  ямар ч галбиртай эмэгтэй өмссөн сайхан зохидог. Өө сэвийг сайн нууж өгдөг бөгөөд гоёмсог, ихэмсэг, сүртэй харагддаг.

ab3244e36daaa966424c67928e66e6e6

3. Empire waist

Мөр, цээж хэсгээр барьсан, хормой доош унасан загварын даашинзыг “Empire waist” загварын даашинз гэдэг. Өргөн гуя, өгзөгтэй, өндөр харагдахыг хүссэн бүсгүйчүүд сонгохыг зөвлөж байна.

rBVaI1j8pPKAf2_0AAWBA6-jmYY444

4. A-line

Энэ бол “A-line” загвартай даашинз. Туранхай харагдаж, өгзөг гуяныхаа өө сэвийг нуухыг хүсвэл энэ загварын даашинз танд тусална. Харин үнэхээр гоё модель биетэй бол ийм даашинз биеийг тань тийм ч тодотгож харуулж чадахгүй.

16014_P_1416360103170

5. Sheath or Column

Шулуун даашинзны загвар буюу “Sheath or Column” загвар. Орчин үеийн, загварлаг шийдлүүдийг дотроо агуулсан байдаг. Ерөнхийдөө туранхай бүсгүйчүүдийн сонголт болдог.

Мэдээж ямар ч даашинз сонгосон гивлүүр, бээлий, ээмэг зүүлт, толгойн гоёл, титэм зэргийг хүссэн загвараараа зүүж болно.

Та хуримын даашинзны хамгийн сүүлийн үеийн шинэлэг загварыг хайж байгаа бол энд дарна уу. 

Ангилал