Хүлээн авалт нь бизнесс, гэрээ хэлэлцээр зэрэг чухал ярилцлагын салшгүй нэг хэсэг билээ. Хүлээн авалтын тодорхой мөрдөх ёстой дэг журам байдаг билээ. Ямар орчинтой байгаагаас шалтгаалж уур амьгал, яриа хэлэлцээр тэр чигтээ өөрчлөгддөг тул тун сайн төлөвлөж хийх ёстой байдаг. Хүлээн авалтын зорилго, ямар хүмүүс ирэх, хэдэн цаг үйл ажилгаагаа хийх зэргээс хамаарч зохион байгуулах нь тун чухал. Мөн гол зүйлүүдийн нэг бол хувцас хэрэглэл юм. Тэгвэл зохион байгуулахдаа ямар үед ямар хувцас өмсөхийг та бүхэнд сонирхуулъя. Хүлээн авалт нь ажил хэргийн болон баяр ёслолын гэж 2 хувааж үздэг.
Ажил хэргийн хүлээн авалт
– Хамтаран ажиллаж буй байгуулгууд хоорондоо гэрээ хэлэлцээр хийх эсвэл ямар нэгэн асуудлыг шийдэх үзэсгэлэн яармаг нээх зэрэг үйл ажиллагаанд зориулан хийдэг.
Ажил хэргийн хүлээн авалтын үеэр өмсөх хувцас-Ихэвчлэн энэхүү хүлээн авалтанд зориулан эрэгтэй хүмүүс костюм пижак эмэгтэйчүүд нь даашинз өмсөх нь элбэг. Сүүлийн үед охид бүсгүйчүүд ажил хэргийн хүлээн авалтанд эмэгтэй костюм пижак өмсөх нь элбэг болсон. Костюм пижак нь биеийн зарим хэсгийг хэт гаргаагүй цэгцтэй харагддаг. Хүлээн авалтанд хувцасаа тохируулан өмсөх нь тун чухал юм. Ажил хэргийн хүлээн авалтанд хэт задгай, хэт бариу, хэт чөлөөт хувцас өмсөх нь таныг болон таны эргэн тойрныг тухгуйтуулах магадлалтай юм.
Баяр ёслолын хүлээн авалт
Ямар үйл ажилагаа ямар хүмүүс ирэх хаана болж байгаа зэргээс хамаарч албан болон албан бус гэж 2 ангилдаг.
Албан ёсны хүлээн авалт-Гадаадын төрийн тэргүүн олон улсын зөвлөгөөн чухал тэмдэглэлт өдрүүд мөн улсын чухал тэмдэглэлт өдөр үндэсний баярын өдөр зэрэгт зориулагддаг.Албан ёсны хүлээн авалтын үеэр үндэсний хувцас, костюм пижак, ажил хэрэгч хувцас өмсөх нь зүйтэй.Албан ёсны уулзалтын үеэр хэт чөлөөт, биеийн тамирын хувцас зэрэг нь үнэхээр зохимжгүй таныг эвгүй байдалд оруулах болно.
Албан ёсны бус хүлээн авалт- Энэхүү хүлээн авалт нь ургийн баяр, төрсөн өдөр хурим ёслол зэрэг орох юм. Ямар баяр вэ гэдгээс хамаарч та хувцаслаарай. Жишээ нь: Хуримын үеэр даашинз костюм пижак өмсөх нь зүйтэй.