шинэ байрны захиалга 2021 shine bairnii zahialga 2021

1. “Гранд Маршал”
ЯВЦ: 50%
Дөрвөн улирлын цогцолбор хотхон 2-3 өрөө МУЛЬТИ ХАУСНЫ 1 м.кв-ын үнийг 3,950,000₮-өөс 2,750,000₮ хүртэл хямдруулж, тансаг зэрэглэлийн таун хаус, твин хаус, сингль хаус захиалагчдадаа үнэ, төлбөрийн нөхцөл, интерьер заслаа харилцан ярилцаж тохиролцох “ЯРИЛЦЪЯ АА ХӨ” #шинэ боломжийг олгоод байгаа билээ.

Урамшуулалтай, шинэ нөхцөлөөр ярилцаж захиалга авах, бүтээн байгуулалттай танилцуулах НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 08-р сарын 28, 29-ний Бямба, Ням гарагт 09:00-18:00 цагийн хооронд төслийн талбайд болох тул та бүхэн хүрэлцэн ирж үзэж хараад, бүтээн байгуулалтай танилцаж сонирхоод, нээлттэй сайхан ярилцаарай хө!

Бид та бүхнийг халдвар хамгааллын дэглэмийг чанд сахисан задгай талбайд хүлээн авах болно. Танд бага насны хүүхэдгүй хүрэлцэн ирж, зайгаа барин, маскаа зүүж үйлчлүүлэхийг зөвлөж байна.

БАЙРШИЛ: Сүхбаатарын талбайгаас 19 километрт, СБД, 20-р хороо, “Сэлбэ” хүүхдийн зуслангийн дэргэд.

ОФФИС ХАЯГ: Чингэлтэй дүүргийн 5-р хороо, Тэнгис кино театрын хойд талд “Оранж плаза” төв, 4 давхарт

“ЭРХЭТ МОНГОЛ” ГРУПП

Утас: 98109080, 93119080, 99199080, 90059080, 96679080, 80849080, 80709080, 88579080, 91079080, 80579080, 90689080

2. “ХОС ДАЛЬ”
ЯВЦ: 80%

Апартмент ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭНЭБарилга бүтээн байгуулалтын салбарт 32 жилийн туршлагатай ЧАНАРЫГ эрхэмлэн ажиллагч “Жигүүр Гранд” группын ээлжит төсөл болох амар амгалан аз жаргалын өргөө “Хос даль” нь ХУД 3-р хороо Үйлдвэрийн гудамж Говь үйлдвэрийн зам дагуу байрлах 320 айлын орон сууц юм.Энэхүү худалдан авалт нь таны өөртөө болон гэр бүл, үр хүүхэддээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт юм.

БОЛОВСРОЛ : Түгжрэлд цагаа үрэх шаардлагагүй гэрээсээ гараад л сургууль болон цэцэрлэг.

СПОРТ: Стандартад нийцсэн хөл бөмбөг, сагсан бөмбөгийн талбай.

ХЭРЭГЦЭЭ: “ХОС ДАЛЬ” апартментийн урд талд 9 давхар үйлчилгээний зориулалттай оффис байрлах бөгөөд түүнд

Эмийн сан
Кофе шоп
Фитнес, иога, спиннинг
Үүрэн холбооны оператор
Мини маркет
Банкны үйлчилгээ
Конвиниенс сүлжээ дэлгүүр
Үсчин гоо сайхан
Шүдний эмнэлэг

Хотын төвөөс холгүй
Бүрэн цутгамал хийцтэй
Шинээр эрчимтэй хөгжиж буй хэсэгт байршилтай

Утас: 77770784

3. Sky Garden Residence
ЯВЦ: 80%

Богд уулын бэлд, Их Тэнгэрийн аманд, Туул голын хөвөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун талд үзэсгэлэнт байгаль, цэвэр агаар бүхий онцлогтой байршилд “ИРЭЭДҮЙГЭЭ ХАЙРЛАЯ” уриатай хүүхдийг дээдэлж, оршин суугчдаа эрхэмлэсэн орчин, төлөвлөлт бүхий 350 айлын хотхон юм.

Тэнгэрийн цэцэрлэг
Орон сууцны дээд давхрын айлууддаа гэртээ ногоон байгууламжтай байх боломжийг бүрдүүлсэн нь танд байгальд буй мэдрэмжийг өгч, үзэсгэлэнт цэцэгс, амтат жимс, ногоо тарих давуу талыг олгоно.
Өвлийн цэцэрлэг
Хотхоны төв хэсэгт оршин суугчиддаа дөрвөн улирлын туршид ногоон орчин бэлэглэх дэлхийн архитекторуудын шилдэг шийдэл болох “Winter garden” төлөвлөсөн нь цэвэр агаартай тансаг орчинтой тансаг орчинд зочинтойгоо тухлан суух нөхцөлийг бүрдүүлнэ.
Хос түлхүүр
Дэлхийн шинэ хандлага түүний хэрэгжилтийн жишиг, стандартад нийцсэн Dual Key буюу Хос түлхүүр шийдлийг төлөвлөсөн. Хоёр гэр бүл нэг байранд тусдаа амьдарч байгаа мэт өрөөний дотоод хуваалтын зохион байгуулалттай.
Эрхэм амьдралын хэв маяг
Орон сууцны хотхон нь зөвхөн амьдрах байр алжаал тайлах орчин төдийгүй амьдралын шинэ хэв маягийг олгох ёстой. Цэвэр агаар хүчилтөрөгчийн хангамжийг дэмжих цэцэрлэгүүд, гэрийнхээ ваннд рашаанд орох систем, урсгал гол мэт бассейн, айл бүрт хуурай болон энгийн саун, энтертайнмент өрөөнүүд, хобби сонирхлыг дэмжсэн өрөөнүүд зэрэг нь амьдралын шинэ хэв маягийг дэмжих юм.
Хүүхэд төвт үйлчилгээ
Хотхоны онцлох ялгарал нь хүүхдийн эрүүл, аюулгүй өсч бойжих, эрдэмтэй нийтэч хүн болон хүмүүжих орчинг бий болгох явдал юм. Эдгээр онцлогийг маш хүчтэйгээр дэмжих бодит биелэл болгох шийдэл нь хүүхдэд зориулсан нэгдсэн үйлчилгээний төв юм.
Байршлын харууц
Их тэнгэрийн аманд, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа цэвэр агаар, эерэг энерги бүхий онцгой байршилд 3.3 метрийн өндөр тааз, уужим цэлгэр цонхоор их хот, байгалийн сайхныг тольдох боломжийг танд олгоно.
Холбоотой байдал
Томоохон талбайд төлөвлөлтөө хийж буй хотхонуудын зөв шийдэлтэй эсэхийн үндсэн шалгууруудын нэг нь CONNECTIVITY байдал юм.
Sky Garden хотхон нь авто замруу 3 орц гарцаар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү явган болон дугуйн зам бүхий гүүрэн гарцаар, байрууд нь нэг давхрын үйлчилгээ болон газар доорх зам бүхий галерейгаар холбогдож байгаа нь оршин суугчдын ая тухтай амьдрах боломжийг бүрдүүлэх юм.
Ухаалаг амьдрал
Сүүлийн үед дэлхий нийтэд хүмүүсийн ажил, амьдралд хүчтэйгээр нөлөөлж буй шинэ урсгал болох SHARE ECONOMY буюу хуваалцах хандлагыг хотхоны төлөвлөлтөд тусгасан нь оршин суугчдад хэмнэлттэй, илүү зардалгүй амьдрах амьдралын шинэ хэв маяг, боломжийг олгоно. Ашиглалт багатай ажлын өрөө, хааяахан жийдэг унадаг дугуй, үргэлж хийж амждаггүй угаалга, цэвэрлэгээ, ховор тохиолдолд хэрэг болдог арга хэмжээний танхимийг хуваалцах замаар амьдралаа илүү амар, хэмнэлттэй болгох боломжийг олгоно. Дашрамд дурдахад Sharе economy загварын бизнесүүд 2025 он гэхэд 3000%-ийн өсөлт үзүүлэх судалгааны дүн гарчээ.
Утас: 88108698

4. 360 MANDALA RESIDENTIAL TOWER
ЯВЦ: 70%

Нийслэл хотод өвөрмөц архитектур, дизайны шийдэл дутагдаж байсан энэ үед хэний ч нүдэнд хамгийн түрүүнд тусах өвөрмөц, шинэлэг экстерьер дизайнаар НАВЧИН хэлбэр бүхий дахин давтагдашгүй онцгой хийцлэл агуулсан, шилэн фасадтай 25 давхар, 104 айлын, өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхаг болох ‘360 Mandala Residential Tower’-ийг “Монкон констракшн” ийнхүү бүтээн байгуулж байна.

Архитектур төлөвлөлт
Навчин хэлбэр бүхий дүрслэлтэй Мандала тауэр нь нийтлэг хэв шинжтэй барилгаас ялгагдах хамгийн том давуу тал нь панаром буюу дэлгмэл өнцөгөөр орчин тойрноо харах боломжийг бүрдүүлсэн нь Улаанбаатар хотыг бүрэн тольдох боломж олгоно. Барилгын ерөнхий байгуулалт нь гадна орчинг чөлөөтэй тольдох 360 хэмээр харах бөгөөд дотор орон зайн төлөвлөлтийн хамгийн оновчтой шийдэлтэй нь оршин суугчдын аюулгүй байдал, хэрэгцээтэй бүхнийг хангах үйлчилгээ, чанар болоод шинэлэг дизайн гээд олон шалгуурыг хангаж, дээд зэрэглэлийн орчинд тав тухтай, амар амгалан, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлэв.

Төслийн консепц
Нийслэл хотын амьдрал буцлах шинэ төв, хөрст байгалийг мэдрүүлэх цэцэрлэгт хүрээлэнгийн хойморт байрлах 360 Мандала тауэр нь урд зүгтээ Богд хан уул, хойд зүгтээ хотын төв талбай гээд Улаанбаатар хот бүхэлдээ дүүрэн дэлгэмэл өнцөгөөр харагдах хотын амьдралын оргилыг илтгэх өндөр зэрэглэлийн орон сууцны хос цамхагийн нэг юм. Азийн шилдэг Архитектурын дизайны шагналтай орон сууцны төслөөр шалгарсан 360 Мандала тауэр нь өнөө цагийн уран барилгыг төлөөлөх Испани, Монгол архитекторын загвар, ур ухаан шингэсэн инженерингийн тэргүүлэх шийдэл бүхий чанар болоод гоо зүйн хослолоороо Улаанбаатар хотыг чимэх нь гарцаагүй. Бизнесийн төвөөс холгүйхэн сүндэрлэх хос цамхаг маань амьдралынхаа шинэхэн хуудсыг нээж буй танай гэр бүлд зориулан эргэн тойрондоо үйлчилгээний төвүүд, сургууль цэцэрлэгүүд болон гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэх төвүүдээр хүрээлүүлж, 365 хоногийн турш өдөр тутмын хэрэгцээгээ алхах зайд авч байхаар төлөвлөв.
Утас: 75330000

5. ACTIVE GARDEN RESIDENCE
ЯВЦ: 40%

Улаанбаатар хотын шинэ суурьшлын бүс, Хан-Уул дүүрэг Яармагт байрлах эрүүл хөрс, цэнгэг агаар бүхий Богд уулын бэл, Туул голын хөвөөн дэх эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг эрхэмлэсэн бизнес зэрэглэлийн 856 айлын орон сууц юм.

Active Education

Active Garden Residence нь оршин суугчдынхаа хүүхдүүдийн боловсролд зориулж Кембрижийн хөтөлбөртэй 640 хүүхдийн багтаамжтай улсын дунд сургууль /6 сарын тусгай хөтөлбөрт хамрагдан мэргэшсэн багш нар, хос хэлийг бүрэн эзэмшиж төгсөх сурагчид/, 120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, сургалт хөгжлийн төвүүдийг дэргэдээ төлөвлөсөн нь ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН юм.

Жишээ нь: 2 хүүхэдтэй айл дундаж төлбөртэй хувийн сургуульд жилд нийт 16 сая төгрөг сургалтын төлбөр төлдөг бол 12 жилд нийт 192 сая төгрөг төлж байна. Active Garden Residence-д амьдарснаар 192 сая төгрөгийг хэмнэх боломжтой.

640 хүүхдийн багтаамжтай Кембрижийн хөтөлбөртэй улсын дунд сургууль

120 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг

Оршин суугчдад зориулсан сургалт хөгжлийн төвүүд

Active Complex

Active Garden Residence нь оршин суугчдынхаа цаг завыг хэмнэхэд зориулж автомашины 1,000 ил зогсоол, 500 дулаан зогсоол, бүх төрлийн үйлчилгээг багтаасан 50,000мкв талбайтай олон улсын стандарт хангасан Монголын анхны шоппинг молл хэлбэрийн И-мартыг дэргэдээ төлөвлөсөн нь ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН юм.
Утас: 85006666

6. ХАН-УУЛ ЦОГЦОЛБОР ХОТХОН
ЯВЦ: 20%

Улаанбаатар хотын онцгой байршил болох Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрийн төв зам дагуух 4 зүгийн огтлолцолд, туршлагатай архитектурын өвөрмөц шийдэлд үндэслэн, Европ стандартын дагуу баригдаж буй хүний тав тухтай амьдрал, бүхий л хэрэгцээг нэг дор багтаан сүндэрлэн босч буй 580 айлын орон сууц, үйлчилгээний “ХАН-УУЛ ЦОГЦОЛБОР ХОТХОН ” төслийг таньд танилцуулж байна.

“ФҮЖИ ДЕВЕЛОПМЕНТ” ХХК–ийн хөрөнгө оруулалтаар чанарын өндөр түвшинд баригдаж буй тус хотхон нь оршин суугчдын тав тухыг бүрэн хангасан эрүүл цэвэр агаар, эргэн тойрноо саадгүй тольдох орчин таныг угтах болно. Хотын төвөөс ердөө 2,5 км зайтай байрлах, утаагүй, бизнесийн болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний А бүсэд оршиж байгаа, мөн Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан, Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран хэрэгжүүлж байгаа дахин төлөвлөлтийн жишиг томоохон төсөлд зүй ёсоор нэрлэгдэж буй зэрэг үзүүлэлтүүд нь Хан-Уул цогцолбор хотхон нь иргэдийн хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа билээ.

“ХАН-УУЛ ЦОГЦОЛБОР ХОТХОН” нь Монгол улсад барилгын салбар хурдацтай хөгжиж буй энэ цаг үед өөрийн орны байгаль экологи, цаг уурын онцлогт нийцсэн хамгийн орчин үеийн дэвшилтэт технологи өвөрмөц шийдэл интерьер дизайныг хослуулан барилгын чанарыг хамгийн өндөр түвшинд гүйцэтгэж таны мөрөөдлийн орон сууцыг бий болгохын зэрэгцээ нийслэл хотдоо шинэ өнгө төрхийг бий болгохоор зорин ажиллаж байна.

Утас: 94190989, 94190989

7. ХОТОЛ ХОТХОН
ЯВЦ: 40%

БЗД буюу Кино үйлдвэрийн хойно сүндэрлэн босох “ХОТОЛ” хотхоныг танилцуулахад бэлэн боллоо. Тус хотхоныг 2022 оны 3-р улиралд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Хотхоны захиалга эхэллээ. Та бүхэн сонголттой байгаа дээр нь захиалгаа өгөөрэй.

Өрөөний сонголт:

2 өрөө – 37,60м²; 37.65м²; 53.44м²; 53.79м²; 54.89м²; 57.77м²

3 өрөө -66,46м²; 65.73м²

Хотхоны давуу тал :

Сургууль, цэцэрлэг
Ногоон байгууламж
Газар доорх машины дулаан граш,
Орчин цагийн интерерь шийдэлтэй
Үйлчилгээний төв төвлөрсөн
Сургууль, цэцэрлэг ойр
24 цагийн 2 лифттэй
Газар хөдлөлийн 8 баллд тэсвэртэй
Суулт өгч, цуурал үүсэхгүй
Өрөөний ашигтай талбай ихтэй
Бүх өрөө вакум цонхтой
Сайн чанарын паркетан шал
Айл бүр домофон системтэй
Автомшины ил зогсоолтой
Төвийн шугамтай холбогдсон
Нэгдсэн харуул хамгаалалт болон хяналтын камертай
Хүүхдийн тоглоомын талбай, ахмад,залуучууд тухлан сууж амрах тохижолттой
Олон жилийн турш өнгө үзэмж чанараа алдаж муудахгүй хөнгөн цагаан, метал фасадтай

Борлуулалтын алба:

– GRAND HILL Зочид буудлын хажууд байрлах Оймон центрийн 3-р давхарт

– Өгөөж хишиг компанийн байранд

Утас: 80000596, 80000560, 800005638, 80954455, 85054455, 85084455

8. FOUR SEASON VILLAGE
ЯВЦ: 50%

” “~276 айлын орон сууц C, D блоктоо захиалга авч байна.

Хямдрал 15%

100% бэлэн төлөлт: 2,210,000~2,550,000₮

Урьдчилгаа 30% төлөлт: 2,600,000₮ ~ 2,900,000₮

Борлуулалтын алба: 80258899

Өрөөний зохион байгуулалт:

2 өрөө – 48,56мкв

3 өрөө – 63,8мкв, 70,76мкв, 80,71мкв

4 өрөө – 98,27мкв, 119,74мкв

ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛУУД

100% бүрэн цутгамал бетон хийцлэл
Айл бүрт байгалийн гэрэл нарны тусгал сайтай
Нийт талбайн 50% ногоон байгууламж
Айл бүрт хүрэлцээтэй автомашины дулаан зогсоол
Автомашины хөдөлгөөний урсгалгүй, аюулаас ангид хүүхдийн тоглоомын талбай
Европ стандартын сантехник, цахилгааны баталгаат бүрэн тоноглол
Нэгдсэн тагтны хаалттай
Орц бүр хос цахилгаан шат, камержуулалт, нэгдсэн харуул хамгаалалт
Стандарт сайн зэрэглэлийн орон сууц
Ашиглалтад орох хугацаа: 2022 оны 2 улирал

Утас: 94358899, 80258899

9. SKY SMART APARTMENT
ЯВЦ: 91%

“Эй Ди Констракшн” ХХК-ийн бүтээн байгуулж буй Sky Smart Apartment төсөл нь ХУД -ийн 20-р хорооны нутаг дэвсгэр, Мишээл экспо төвийн баруун талд байрлах бөгөөд нийт 2 блок 190 айлын 1-4 давхартаа үйлчилгээтэй орон сууц юм. Нэгдүгээр ээлжийн орон сууцыг 2021 оны 2-р улиралд улсын комиссод хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй барилгын ажил явагдаж байна.

Төслийн давуу тал:

Цэвэр агаарын бүсэд байрлана.
Улаанбаатар хотын агаарын чанарын индексийн үзүүлэлтээр хамгийн цэвэр агаартай бүсэд Мишээл экспо орчим харъяалагддаг.
Ботаник хүрээлэн
Мишээл Экспо-н урд манай төслөөс Ердөө 200м зайд УБ хотын Туул голын эрэг дагуу 11 га талбай бүхий Ботаник хүрээлэнгийн бүтээн байгуулалт хийгдэж байгаа бөгөөд 2021 оны 2-р улиралд ашиглалтад орно.
Гэрээ удирдах ухаалаг систем нэвтрүүлсэн.
Монголд анх удаа стандарт зэрэглэлийн орон сууцанд сүүлийн үеийн дэвшилтэт технологи болох гэрийн автоматжуулалтын системийг төсөлдөө бүрэн суурилуулж байна. Энэ нь гэрт суурилсан таблет болон ухаалаг утаснаас өрөө бүрийн гэрлийг унтрааж, асаах , хөшиг хааж, нээх, цахилгаан хэрэглээг залгаж, салгах үйлдлийг хийхээс гадна , орчны камерын хяналт, лифт дуудах, гал усны аюулгүйн систем
Интерьерт ашиглагдах евро стандартын сайн чанарын материалууд ашиглаж байна.
Орон сууцанд хэрэглэгдэх бүх төрлийн тоноглолуудыг Евро стандартын чанарын шаардлагад нийцсэн брэнд бүтээгдэхүүнийг ашиглаж байна. Жишээ нь Герман цонх, Орос хаалга, Солонгос обой, Швейцар плита, гэх мэт

Утас: 89080020

10. RIVER VILLA GREEN RESIDENCE
ЯВЦ: 80%

Герман чанар Герман стандартын дагуу баригдаж буй RIVER VILLA хотхон нь 30,000м2 ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй, хотхон дотроо Кембриджийн эрхтэй цэцэрлэгтэй, нэгдсэн лобби танхим, хүлээн авах ресепшн, хүлээлгийн танхим мөн нэг давхартаа үйлчилгээний газрууд төлөвлөн, оршин суугчдад гэрээсээ гарахгүйгээр тав тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн цогц төлөвлөлттэй орчин үеийн интерьер дизайн, сонголт ихтэй стандарт болон дуплекс, пентхаус орон сууцны хотхон юм. Хан-Уул дүүргийн 15-рхороо Сэлбэ голын эрэг дагуу байрлах Цэцэрлэгт хүрээлэнтэй “River villa” хотхон нь 3 блок, нийт 615 айлын орон сууцны хотхон. Энэхүү хотхон нь 2021 оны II улиралд ашиглалтанд орно.

River Villa хотхоны давуу талууд:

Хотхон дотроо Кембриджийн сургалттай 200 хүүхдийн цэцэрлэгтэй.

30.000м2 ногоон байгууламж бүхий орчин үеийн гэрэлтүүлэг, сүүдрэвч, гүйлтийн зам, бяцхан үрс өндөр настанд хамгийн таатай нам гүм цэвэр агаартай орчин бүхий Цэцэрлэгт хүрээлэнтэй.

Хотхон дотроо хүүхдийн тоглоомын талбай, амралтын бүсийг автомашингүй, аюулгүй байдлыг бүрэн хангаж төлөвлөсөн.

Үндсэний цэцэрлэгт хүрээлэн, Үндсэний соёл, амралтын хүрээлэн /парк/, Дүнжингарав худалдаа үйлчилгээний нэгдсэн төв зэрэг бүхий л үйлчилгээнд ойр.

Германы Rehau брэндийн 2 давхар шилтэй вакум цонх, Австри улсын Egger брэндийн сайн чанарын ламинатан шал, Солонгос улсын №1 LG hausys брэндийн амьсгалдаг ханын цаас, чанарын бэлэгдэл болсон Германы Braun брэндийн хос цахилгаан шат, Японы Nippon брэндийн байгальд хор нөлөөгүй будаг, эмульс, Германы KNAUF брэндийн Гибсэн хавтан, Дэлхийд чанараараа танигдсан Япон улсын ToTo брэндийн сангийн тоноглол зэрэг дэлхийд чанараар тэргүүлэгч №1 брэндийн бүтээгдэхүүнээр тоноглосон.

B1 давхартаа нэгдсэн дулаан зогсоолтой.

Орчин үеийн шийдэл бүхий 6м өндөр шилэн лобби танхимтай, 24 цагийн хүлээн авах ресепшнтэй.

1 давхартаа таны ахуйн хэрэгцээг бүрэн хангах нэгдсэн үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн.

Интерьер, дизайны шилдэг шийдэл бүхий тансаг зэрэглэлийн орон сууцны орчин үеийн загварыг шингээсэн.

Утас: 99009795, 99009795

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал