Хүүхдийн даахь үргээх сайн өдөр 2023

ASTER EVENT HALL
Хурим хүлээн авалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах найрсаг хамт олон таныг хүлээж байна.
Хүчин чадал: 400 хүртэлх хүн
Хаяг: БГД 6-р хороо, Нарны хороолол
Утас: 7740-0074
Дэлгэрэнгүй
Амударья ресторан
Манай ресторан нь хурим болон бүх төрлийн хүлээн авалтын захиалга авч байна.
Хүчин чадал: 50-250 хүн
Хаяг: Нарлаг өргөө хотхон (Үндэсний Цэцэрлэгт хүрээлэнгийн чанх хойно)
Утас: 7740-0265
Дэлгэрэнгүй
Panorama Wedding Hall
Хурим, найр гэх мэт бүх төрлийн хүлээн авалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулах найрсаг хамт олон таныг хүлээж байна
Хүчин чадал: 120-300 хүн
Хаяг: Зайсан, Тескомагийн замын эсрэг талд Цацралт хаусын 4 давхарт
Утас: 7740-0186
Дэлгэрэнгүй
Blue Sky Hotel
Манай Blue Sky Hotel & Tower нь бүх төрлийн хүлээн авалтыг мэргэжлийн өндөр түвшинд зориулалтын танхимууддаа хүлээн авч байна.
Хүчин чадал: 50-250 хүртэлх хүн
Хаяг: Сүхбаатрын талбайн урд талд
Утас: 7010-0505
Zaisan Hill Event Hall
ХУРИМ болон бүх төрлийн найр, тоглолт арга хэмжээ, хурал, семинар, албан ёсны нээлтийн үйл ажиллагаа гэх мэт бүх төрлийн хүлээн авалтын захиалга авч байна.
Хүчин чадал: 500 хүний багтаамжтай
Хаяг: Zaisan Hill Complex-ийн урд талд
Утас: 7712-8939
Holiday Inn
Хамт олон, Aлбан байгууллагын, Анд найз нөхдийн, Хуримын хүлээн авалтын захиалгa авч эхэллээ.
Хүчин чадал: 100-180 хүн
Хаяг: ЧД, 5-р хороо, Самбуугийн гудамж Holiday Inn Ulaanbaatar
Утас: 7014-2222
Shangri-La Hotel
Шангри-Ла Их Танхим болон бусад хүлээн авалтын танхимууддаа захиалга авч байна!
Хүчин чадал: 350 хүртэлх хүн
Хаяг: Шангри-Ла зочид буудал
Утас: 7702-9999
Chinggis Khaan Hotel
Бид Хаан болон Өргөө танхимдаа төгсөлтийн баярын захиалга авч эхэллээ. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тав тухтай, тансаг орчинд туршлагатай найрсаг хамт олон амтат хоолоор танд үйлчлэх болно.
Хүчин чадал: 100-350 хүний багтаамжтай
Хаяг: Сансарын Имартын урд Чингис хаан зочид буудал
Утас: 9008-6666
Crocus Event Hall
Орчин үеийн мэргэжлийн тайз, гэрэл, хөгжим, лед дэлгэц, чимэглэл бүхий  хүлээн авалтын танхим.
Хүчин чадал: 150-1200
Хаяг: ХУД, 2-р хороо,Чингисийн өргөн чөлөө,Crocus Event Hall
Утас: 7711-0101
Best Western Premier Tuushin Hotel
Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, тав тухтай, тансаг орчин бүхий манай “Соёмбо” танхимын үүд хаалга та бүхэнд үргэлж нээлттэй.
Хүчин чадал: 400 хүртэлх хүн
Хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах Best Western Premier Tuushin зочид буудал
Утас: 9595-3352
Lion Tower
Манай ресторан ньхуримын болон бүх төрлийн хүлээн авалтын захиалга авч байна. Таныг гоёмсог чимэглэлтэй заал болон мэргэжлийн чадварлаг хамт олон хүлээж байна.
Хүчин чадал: 500 хүртэлх хүн
Хаяг: Хорооллын эцэс И-март сүлжээ дэлгүүрийн зүүн талд
Утас: 9991-5650
Ulaanbaatar Hotel
Бүх төрлийн хүлээн авалт, арга хэмжээг та бүхэнтэй хамтран чин сэтгэлээсээ бүтээлцэнэ. Арга хэмжээ бүрт зохицсон үнийн сонголт
Хүчин чадал: 550 хүртэл хүн
Хаяг: Тусгаар тогтнолын ордны зүүн талд Улаанбаатар зочид буудал
Утас: 9988-6868
Sunjin Grand Hotel
Хурим, хүлээн авалтын захиалга авч байна. Олон жилийн туршлагатай хамт олон таны хүлээн авалтыг өндөр түвшинд зохион байгуулна.
Хүчин чадал: 20-280 хүн
Хаяг: Офицеруудын ордноос уруудаад Тэнгэр худалдааны төвийн замын эсрэг тал, “Сонжин Гранд”
Утас: 9111-0711
Баянгол ресторан
Хүлээн авалт, Хурал зөвлөгөөн, Хурим, Найр, Арга хэмжээг тогтмол зохион байгуулж байна. Баярт мөчийг тань мартагдашгүйгээр хамтран зохион байгуулахдаа бид бүхэн баяртай байх болно.
Хүчин чадал: 350 хүртэлх хүн
Хаяг: Төв номын сангийн Баруун урд байрлах Баянгол зочид буудал
Утас: 9409-9585
New York Empire
Хүүхдийн төрсөн өдөр, сэвлэг үргээх хүлээн авалтын захиалга авч эхэллээ.
Хүчин чадал: 350 хүн хүртэл
Хаяг: Улсын их дэлгүүрийн 7 давхарт
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 7740-0157

Нэг настай нялхсын үсийг сэвлэг, 3-5 настайнхыг даахь гэж нэрлэдэг бөгөөд эмэгтэй хүүхдийг 2-4 насанд нь даахийг нь үргээгээд гэзэг тавьдаг. Сэвлэг, даахь, гэзэг гэж хэдэн насанд нь нэрлэдгийг мэдэхгүй хүмүүс “Хүүхдийн сэвэг үргээх” хэмээн буруу ярьж бичдэг байх юм.

Хуучин цагт даахь үргээхдээ зулай дээр нь салмай харин хоёр шанааны хойхно талд хөхөл үс үлдээдэг байж. Хоёр хөхлөөс сонжуу үс ургаж эхэлмэгц горж сүлжинэ. Хөхөл үс нь эрчүүдэд тов үс гэгдэн хожим нь “тоног хэмээх онгон” болдог байв. Охин хүүхдийн сонжуу аажмаар өтгөр 14-16 нас хүрмэгц, “тав гэзэг” юмуу “гол үс” тавина. 18-19 нас хүрмэгц “их үс” тавьж тэр бүсгүй гэзэгтэй болдог байна. Гэзгийг голдуу бэргэдээр тавиулдаг. Эрэгтэйн хөхлийг /төрийн хар хүн болох ёстой бол/ олон хүүхэдтэй, түшиг тулгууртай нас тогтсон нэр хүнд бүхий хүнээр  /өдөр судар үзэж/ гэзэг тавиулдаг  байжээ.

                     Даахь үргээх ёслол

-“Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээ” гэдэг аман хууль манайд байдаг байна

-Гол төлөв зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээнэ.

-Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ.

-Энэ ёслолд хүүгийн /охины/ авга, нагац нар заавал байх учиртай . Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг ёстой.

-Найр ёслолыг бага үдээс өмнө эхэлж, ивээл жилтнээр хүүгийн /охины/ үсэнд модон хутга хүргэн домноод дараа нь хадаг уясан хайчаар хүү бол баруун, охин бол зүүн шанаанаас туг үс авна. Ийнхүү нар зөв тойрон хүн бүр хэсэг үс хайчлан “урт насалж удаан жаргаарай, аав ээждээ ачтай, ахан дүүсдээ тустай, төрдөө үнэнч, түмэндээ хүндтэй сайн хүн болоорой” хэмээн бэлгэ дэмбэрэлийн үг хэлж, бэлэг сэлт өгнө. Ийнхүү ёслол найрын идээ зоог барьж ирсэн хүүхэд бүхэнд найрын хувь хүртээнэ.

 

Даахь үргээх өлзийт сайн өдөр, од гариг: Сарын 30 өдрөөс 14 өдөр эрхэм сайн.

Шинийн 3. Баялаг төгөлдөр баясгалан

Шинийн 4. Баян ноён болох сайн.

Шинийн 6. Өнгө зүс сайжрах сайн.

Шинийн 8. Нас уртсах сайн.

Шинийн 10. Зэрэг олж эрх нэмнэ.

Шинийн 11. Эрхтэн хурц, цэцэн мэргэн болох.

Шинийн 13. Жаргал ирэх сайн.

Шинийн 14. Эдийг олох, арвидах сайн.

Шинийн 15. Өлзийтэй сайн.

Шинийн 19. Сайн ерөөлт өдөр.

Шинийн 22. Эд ундаа элбэг эрхэм.

Шинийн 23. Эд идээ тэгш сайхан.

Шинийн 26. Буян олж жаргал ирнэ.

Шинийн 27. Сайны өлзийт өдөр.

Гараг: Даваа, Лхагва, Баасан сайн.

Жил өдрөөс: Хулгана, үхэр, хонь, бич, нохой, гахай өдрүүд сайн.

Од өдрөөс: 0, 2, 4, 9, 15, 16, 17, 24, 26 дахь одтой өдөр сайн.

Мөн ивээл өдөр. Цагийн наран, Өлзий наран өдөр тус тус сайн.

Цээрлэх нэгэн зүйл: Үс гэзэгний сэвээ хамаагүй хаяхыг онцгой цээрлэдэг. “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг нь бас учиртай. Хээр гадаа хаясан сэвээр шаазгай мэт үүр барьдаг шувуу үүр бархидаа хэрэглэх учир зовлонд унагана гэж цээрлэх ч ёс бий. Та мухар сүсэг мэт санаж магадгүй. Тэгвэл тийм биш ээ.

Үс бол хүний бие махбодоос урган төлжиж хүний биеийн эрчим хүн хадгалдаг өвөрмөц хэрэглүүр учраас орчин үед ширхэг үсээр нь тэр хүний тухай арвин мэдээлэл авах боломжтой болжээ. Тэр ч байтугай ширхэг үсээр нь хараал жатга хийдэг явдал ч буйг анхаарахад илүүдэх юун.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал