Хурим хийхэд сайн өдрүүд 2020

Юуны өмнө та бүхэндээ 2020 шинэ оны мэндийг хүргэе. Энэ жил одон 10 жилдээ нэг удаа тохиолдох ховор тохиолдолд бүхий жил мөн 4 жил нэг удаа тохиох өндөр жил гээд маш билэгдэлт жил болж байгаа билээ. Магадгүй та энэ билэгдэлт жил хуримаа хийх гэж байгаа бол доорх өдрүүдийг танд санал болгоё.

  1. Барууны эрдэмтдийн нэрлэж байгаагаар энэ жилийн хамгийн онцлох өдрүүд нь 2020 оны 2 сарын 2 болон 2 сарын 20-ны өдрүүд байх ба эл өдөр хуримаа 2 цаг 20 минут эсвэл 20 цаг 20 минутад гэрлэлтээ батлуулах нь хамгийн романтик байх болно гэж нэрлэж байгаа юм.
  2. Харин өрнийн зурхайд буюу бидний мэдэхээр аргын тооллын зурхайд намрын дунд сарын Балжинням, Дашням давхацсан өдөр хуримлах нь хосын цаашдын ирээдүй гэрэлтэй байхыг бэлэгшээдэг билээ. Эл өдөр нь тус 2020 онд 10 сарын 3 болон 10 сарын 19-н гэх өдрүүдэд тохиож байгаа ба тус онд мөн л 2 билэгдэлт давхцан өдөр тохиож байгаа нь бас л ховор тохиолдлуудын нэг юм.

2020 оны Балжиннямтай өдрүүд:

  • 2 сарын 3
  • 2  сарын 25
  • 3 сарын 25
  • 4 сарын 1
  • 5 сарын 2 – Балжинням тэрсүүд давхацсан өдөр
  • 8 сарын 18
  • 8 сарын 21
  • 12 сарын 15

2020 оны Дашнямтай өдрүүд:

  • 2 сарын 4
  • 2 сарын 29
  • 3 сарын 27
  • 5 сарын 31
  • 6 сарын 25
  • 7 сарын 25
  • 9 сарын 25
  • 11 сарын 16
  • 12 сарын 15

 

 

 

Та хүлээн авалт хийх ресторан хайж байна уу? Хүлээн авалтаар мэргэшсэн шилдэг ресторануудын мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал