Цагаан сар “Цагаан идээ” үзэсгэлэн худалдаа болох газрууд

XYII дугаар жарны шарагчин гахай жилийг угтсан энэ сар шинээр  хаана, ямар үзэсгэлэн худалдаа гарах талаарх мэдээллийг багцлан хүргэе. 

“Цагаан сар 2019” хамгийн том үзэсгэлэн худалдаа

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордон 8 дахь жилдээ “Цагаан сар-2019” үзэсгэлэн худалдаагаа зохион байгуулах гэж байна. 

Үзэсгэлэн худалдаанд:

  • Хүнсний манлай үйлдвэрүүд
  • Үндэсний хувцас
  • Импортын бараа, бүтээгдэхүүн
  • Айраг, сүү, цагаан идээ
  • Жижиг дунд бизнес эрхлэгчид
  • Бэлэг дурсгал цагаан сарын хэрэгцээт бүхий л зүйлсийн цогц мэдээллийг нэг дороос аваарай.
Хэзээ: 2019 оны 01.18-02.03-ыг дуустал үргэлжилнэ
Хаана: Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Соёлын Төв Ордонд Утас:7011-9219, 7011-9908
8800-7058, 8000-0953Дугаар харах

“Энх мэндийн сар шинэ”

Үзэсгэлэн худалдаа 17 дугаар жарны шарагчин гахай жилийг угтсан “Энх мэндийн сар шинэ” үзэсгэлэн худалдаа энэ сарын 02-06-нд Мишээл экспод болж байна. Үзэсгэлэн худалдаанд үндэсний дээл, малгай, бүс, гутал, хром, үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, цагаан идээ,тавг

ийн идээ, амтат чихэр, шоколад, мах, махан бүтээгдэхүүн, гарын бэлгийн худалдаа, импортын бараа бүтээгдэхүүнийг худалдаж байна.

“Ерөөлтэй Цагаан сар-2019”

Шарагчин гахай жилийг угтсан төвийн бүсийн хамгийн том, сар шинийн үзэсгэлэн худалдаа Улаанбаатар паласт болно. Уг үзэсгэлэн энэ сарын 15-наас ирэх сарын 04-нийг хүртэл үргэлжлэх юм. Уг үзэсгэлэн худалдаанд хүнсний манлай үйлдвэрүүд, шилдэг импортлогч байгууллагууд оролцох бөгөөд үндэсний дээл хувцас, тавгийн идээ

, ууц, бэлгийн бараа, хөөрөг, даалин гээд сар шинийн баярт хэрэгцээтэй бүхий л бараа бүтээгдэхүүнийг нэг дор худалдах юм байна. 
Үзэсгэлэн худалдаанд
 :
Ууц, өвчүү
Хэвийн боов
Бууз, банш
Сүү, цагаан идээ
Чихэр, жимс жимсгэнэ
Хүнсний ногоо
Хөөрөг даалин
Гарын бэлэг
Үндэсний хувцас
Ноос, ноолууран бүтээгдэхүүнГар урлал зэргийг худалдаалж байна.

“Дистрибьютер Монголиа 2019”

Монгол түмний уламжлалт баяр Цагаан сарыг тохиолдуулан Албан ёсны импортын үйл ажиллагаа явуулдаг дистрибьютер, диллер компаниудын нэгдсэн “Дистрибьютер Монголиа 2019” үзэсгэлэн худалдаа 01-р сарын 18-аас 22-ны өдрүүдэд Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвд зохион байгуулагдана.

Энэхүү үзэсгэлэн: 
• Импортын хүнс
• Импортын бараа

  Импортын бэлэг дурсгалын зүйлсээр төрөлжих ба Алтанжолоо импекс, Анунгоо, Баттрейд си, Делта фүүдс, Экстра, ТБД андууд, Урбанек, Бишрэлт трейд, Mild cosmetic, Тан

ан экспресс, Хүнс Экспресс, Мон масло, Grass, Japan Medical зэрэг Монголд үйл ажиллагаа явуулж буй импортын шилдэг компаниуд нэг дор цугларч агуулахын болон бөөний үнээр хямдралтай худалдаа явагдахаас гадна 50.000 төгрөгөөс дээш худалдан авалт хийсэн хүн бүр азын сугалаанд оролцож ирж буй гахай жилийнхээ аз хийморийг үзээрэй.
Үзэсгэлэн  1-р сарын 22-ний өдрийг дуустал
өглөөний 11:00 цагаас
оройн   21.00 цагийн
хооронд үргэлжлэхээс гадна Мишээл Экспо олон улсын үзэсгэлэн худалдааны төвийн гадна талбайд цагаан идээ, ууцны үзэсгэлэн худалдаа давхар явагдана. Та бүхэн өргөнөөр үйлчилүүлээрэй. 

Ангилал