
Хамт олон, найз нөхөдтэйгөө өнгөрүүлэх мартагдашгүй Шинэ жилийн үдшийн цэнгүүнээ тансаг орчин, баярын гайхалтай уур амьсгалтай ASTORY GRAND HALL-д тэмдэглээрэй.
Хаяг: Нарны хорооллын урд, Аттила спорт цогцолборын хашаанд “Astory Event Hall”

ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН ЗАХИАЛГА АВЧ ЭХЭЛЛЭЭ❄️️
Бид байгууллага, найз нөхөд, гэр бүл, анги хамт олны “Шинэ жилийн баяр”-ын хүлээн авалтыг мэргэжлийн өндөр түвшинд зохион байгуулж, сэтгэл шингэсэн үйлчилгээг үзүүлэх болно.
Хүчин чадал: 200 хүртэлх хүн
Дэлгэрэнгүй
Утас: 7711-7798
Хүүхдийнхээ нэг насны ойг тэмдэглэх нь цаашдын амьдралд нь сайнаар нөлөөлнө хэмээн үздэг. Учир нь таны хүүхдийн анхны баяр, анхны “Нэг” гэдэг насыг хүрж байгаа том баяр шүү дээ. Хүүхдийн нэг насны төрсөн өдрийг сайхан тэмдэглэвэл цаашдын амьдрал нь их сайн сайхан дардан байхыг билэгддэг.
Найранд хүндэтгэлийн дуугаар ая барьж, ерөөл дэвшүүлж болдог. Тухайлбал, ямар ч насны ойд ялгалгүй дараах ерөөлийг хэлдэг.
-Өнөөдөр болбоос
Өвгөн буурал аавын минь
Өлмий лянхуа батадхын
Өлзий хутаг оршсон
Өгөөмөр зохист эрин
Өтгөс их настнаа
Өргөн дээдэлж хүндэтгэдэг нь
Өргөн монголын жам
Өвч олны заншил
Өнөөгийн бидний баясгалан
Өсөх хойчист үлгэр
Өрнөн мандахын бэлэг
Өвлөж залгахын ерөөл
Өдгөө цагийн баяр
Өнөд үүрд мөнхрөх
Өлзий найрыг үүсгэе хэмээн насны найрыг нээдэг ажээ.
Хаана тэмдэглэх нь илүү тохиромжтой вэ? Гэртээ тэмдэглэх нь зай талбай муутай, олон хүний хоол унд бэлдэх бас хүндрэлтэй зэрэг олон асуудлууд байдаг. Харин хамгийн тохиромжтой газар бол мэдээж ресторанд тэмдэглэх. Төрсөн өдрөө хэлээд захиалгаа өгөхөд л хангалттай. Бусад бүх зүйлсийг тухайн рестораны туршлагатай хамт олон хамгийн чанартай мартагдахааргүй тэмдэглэж өгөх болно. Энэ нь ч хамгийн зөв сонголт байсан гэдэгт та дараа нь итгэлтэй байх болно.

