ASTER EVENT HALL
Хурим хүлээн авалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Хүчин чадал: 400 хүртэлх хүн
Хаяг: БГД 6-р хороо, Нарны хороолол
Утас: 7740-0074
Дэлгэрэнгүй
Амударья ресторан
Узбек, Монгол болон Европ хоолоор үйлчилдэг Амударья ресторан нь шинэ жил болон бүх төрлийн хүлээн авалтын захиалга авч байна.
Хүчин чадал: 50-250 хүн
Хаяг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0265
Blue Sky Hotel
Хүчин чадал: 250
Хаяг: Сүхбаатрын талбайн урд талд
Утас: 7010-0505
Zaisan Hill Event Hall
Хүчин чадал: 500
Хаяг: Zaisan Hill Complex-ийн урд талд
Утас: 7712-8939
Shangri-La Hotel
Хүчин чадал: 350
Хаяг: Шангри-Ла зочид буудал
Утас: 7702-9999
New York Empire
Хуримын хүлээн авалтын захиалга авч байна.
Хэзээ ч мартагдашгүй хуримын гайхамшигт өдрөө та бидэнд даатга
Хүчин чадал: 350 хүн хүртэл
Хаяг: Улсын их дэлгүүрийн 7 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0157
New York Empire

VIP өрөөндөө БЭЛЭГТЭЙ төрсөн өдрийн захиалга байнга авч байна. 🤗
🎁 1 сард төрсөн үйлчлүүлэгч нартаа онцгой урамшуулалтай

Хаяг: Улсын их дэлгүүрийн 7 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0157

Бэлтгэл ажлын дараалал олон байх тусмаа таньд түүнийг яг дарааллаар нь хийхэд бэрхшээлтэй, залхмаар санагдана. Яг үнэндээ товч, тодорхой зүйл хамгийн энгийн бөгөөд хялбар байдаг юм. Түүнээс биш хуримаа хийх гэж байна гээд гадаадын ”Wedding planning list” дагаж хэдэн сарын өмнө тийм зүйлийг юмыг заавал бэлдсэн байх ёстой гэж туйлшрах нь ихэнхдээ хөрсөндөө бууж өгдөггүй юм шүү.
Бэлдэх ёстой зүйлээ хуримын хөтөлбөр, хувцас хэрэглэл, зураг авалт гэх мэтээр ерөнхий категориор хувааж хийвэл илүү хялбар. Аль болох хялбар байлгах үүднээс бид зайлшгүй хийх ёстой зүйлсийг дараалал болголоо. Хурим хийх шийдвэр гаргаад юунаас нь эхэлж бэлдэхээ мэдэхгүй байгаа бол дараах зөвлөгөөг уншаарай.

1. ЗОЧДЫН ТОО ГАРГАХ -Хурим хийх шийдвэр гарлаа. Хамгийн түрүүнд урих зочдынхоо жагсаалтыг гаргаад үзээрэй. Айл бүр харилцан адилгүй. Таньдаг бүх зочноо тоолоод 150 болж байхад зарим хос 400, 500 хүн болчихоод байхад дахиад зочин нэмэх хэрэгтэй байдаг харилцан адилгүй. Зочдын тоо бага байхад хийх газрын багтаамжийн асуудалд санаа зовох хэрэггүй, сонголт олон. Харин 300-аас дээш болоод ирвэл сонголт хийх рестораны тоо гарын арван хуруунд багтахаар цөөхөн болдог гэдгийг санаарай.

2. ТОЙМ ТӨСӨВ ГАРГАХ– “За, төдөн төгрөгт багтаагаад хуримаа хийнэ дээ” гэсэн бодол эрхэм таньд байгаа нь лавтай. Магадгүй, хэд болохыг нь тооцож үзээгүй ч байж болох юм. Хуримын дундаж төсвийн талаас илүү хувийг рестораны зардал эзэлдэг. Энэ зардал хэдэн төгрөг байхыг дундажлаад бодоод үзвэл таны хуримын зардлын ерөнхий тойм гараад ирнэ. Рестораны нэг хүний меню буюу хоолны цэсэнд ихэнхдээ хоёр ширхэг хоёрдугаар хоол, зууш, ус, ундаа, архи, десерт орсон байдаг. Энэ менюний үнэ рестораны байрлал, зэрэглэл, үйлчилгээ, туршлага зэргээс хамааран 1 хүний 29,000-350,000 төгрөг хүртэл байна. Үүнийг зочдын тоогоороо үржүүлээд энэ нь хуримын нийт зардлын талаас илүү хувь нь гэж барагцаалвал буруудахгүй.

3. ЁСЛОЛЫН ХУВЦАС БӨГЖ СОНГОХ
Зочдын тоогоо гаргачихлаа, ямар ресторан байх ёстойгоо мэдчихлээ. Одоо хуримын ёслолын хувцас буюу түүнийг дагалдах гоёл чимэглэл, бөгжөө ямар загвартайг авахаа шийдэх хэрэгтэй. Энэ бол ялангуяа бүсгүйчүүдийн хамгийн их анхаарал тавьдаг хэсэг. Хуримын өмнөх зураг авалтдаа орохын тулд хоёр сарын өмнө хувцсаа бэлэн болсон байх ёстой болох ч юм бил үү. Магадгүй, таны таалагдсан даашинз Монголд байхгүй гадаадаас захиалахад хэдэн сарын хугацаа орох ч юм бил үү. Ялангуяа эрэгтэй хослолын сонголт манайд бага байдаг. Эдгээрийг бэлдэхийн тулд ихээхэн цаг ордог учир аль болохоор эртхэн бэлдэж эхэлбэл сайн. Доор жагсаалтыг гаргая.
(1) Хуримын даашинз /Гивлүүр, гутал, титэм, ээмэг зүүлт, барих цэцэг г.м/
(2) Эрэгтэй хослол /зангиа, гутал/
(3) Хүүхдийн даашинз, хослол
(4) Үндэсний дээл /эрэгтэй, эмэгтэй, хүүхэд/
(5) Гэрчүүдийн хувцас
(6) Бусад…

4. ХУРИМЫН ХӨТӨЛБӨРӨӨ ГАРГАХ-НАЙРУУЛАГЧ ЯАГААД ЧУХАЛ ГЭЖ?
Хамгийн сайн рестораныг сонгоод, хамгийн үнэтэй даашинз өмссөн ч хуримын хөтөлбөр халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй бол ирсэн зочдоо сэтгэл дундуур үлдээгээд зогсохгүй өөрсдөө ч хүссэнээрээ баярлаж чадахгүйд хүрж мэдэх юм. Зочдын сэтгэл хөдлөлөөс хуримын уур амьсгал, өнгө төрх шууд хамааралтай учир хосуудад хамгийн их хамааралтай. Уригдсан зочид чинь хуримын дараа хос хоёрын тухай мэдээлэлтэй, рестораны үйлчилгээ, хоолонд сэтгэл хангалуун, хамтлаг дуучдын дуу хөгжимд наргиж цэнгэж чадсан бол сайхан хурим боллоо гэж үздэг. Өмнөх өгүүлбэрт маш чухал гурван зүйлийг дурьдлаа. Хосууд минь анхааралтай сайн уншаарай. Монголын хамгийн нэртэй дуучин тайзнаа гараад, “За алив, хамтдаа бүжиглэе” гэхэд хэн ч бүжгийн талбайд гарч бүжиглэхгүй бол тэр дуучны буруу биш, харин тухайн хөтөлбөрийн найруулгын буруу гэж үзэж болно. /бодит жишээ/
Хуримын найруулагч гэдэг хүн хуримын өдөр заавал ажиллах ёстой. Ингээд хэлэхээр, “Найруулагч яг юу хийх вэ?” гэж асуух хүн олон. Найруулагч гэхээр “Аан, шоу менежер” гэж ойлгох нь их. Шоу менежер гэдэг үг шинэ жил гэх мэт үйл ажиллагаанд л тохиромжтой. Хуриманд бол шоу менежер гэдэг үг үнэхээр зохимжгүй юм. Найруулан зохион байгуулах буюу олон талд болж байгаа үйл явдлын голыг нь харж, мэдэрч, сэтгэж найруулах гэдэг үг хамгийн тохиромжтой. Өөрөөр хэлбэл, хуримыг “шоу менежердэх” бус найруулан зохион байгуулах нь зүйтэй юм. Айл гэрийн дотоод асуудал хүртэл хосуудыг хуримын өдөр нь зочдын өмнө эвгүй байдалд оруулах тохиолдол бий. Хуримын хөтөлбөрт нөлөөлөхөөр иймэрхүү жижиг асуудал хүртэл найруулагчийн ажилд нөлөөлдөг болохоор олон талыг харж ажиллах шаардлагатай болдог.
Найруулагчийн үндсэн үүрэг бол хөтөлбөр гаргах, хамтлаг дуучдыг цагт нь ирүүлэх гэх мэтээр баталсан хөтөлбөрийг алдаа мадаггүй, алдаа гарсан ч ард нь шийдэх чадвартай байх ёстой юм. Хурим хэрхэн эхэлж, яаж өрнөж, яаж дуусахыг найруулагч зохиол бичиж буй мэт удирдан найруулах юм.

5. УРИЛГАА СОНГОЖ, ЧИМЭГЛЭЛЭЭ ЯМАР ӨНГӨ АЯСТАЙ БАЙХЫГ ШИЙДЭХ
Сайхан өдрийн уур амьсгалыг бий болгох зүйл бол нүд баясгаж сэтгэл сэргээмээр, дуу алдмаар орчин бүрдүүлэлт буюу хуримын чимэглэл юм. Хуримыг хуримын чимэглэлгүйгээр төсөөлшгүй. Хурим гэхээр сайхан орчин, үлгэрийн юм шиг өнгө, цэцэгс харна гэсэн битүүхэн хүсэл зочин бүрт бий.
Өөрсдийнхөө хуримын чимэглэлээр хуримынхаа өнгө аясыг тодорхойлж, бусдаас шинэлэг байхыг зориорой. Урилга болон хуримын бялуугаа ч мөн адил чимэглэлийн өнгө аястайгаа хослуулан захиалаарай. Жижигхэн зүйл дээр ч багахан анхаарал тавих нь зочдод маш их таалагддаг юм шүү.

6. ХУРИМЫН ЗУРАГ АВАЛТЫН СТУДИ СОНГОХ
Гэрэл зураг, видео бичлэг бол хуримын дараа үлдэх хамгийн нандин дурсамж. Хуримын зураг нь зөвхөн тухайн өдрийн зураг, бичлэгээр хязгаарлагдахгүй хуримынхаа өмнө зураг авахуулж, зочиддоо зориулж өөрсдийн хайрын түүхийн танилцуулга бүхий товч зохиомж гэх мэт олон сонирхолтой бүтээл бүтээж болдог. “Бүтээл” хэмээн нэрлэсний учир энэ нь камертай хүн болгоны хийх ажил биш. Туршлагатай, мэдлэгтэй зурагчин, зураглаачаас бүтээл төрнө гэдгийг санаарай.

7. БУСАД
Дүгнэж хэлэхэд, хэдэн зочинтой хаана хийхээ шийдэж, хөтөлбөрөө ямар байхаа төсөөлөөд, хувцас гоёл чимэглэлээ хаанаас хэрхэн авахаа мэдсэн бол хуримын ерөнхий чиг гарсан болов уу гэж найдаж байна. Эдгээрээс гадна хуримын өдөр хэрэглэх найрын ширээний идээ будаа, шүүс, жимс бэлдэх гэх мэт жижиг ажлууд бий.

хуримын хөтөлбөр

Ангилал