Чих хамар хоолойн хамгийн сайн эмнэлэг

1. ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэг
“ЭМЖЖ” эмнэлэг нь 1993 онд үйл ажиллагаагаа эхэлж, 1997 онд өргөжиж, улмаар 15 ортой, мэс заслын хэсэгтэй стационари нээж, монгол улсын хүн амд чих хамар хоолойн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлж эхэлсэн билээ. Энэ үед чих хамар хоолойн 3 эмч, нойрсуулагч 1 эмч, 4 сувилагч, 1 лаборант, 4 үйлчлэгчтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд 2005, 2007, 2009, 2012, 2014 онуудад амжилттай магадлан итгэмжлэгдэж, 2006, 2008, 2009, 2011, 2013, 2015 онуудад сонгон шалгаруулалтанд 98%-ийн үзүүлэлттэй сонгон шалгарч, одоогоор мэс засал, хэвтүүлэн эмчлэх 33 ортой, 150 гаруй ажилтантайгаар өргөжин тэлж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Утас:70341111, 70342222
7034-ХХХХ

Хаяг: СБД, 1-р хороо, 1-р төрөх эмнэлгийн зүүн талд 2. ЖАРГАЛ чих, хамар, хоолойн эмнэлэг
“Жаргал” чих, хамар, хоолойн эмнэлэг нь 2006 онд байгуулагдсан. Манай эмнэлэг нь чих, хамар, хоолойн өвчний зовиурыг эмчлэх, оношлох тэдгээрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ажилладаг бөгөөд 1986 оноос хойш чих, хамар, хоолойн чиглэлээр тууштай ажиллаж байгаа. Мэргэшсэн туршлагатай эмч нарын бүрэлдэхүүнтэй. Манай эмнэлэг нь чих, хамар, хоолойн үзлэг, хамрын шинэ хугарал засах, хамрын цус алдалт тогтоох, хамрын амьсгал сэргээх мэс засал, чихний сэтэрхий оёх, чихний хэнгэрэг нөхөх мэс засал, хамрын хуучин гэмтэл мэс заслаар засах, хамрын дайвар хөндийн мэс засал, хамрын гоо сайхны мэс засал гэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.
Утас:99824990, 98012111, 70181121
9982-ХХХХ

Хаяг: БГД, 5-р хороо, 91/1-р байр, 1 давхарт ( 3-р эмнэлгийн зүүн талд ) 3. ШАГШАА чих хамар хоолой, сонсгол судлалын эмнэлэг
Чих хамар хоолойн үзлэг зөвлөгөө
Амбулаторын түвшинд чих, хамар, хоолойн бүх түвшний эмчилгээ
Сонсгол шалгаж, онош тодруулна
Утас:70009604
7000-ХХХХ

Хаяг: СБД, 8-р хороо, 11-р хороолол, Дашчойлон хийдийн зүүн талд Хатагтай эмнэлгийн 1 давхарт 117 тоот 4. СОНС чих, хамар, хоолойн эмнэлэг
Манай эмнэлэг нь үйл ажиллагаагаа явуулаад 12 жил болж байна.Манай эмнэлэг таньд тав тухтай орчин чанартай үйлчилгээг санал болгож байна.
Утас:99070129
9907-ХХХХ

Хаяг: БГД, 18-р хороо, Жалханз хутагт Дамдинбазарын гудамэ 49/3-р байр 5. ИНТЕРМЕД эмнэлэг
Интермед эмнэлгийн Чих Хамар Хоолой (ЧХХ)-н тасаг нь хүүхэд болон насанд хүрэгчдийн чих, хамар, хоолойн өвчин, эмгэгийг Германы “Otopront” брэндийн “Basic plus” иж бүрдэл болон уян, хатуу дуран ашиглан оношилгоо, эмчилгээг хийж байна.
Чих хамар хоолойн тасаг нь дараах төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна.
Үзлэг, шинжилгээ, зөвлөгөө:
Ерөнхий болон нарийвчилсан үзлэг, зөвлөгөө
Сонсголын бичлэг
Тимпанометрийн шинжилгээ
Хамрын хөндийн дурангийн оношилгоо
Төвөнхийн уян дурангийн оношилгоо
Рентген зураг авалтууд
Эмчилгээ, мэс ажилбарууд:
Нармайн болон тагнайн гүйлс авах мэс засал
Хамрын хөндий ба дайвар хөндийнүүдийн дурангийн мэс засал
Хамрын таславч тэгшлэх ба самалдагын пластик хагалгаа
Хатиг буглаа нээх, зүсэлт, боолт хийх
Гадны биет авах, цус тогтоох, гэмтлийн үеийн яаралтай тусламж
Эмийн эмчилгээ
Утас:77011111
7701-ХХХХ
6. АЧТАН эмнэлэг
Чих хамар хоолойн мэс тасаг нь хамар дух, залгиур төвөнх , хамар духны хавдрын 30 гаруй нэр төрлийн мэс заслыг нээлттэй болон микроскоп ашишлан мэргэжилийн өндөр түвшинд жилд дунджаар 75-80 мэс засал, 120-160 процедур, манипуляц хийж байна. Солонгос улсын “MEDSTAR GRAND 2000S” , “Sinus irrigatio” фирмийн оношлогооо эмчилгээний дуран аппарат ашиглаж байна.
Утас:70009623, 70009624
7000-ХХХХ

Хаяг: БГД, 6-р хороо 7. ГРАНДМЕД эмнэлэг
Чих, хамар, хоолойн кабинет нь чихний эмгэгүүд болон хамар, залгиур хоолой, төвөнхийн эмгэгүүдийг дурангийн аргаар оношилж эмчлэн эрүүлжүүлэх, зөвлөгөө өгөх үйл ажиллагааг стандартын түвшинд орчин үеийн багаж тоног төхөөрөмж ашиглан хийж байна.
Чихний дуран оношилгоо
Хамрын дуран оношилгоо
Залгиурын болон төвөнхийн дуран оношилгоо
Чих, хамар, хоолойн эмгэгүүдэд мэс ажилбар болон эмчилгээ, үйлчилгээг олон улсын стандартын түвшинд хийж гүйцэтгэхээс гадна сонсголын алдагдалын зэргийг тодорхойлдог Герман улсад үйлдвэрлэсэн сонсголын аппаратыг эмчилгээ, оношилгоондоо ашиглаж байна.
Утас:77000066, 80070066, 77111095, 77111096, 77111097
7700-ХХХХ

Хаяг: ХУД, 11-р хороо, Зайсан-1

чих хамар хоолойн хамгийн сайн эмнэлэг

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал