Хэрхэн 10 хуруугаараа бичиж сурах вэ?

Компьютер хэрэглэх үед хамгийн их цаг үрдэг зүйл бол гараар шивэх үйлдэл. Эхлэн суралцагч ихэнх хүн 2 хуруугаараа тоншиж шивэх, гаран дээрх үсэг рүү харах зэрэг буруу зуршилтай байдаг. Энэ нь таны алтан цагаас үрдэг. 2 хуруугаараа маш хурдан бичдэг хүмүүс байдаг. Гэвч үнэн хэрэгтэй 2 хувуугаар их хурдан шивж байгаа мэт сүртэй харагддаг ч 10 хуруугаар шивэх хурднаас хамаагүй удаан байдаг.
Яг одооноос 10 хуруугаар шивж сураарай. Энэ нь ямар нэгэн дамжаанд яваад хэдэн сар болоод байх зүйл биш бөгөөд 7 хоног өөрийнхөө компьютер дээр давтахад л та үр дүнг нь мэдэрч эхлэх болно. Энэ нь таны компьютер дээр суух ажлыг илүү хурдан, таатай болгож чадна. Ердөө л энгийн нэгэн рефлекс юм. Нэгэнт рефлекс тогтчихсон тохиолдолд та бичиж байгаагаа өөрөө ч мартчихсан сууж байх болно. Бас тоглож байхад л энэ бүхэн тогтоно. Надад итгээд одооноос хийж буй ажлаа хойш нь тавьж байгаад 10 минут давтлага хийчих.

За ингээд хичээлээ эхэлье

Гол анхааруулах зүйл бол хэзээ ч компьютерынхаа гар руу харж болохгүй. Зөвхөн дэлгэцээ харж байх хэрэгтэй шүү.
Эхнээсээ буруу рефлекс тогтчихсон бол арилгах л хэрэгтэй.

1. Бэлтгэл: Юуны өмнө дэлгэц рүүгээ хараад гараа компьютерынхаа гаран дээр байрлуулаарай. F, J үсгүүд дээр бяцхан товгор байдаг бөгөөд 2 гарын долоовор хуруунууд эдгээр үсгийг гар руу харалгүй дэлгэц рүү харж байхдаа тэмтэрч олоод дээр нь байрлаж сурах хэрэгтэй. Оролдоод үз дээ. Хэд хэд оролдоод л аяндаа сурчихна.

2. Байрлал: Үсэгнүүдийн байрлалыг хуруу бүрд оноож өгдөг. Үүнийг эхэндээ цээжлээд дэлгэц рүүгээ харахгүй давтах хэрэгтэй. Харин аяндаа энэ нь рефлекс болоод сүүлдээ юу ч бодолгүй бичих үгээ бодоход л хуруунууд чинь өөрийн мэдэлгүй тэдгээр үсэгнүүдээ дардаг болчихно. Харин эхнээсээ буруу зуршилтай болж болохгүй шүү. Мөн рефлекс болгохын тулд байнга давтах л хэрэгтэй.

Бэлтгэл байдал нь таны зүүн гарын :
Долоовор хуруу F,Ө
Дунд хуруу DБ
Ядам хуруу SЫ
Чигчий хуруу A ,Й дээр байрлана.
Баруун гарын :
Долоовор хуруу J, Р
Дунд хуруу KО
Ядам хуруу LЛ
Чигчий хуруу ; Д дээр байрлана.
Хоёр эрхий хуруу SPACE буюу зай авах товчлуур дээр байрлана. Эдгээр байрлал бол үндсэн гарын байршил юм. Шаардлагатай үсгүүд рүү шилжиж дараад буцаад байрлалаа эзэлнэ. Жишээ нь: Зүүн гарын долоовор хуруу F үсгэн дээр байрлаж байгаад Т үсэг дараад буцаад F үсгэн дээр очно гэсэн үг. Мэдээж RT үсгийг дараалуулж бичих үед бол шууд энэ 2 үсгээ дарсны дараа F рүү oчих нь ойлгомжтой гэж бодож байна.

Зураг дээр харагдаж байгаагийн дагуу долоовор хуруу тус бүрт 6 үсэг 4 тоо, бусад хуруу бүрт 3 үсэг 1 тоо, нэмэгдээд, чигчий хуруунд нэмэгдэл товчлуурууд, хоёр гарын эрхий хуруунуудад Space, Alt товчлуур ноогдож байна.
Хамгийн хэцүү нь чигчий хурууны үйлдлүүд байдаг ч эхнээсээ өөр хуруу хэрэглэлгүй зөвхөн чигчий хуруугаа ашиглаж байх нь чухал шүү! За ингээд л боллоо одоо та өөрөө давтаад байгаарай.

Онлайн тоглоом тоглож улам сайжраарай.
Анх тоглож эхлэхдээ HOME ROW гэсэнг сонгож тоголуул тохиромжтой.
Энэ сайтаар ороод тоглоорой. https://www.kidztype.com/

Монголоор шивж сурахыг хүсвэл доор линк дээр дараад анхнаас нь эхлээд сурч болно. Ялгаа бол нээх байхгүй хуруугаа байршуулаад л сурчихвал маш амархан. За амжилт хүсье.
https://www.typingstudy.com/mn-mongolian-3/lesson/1

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал