Хятадаас бараа захиалах hyatadaas baraa zahialah

ХЯТАДЫН ИНТЕРНЕТ ХУДАЛДААНЫ САЙТУУД

Alibaba/AliExpress – Эдгээр нэрсийг сонсоогүй хүн бараг үгүй. Ялгааг нь энгийнээр тайлбарлавал “Alibaba” нь бөөний худалдааных, “AliExpress” нь жижиглэн худалдааны сайт юм. Үйлдвэрлэл, нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжүүдийг эндээс олж хайвал оновчтой.

Taobao.com – “Alibaba” группын нэг хэсэг бөгөөд хүний хэрэгцээ цөм бүрэн “C2C” буюу “хэрэглэгчээс хэрэглэгч” гэсэн бизнес загвартай сайт юм. Товчхондоо “Ebay” шиг гэж ойлгож болно.

Tmall.com – Мөн “Alibaba” группийн нэг хэсэг бөгөөд “B2C” буюу “бизнесээс хэрэглэгч” гэсэн бизнес загвартай. Энгийнээр хэлбэл “Tmall”-ийг орчин үеийн их дэлгүүртэй, “Taobao”-г уламжлалт хар захтай дүйцүүлэн ойлгож болно. Тиймээс ч “Tmall” дахь бараа бүтээгдэхүүнүүд “Taobao”-нхоос үл ялиг үнэтэй.

JD.com – Дээрх гуравтай адилгүй бие даасан худалдааны сайт бөгөөд электрон барааны өргөн сонголттой.

ХЭРХЭН ТӨЛБӨР ТӨЛӨХ ВЭ?

Хятад сайтууд ханз бичигтэй байдаг учир тайлж уншихад төвөгтэй. “Google Translate” ашиглан ерөнхийд нь хөрвүүлж болно. Харин бүртгүүлэх, цаашлаад төлбөр төлөхөд заавал Хятадад оршин суух хаяг шаардаж, хятад гар утасны дугаараар бүртгэл баталгааждаг учир бие даан Монголоос худалдан авалт хийх боломжгүй шахуу. Тиймээс энэ асуудал дээр дөрөөлөн Монголд хятад сайтуудаас бараа бүтээгдэхүүн захиалж өгдөг үйлчилгээ олширсон билээ. Жишээ нь: hibox.mn, agent.mn, ‘facebook’ дээрх “Хос Жинчид” хуудсууд гэх мэт олон үйлчилгээнүүд бий.

ХЭРХЭН ХҮРГҮҮЛЭХ ВЭ?

Ихэнх бараа захиалж өгдөг үйлчилгээнүүд захиалгыг тань Улаанбаатар хүртэл тээвэрлэн авчирна. Зарим нь бүр гэрийн хаягаар тань үнэгүй хүргэж өгдөг. Хятадын дотоодын тээвэр хямд, Хятадаас Монгол тээврийг хувиараа хийдэг гэх мэт хүчин зүйлсийн улмаас “DHL”, “EMS” гэх мэт олон улсын  тээврийн компаниудынхтай харьцуулшгүй хямд.

Ангилал