ХҮҮХДИЙН СЭВЛЭГ ҮРГЭЭХ ЁСЛОЛ

        Монголчууд эрт дээр үеэс бага насны хүүхдийнхээ сэвлэгийг үргээдэг ёс заншилтай байсан бөгөөд одоо ч энэхүү уламжлалаа хадгалсаар ирсэн.  Эрэгтэй хүүхдийн үсийг сондгой, эмэгтэй хүүхдийн үсийг тэгш настайд нь авдаг.

Хүүхдийн даахь үргээхэд тохиромжтой ресторануудын мэдээллийг ЭНД дарж харна уу.

Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж бэлэгддэгтэй холбоотой. Мөн хүүхдийн үсийг авахдаа идээ цагаа бэлдэж, тэр тусмаа цагаалаг үзэмтэй аарц, сүүтэй цагаан будаа заавал бэлдсэн байх нь чухал бөгөөд айл хотол, хамаатан садангаараа цугларч, ирсэн бүх зочид цагаалганаас амсаж найрыг эхлүүлдэг байна.хүүхдийн сэвлэг үргээх ёсЭхээс төрөөд хүүхдийн толгойд ургасан (нялх) үсийг даахь гэдэг.

Нялх  үсийг авах учир: 

Нялх үсийг авахгүй бол хүүхдийг ууртай, ухаан муутай болно гэж үздэг байжээ. Зарим газар үр хүүхдээ өхөөрдөн бэлэгшээх утгаар эврийг үлдээдэг заншилтай байхад үлдсэн зарим нь эвэр тавихыг дурын асуудал гэж үздэг.

Эвэр тавих ёсон: 

Унаган сэвлэгийг үргээхдээ эвэр тавьж ирсэн заншилтай. Газар газрын ёс заншил өөр өөр байдагтай нэгэн адил эвэр тавихад ч бас тус тусын утгатай. Хүүхдийн эврийг газар газарт өөр өөрөөр нэрлэдэг. Эвэр гэдэг нь хүүхдийн толгойн оройн хоёр талд хуруу дарам хэмжээний газар унаган үсийг гар хүргэлгүй орхисныг хэлдэг. Үүнийг монголын баруун аймгуудад эмэгтэй хүүхдийнхийг сонжуу, эрэгтэй хүүхдийн духан дээр гурван хуруу дарам үс үлдээснийг согсоо гэдэг. Ингэж үс үлдээдгийн учрыг дараахь байдлаар тайлбарладаг.

  • Хүүхдийн үс (даахь) авах үед байх ёстой юмуу ирэх ёстой хүн нь байгаагүй бол тэднийг хүлээж үс (эвэр) үлдээдэг.
  • Энхрий (охин) хүүхдийн даахийг 7 юмуу 9 насанд нь зөвхөн засах маягтай дөнгөж хүрдэг байжээ. Тухайн айл ууган хүүхдийн даахийг хэдэн насан дээр нь авна вэ? дараагийн хүүхдийнхээ даахийг тэр насан дээр нь авдаг ёсон одоо ч бий.
  • Хүүхдийн даахь үргээх сар, өдрийн сайныг сонгоно. Энэ өдөр хүүхдийн ах дүү, төрөл төрөгсөд болон хүндтэй хүмүүс, улмаар сэвлэгийг нь үргээх хүүхдийн ивээл жилтэй хүнийг урина. Харин зарим нутагт дөрөв дэх өдөр хүүхдийн даахийг авдаггүй байсан байжээ. Учир нь энэ өдрийг хүний хишиг өдөр гэж үздэгтэй холбоотой гэдэг.

Хүүхдийн даахь үргээхэд сайн өдрүүд:

  • Шинийн гурван – Эд мал баялаг төгөлдөр болно.
  • Шинийн дөрвөн – Бие эрхтний хүч сайжирна.
  • Шинийн таван – Эд мал арвижна.
  • Шинийн зургаан – Өнгө зүс сайжирна.
  • Шинийн найман – Урт насална.
  • Шинийн арван – Эрч хүч сайжирна.
  • Шинийн арван нэгэн – Ухаан хурц болно.
  • Шинийн арван гурван – Жаргал ирнэ.
  • Шинийн арван дөрвөн – Эд мал арвижна
  • Шинийн арван таван – Өлзийтэй сайн
  • Шинийн арван есөн – Сайн нөхөртэй нөхөрлөнө.
  • Шинийн хорин хоёрон – Идээ ундаа элбэг олдоно.
  • Шинийн хорин гурван – Эд эдлэл олдоно.
  • Шинийн хорин зургаан – Жаргал үргэлжид ирнэ.
  • Шинийн хорин долоон – Өлзийтэй сайн

Хүүхдийн даахь үргээхэд тохиромжтой ресторануудын мэдээллийг ЭНД дарж харна уу.

хүүхдийн сэвлэг үргээх ёс

Сонгосон сайн өдрийнхөө өглөөгүүр буюу үдээс өмнө ах дүү, садан, найз нөхдөө цуглуулан ширээ засаж, идээ будаа өргөөд хүүгээ гоё хувцаслан, ширээний тэргүүнд суулган ёслолыг гүйцэтгэнэ.

Хүүхдийн үсэнд гар хүрэхийн өмнө арц, хүж уугиулан хайчаа ариулна. Гэрийн баруун хойно хүүхдийн ивээл жилтэй хүн сууна. Энэ хүн энэ айлын хамгийн хүндтэй хүн болдог.

Хүүхдийг эцэг юмуу өвөө эсвэл найрын ахлагч “За одоо хүүгийнхээ даахийг үргээе” гэнэ. Хүү босно. Зарим нутагт өвөг эцэг юмуу эцэг нь зарим нутагт хүүхдийн ивээл жилтэй хүн эхэлж даахинд гар хүрч, модон хутгаар үс хусч буй дүр үзүүлэн толгойн баруун талаас эхлэн гар хүрнэ. Дараа нь бариулд нь хадаг уясан хайчаар магнай талаас нь хэсэг үс хайчлаад хадганд бооно. Тэгээд аягатай сүүнээс хүүхдэд амсуулж “Урт наслан, удаан жарга”, “Урт настай, удаан жаргалтай, аавдаа ачтай, ээждээ тустай, төр улсдаа зүтгэлтэй, түмэн олны манлай болж яваарай” гэж ерөөнө.

Үүний дараа хүүхдийг эцэг, эх, ахмад хүмүүс, зочдын урдуур нар зөв тойруулж явуулахад хүн бүр үснээс нь авч (үргээж), хадаганд нэмэн боож хадгална.

Хүүхдэд бэлэг өгнө. Хүүхдийн “толгойг мялааж” халзан цагаан хонь юмуу хурга амладаг байжээ. Орчин үед тоглоом, харандаа, бичгийн хэрэглэл, үсний тууз, тэмдэг, чихэр боов, мөнгө төгрөг өгдөг болсон. Монголчууд үс гэзгийг задгай тавьж, ширэлдүүлэхийг нас богиносно, буян хишиг барагдана гэж цээрлэдэг байсан учраас даахиа авхуулсан хүүхдийн сэвлэгийг сүлжиж үзүүрт нь тэмээний ноосон утас, сур юмуу цацгаар боодог. Уй гашууд автсан хүн үсээ задгай тавьдаг гэж үздэг байжээ.


Сүүлийн жилүүдэд ихэнх гэр бүлүүд хүүхдийн даахь үргээх ёслолыг ресторанд хийдэг болсон.

Ресторан сонгохдоо анхаарах зүйлс :

Хүүхдийн даахь үргээх үйл ажиллагаа хүлээж авдаг ресторан байх нь чухал бас үндэсний ёс уламжлалыг хадгалсан газар байвал илүү гоё болдог. Мэдээж хоол унд дээрээ анхаарах нь зүйтэй. Мөн хөтлөгч бол тэр үйл ажилгааны гол хөдөлгөгч хүч байх болно гэдгийг манай эцэг эхчүүд хэлүүлэлтгүй мэдэх байхаа.

Хүүхдийн даахь үргээхэд тохиромжтой ресторануудын мэдээллийг ЭНД дарж харна уу.

Ресторанд тэмдэглэхийн давуу тал:

  • Зай талбай томтой
  • Зориулалтын хөгжим, миктэй
  • Меню болон сет хоолтой
  • Мэндчилгээ болон урлагын ноймор үзүүлэх тайз, дэлгэцтэй
  • Мэргэжлийн тогооч, зохион байгуулагчтай болохоор тухайн гэр бүлийн цаг завыг маш их хэмнэж өгдөг.

Хүлээн авалт хийхэд тохиромжтой шилдэг ресторанууд

 

Эх сурвалж : http://www.mongolianshaman.com/node/394

Ангилал