Хүүхдийн дууны караоке

Есөн сарын нэгэн

Алтан навчис хийслээ дээ
Аяний шувууд буцлаа даа
Есэн сарийн нэгэн боллоо
Хүссэн өдөр ирлээ дээ
Номхон морио уналаа даа
Номтой цүнхээ үүрлээ дээ
Ээждээ үнсүүлээд аавыгаа дагаад
Эрдэм сурахаар мордлоо доо
Сайхан цагаан байшинтай
Гайхам олон хүүхэдтэй
Сургуульд ирээд багшаар угтуулж
Сурагч болох баяртай
Мөнгөн хонх нь жингэнэлэээ
Мянган эрдэмд дуудлаа даа
Есэн сарийн нэгэн сайхнаа
Эсэн баяраар цалгилаа

Дээшээ дээшээ

Наран мэлтийнээ
Саран дүнхийнээ
Сансарт бид нар ниснээ хө
Тэнгэр тойрно
Дэлхийг харна
Саранд бид нар очноо
Эв нэгдлийн эгнээ дээшээ, дээшээ бүр дээшээ
Одод гялалзнаа
Гариг ярайна
Агаарт бид нар дуулнэ хө
Хүмүүс гайхна
Хүүхэд инээнээ
Ангарагт бид нар очно хо
Эв хамтын эгнээ дээшээ, дээшээ бүр дээшээ
Оюн нээгднэ
Ухаан гэрэлтнэ
Хөгжилд бид нар хүрнэ хө
Газарт бууна
Баатар болно
Хөлөг бид нар бүтэнэ хө
Эв хамтын эвийн эгнээ дээшээ, дээшээ бүр дээшээ

Зуун зууны ерөөл

Найман наснаас ухаан ургүүлж
Нандин эрдмийн түлхүүр атгуулж
Ардын багштай учруулж өгсөн
Ачтан гэвэл сургууль минь байнаа
Ачийг хариулнаа
Алдар нэрээ бадраанаа
Зуун жигүүрт хайрт сургуульдаа
Зуун зууны ерөөл өргөе өө
Цэцэг тэврээд ангидаа ирсэн
Цээж дүүрэн баярын өдөр
Цуглаж нийлээд дуугаа дуулсан
Цэнгэл жаргалтай цоглог мөчүүд

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал