Цахилгаан шат орцны сурталчилгаа

“Хөлөг-Элеватор ХХК”
Лифт болон цахилгаан урсдаг шат захиалгаар угсарч нийлүүлнэ. Лифт цахилгаан шат засвар үйлчилгээ хийнэ.
Утас: 7722-0314

Өндөр хөгжилтэй орнуудын жишигт цахилгаан шат нь зүгээр л нэг хүн зөөдөг тээврийн хэрэгсэл байхаа болиод удаж байна. Цахилгаан шатыг зар сурталчилгаанд ашиглахад хамгийн үр дүнтэй орон зай хэмээн онцолж төрөл бүрийн хэлбэрээр зар сурталчилгааг хөгжүүлсээр байна. Цахилгаан шатан дахь хэвлэмэл зар сурталчилгааны давуу талууд олон бий. Үүнд:

  • Телевизийн зар сурталчилгаа, интернет зар сурталчилгаа зэргээс ялгарах зүйл нь хэрэглэгч түүний сувгийг сольж, унтрааж, эсвэл устгаж болохгүй. Өөрөөр хэлбэл цахилгаан шатаар зорчиж буй нүд нь нээлттэй хэн бүхэнд шууд хүрэх бололцоотой.
  • Орон сууцны цахилгаан шатанд байршсан зар сурталчилгааг тухайн байрны оршин суугчид өдөр бүр олон удаа тогтмол харах болно. Зар сурталчилгаанд өртөх давтамж нэмэгдэх тусам худалдан авах эрмэлзэл түүнийгээ дагаад нэмэгддэг байна.
  • Хэрэглэгчид цахилгаан шатан дотор зорчиж байх үед анхаарал төвлөрөх өөр зүйл байдаггүй ба утасны сүлжээ тасалдаж хаалттай орчин бий болох бөгөөд хэрэглэгчдийн санах түвшинд хамгийн тодоор хоногшдог байна.
  • Телевизийн зар сурталчилгаа, интернет болон сошиал зар суртлачилгаа, сонин сэтгүүл, фм радио зэргээр дамжуулсан зар сурталчилгааг хэдэн хэрэгэлэгчид үр дүнтэй хүрснийг баттайгаар тодорхойлоход хүндрэлтэй байдаг бол цахилгаан шатны зар сурталчилгааг тогтмол зорчдог хэрэглэгчдийнх нь тоог шууд тооцоолох боломжтой билээ.

Ингээд бид та бүхэндээ цахилгаан шат, орцны реклам сурталчилгааны үйлчилгээ үзүүлдэг байгуулагуудыг танилцуулж байна.

Манай компани нь Европ болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад сүүлийн жилүүдэд эрчимтэй дэлгэрч байгаа медиа сурталчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. LED дэлгэцийг орон сууцнуудын болон албан байгууллагын лифтэнд байршуулж танай байгууллагын үйл ажиллагаа, реклам сурталчилгааг хэрэглэгчдэд хүргэж ажиллана.

Сурталчилгааг хэрэглэгчийн үнэт цагийг хэмнэсэн хүртээмжтэй байдлаар хүргэх арга нь тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн сэтгэл зүйд эзлэх байр суурьт эерэгээр нөлөөлдөг гэдэгт бид итгэдэг. Тиймээс бид сурталчилгааны шинэлэг хэлбэрийг нэвтрүүлэн хүртээмжийг нь дээшлүүлэх зорилгоор олон төрлийн шинэ сувгийг бий болгохын төлөө ажиллаж байна. Хүн сонин уншихгүй, зурагт үзэхгүй, интернет ашиглахгүй байсан ч таны рекламыг зорилтот хэрэглэгчид шууд хүргэх өндөр хүртээмжтэй цорын ганц үйлчилгээг бид санал болгож байна.

Мэтис ХХК нь 2008 онд байгуулагдсан цагаасаа эхлэн зар сурталчилгааны салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирлээ. Бидний үйл ажиллагаа, дадлага туршлага жилээс жилд өргөжин тэлсээр ТВ реклам, гадна зар сурталчилгаа, орц лифтний зар сурталчилгаа, оффисын лед сурталчилгаа, тайз карказ түрээс, хулдаасан хэвлэл гэх мэт өргөн цар зар сурталчилгаа зэрэг салбар ажиллаж байна.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал