Шарсан монгол бяслаг хийх арга

Монгол бяслаг сүүний казин уураг цэврээрээ агуулагддаг. Нүүдэлчин Монголчууд бяслагийг шинээр нь, хатааж өвөл хаврын цагт иддэг байсан. Орчин цагт бяслагийг хоолны цэсэнд оруулж шарах, жигнэх, шанзлах зэргээр хоолонд сонирхолтой хэлбэрээр хэрэглэх болов.

  1. Монгол бяслагыг 1 см зузаантай зүснэ. Бор мөөгийг ишийг авч, чинжүүг 3х3 хэмжээтэй шоо дөрвөлжин хэрчиж, бууцайг ишнээс нь салган угааж цэвэрлэж бэлдсэн байна.

2. Өндгийг гурилтай нийлүүлэн задлагч миксерээр жигдэртэл хутгаж бэлэн болгоод зүссэн бяслагийг зуурмагт дүрж талхны хатаамжинд 2 талаар нь хөрвүүлнэ.

3. Халаасан ургамлын тостой хайруулын тавагт бяслагыг 2 талаар нь жигд шаргал өнгөтэй болтол шарна.

4. Чинжүү, бор мөөгийг ургамлын тостой хайруулын тавагт бага зэрэг хуурч зөөлрүүлж давс нэмнэ. Бэлэн болсон шарсан бяслагийг олгохдоо хуурсан ногооны хачир дээр цөцгий дусааж олгоно. Эх сурвалж: Уламжлалт Монгол хоолны 99 жор ном

Эх сурвалж: Уламжлалт Монгол хоолны 99 жор ном

Ангилал