Бүх цаг үеийн хамгийн шилдэг 12 хүүхэлдэйн кино
Бид та бүхэндээ зориулж, дэлхийн хамгийн шилдэг 12 хүүхэлдэйн киног хүргэхээр бэлтгэлээ. Эдгээр кинонуудыг “Rotten Tomatoes” сайтын зүгээс тодруулсан гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Та амралтынхаа өдрөөр гэр бүлийнхэнтэйгээ цуг дараах хүүхэлдэйн кинонуудаас үзэж, цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй.
12. “Inside Out” – Үнэлгээ 92%
Нээлт: 2015.05.18
Гол дүр: Эми Поельер (Amy Poehler), Филлис Смит (Phyllis Smith), Ричард Кайнд (Richard Kind)
Найруулагч: Пит Доктер (Pete Docter)
Ашиг: 857.6 сая доллар
Та уг хүүхэлдэйн киног гэр бүлээрээ үзсэнээр хүний оюун ухаан, бодол санаа гэдэг ямар чухал зүйл байдгийг ойлгож авахаас гадна таны хүүхдийн хүмүүжилд сайн нөлөө үзүүлэх ач тустай юм байна.
11. “The Lion King” – Үнэлгээ 92%
Нээлт: 1994.06.15
Гол дүр: Жонатан Тэйлор Томас (Jonathan Taylor Thomas), Мэттью Бродерик (Matthew Broderick), Жэймс Ийрл Жонес (James Earl Jones)
Найруулагч: Рожер Аллерс (Roger Allers)
Ашиг: 968.5 сая доллар
Гэр бүл, дотны эрхэм хүмүүс гэдэг ямар чухал үнэ цэнэтэй болохыг уг хүүхэлдэйн киноноос мэдэж авах боломжтой юм.
10. “Beauty and the Beast” – Үнэлгээ 93%
Нээлт: 1991.11.22
Гол дүр: Робби Бенсон (Robby Benson), Пэйж О’Хара (Paige O’Hara)
Найруулагч: Гэри Траусдэйл (Gary Trousdale)
Ашиг: 425 сая доллар
Найруулагч уг киногоор хайр гэдэг энэ хорвоо дээрх хамгийн хүчтэй зүйл бөгөөд түүний хүчээр араатныг хүртэл номхруулах боломжтой гэдгийг харуулахыг хүссэн ажээ.
9. “The Nightmare Before Christmas” – Үнэлгээ 94%
Нээлт: 1993.10.13
Гол дүр: Дэнни Эфман (Danny Efman), Крис Сарандон (Chris Sarandon)
Найруулагч: Хенри Селик (Henry Celick)
Ашиг: 75.1 сая доллар
Шинэ жилийн баяр ойртож байгаа энэ үед гэр бүлээрээ суугаад үзэхэд хамгийн тохиромжтой хүүхэлдэйн кино бол “Зул сарын өмнөх хар дарсан зүүд” билээ.
8. “Aladdin” – Үнэлгээ 94%
Нээлт: 1992.11.11
Гол дүр: Скотт Вайнгер (Scott Weinger), Робин Уиллиамс (Robin Williams), Жонатан Фриймэн (Jonathan Freeman)
Найруулагч: Рон Клементс (Ron Clements)
Ашиг: 504.1 сая доллар
Арабын нэгэн хулгайч хүү шидэт дэнлүү олж, улмаар үзэсгэлэнт гүнжийн сэтгэлийг булааж, дайснуудтай найзуудынхаа хамтаар тэмцэж буй тухай энэхүү хүүхэлдэйн кинонд гардаг билээ.
7. “Wall-E” – Үнэлгээ 96%
Нээлт: 2008.06.23
Гол дүр: Бен Батт (Ben Butt), Элисса Найт (Elissa Knight), Жефф Гарлин (Jeff Garlin)
Найруулагч: Эндрью Стэнтон (Andrew Stanton)
Ашиг: 533.3 сая доллар
Өхөөрдөм роботуудаар төлөөлүүлэн хүний хайр сэтгэлийн нарийн мэдрэмжийг харуулсан хүүхэлдэйн кино бөгөөд хүнд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгахаар чанартай бүтээл болсон билээ.
6. “Monsters, Inc.” – Үнэлгээ 96%
Нээлт: 2001.10.28
Гол дүр: Жон Гүүдмэн (John Goodman), Билли Кристал (Billy Crystal), Мэри Гиббс (Mary Gibbs)
Найруулагч: Пит Доктор (Pete Doctor)
Ашиг: 577.4 сая доллар
Цэнхэр өнгөтэй, аварга биет болон ганц нүдэт жижигхэн мангасууд болон бяцхан охины адал явдлыг өгүүлэх уг кинонд найз нөхдийн холбоо, бусдыг хайрлаж, энэрэхийн ач холбогдлыг харуулахыг зорьжээ.
5. “Ratatouille” -Үнэлгээ 96%
Нээлт: 2007.06.22
Гол дүр: Пэттон Освалт (Patton Oswalt), Иан Холм (Ian Holm), Лоу Ромеро (Lou Romero)
Найруулагч: Брэд Бөрд (Brad Bird)
Ашиг: 620.7 сая доллар
Парис хотын нэгэн зоогийн газарт амьдардаг хархны тухай гардаг бөгөөд түүний хувьд амттай хоол хийдэг тогооч болохоор адал явдлыг эрэлхийлдэг байна. Танай гэр бүлийнхэнд уг хүүхэлдэйн киног үзсэнээр сонирхолтой санагдах нь дамжиггүй.
4. “Spirited Away” – Үнэлгээ 97%
Нээлт: 1995.11.22
Гол дүр: Рүми Хийраги (Rumi Hiiragi), Миюү Ирино (Miyu Irino), Мари Нацүки (Mari Natsuki)
Найруулагч: Хаяао Мияазаки (Hayao Miyazaki)
Ашиг: 289.1 сая доллар
10 настай охины дэлхий ертөнцийн нууцтай танилцаж, бурхан, сүнс, чөтгөрт бидний амьдарч буй хорвоо захирагддаг болох тухай өгүүлэх уг хүүхэлдэйн кино нь нууцлаг төрөл жанрын кино үзэх дуртай хүмүүсийн заавал үзэх бүтээл юм.
3. “Up” – Үнэлгээ 98%
Нээлт: 2009.05.29
Гол дүр: Эд Аснер (Ed Asner), Кристофер Пламмер (Christopher Plummer)
Найруулагч: Пит Доктер (Pete Doctor)
Ашиг: 735.1 сая доллар
78 настай хөгшин эр бурхан больсон хайртдаа амлаж байсан амлалтаа биелүүлхээр бяцхан хүүгийн хамт зам гарч байгаа тухай өгүүлдэг бөгөөд уг киноноос хайр сэтгэл гэдэг ямар чухал зүйл болохыг ойлгож авч болох ажээ.
2. “Finding Nemo” – Үнэлгээ 99%
Нээлт: 2000.05.30
Гол дүр: Алберт Брүүкс (Albert Brooks), Эллен ДеЖенерес (Ellen DeGeneres)
Найруулагч: Эндрью Стэнтон (Andrew Stanton)
Ашиг: 940.3 сая доллар
Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулсан уг хүүхэлдэйн кинонд гол дүр болох Немо (Nemo)-г аав болон түүний найзууд нь хайж, далайн гүн болон хүмүүсийн ертөнцөд өрнөж буй адал явдалтай нүүр тулгарч байгаа тухай гардаг билээ.
1. “Toy Story” – Үнэлгээ 100%
Нээлт: 1995.11.22
Гол дүр: Том Хэнкс (Tom Hanks), Тим Аллен (Tim Allen), Дон Риклес (Don Rickles)
Найруулагч: Жон Лассетер (John Lasseter)
Ашиг: 373.6 сая доллар
Нээлтээ хийсэн даруйдаа олон хүнээс магтаал сайшаалын үгийг харамгүй сонсож, кино шүүмжлэгчдээс эерэг сэтгэгдэл авч чадсан уг хүүхэлдэйн киног гэр бүлээрээ үзэхийг танд зөвлөж байна.