Шинэ гар утас худалдан авахдаа юунд анхаарах вэ?

ENJOY MOBILE SHOP” ГАР УТАС ЛИЗИНГ

Гар утасны худалдаа хамгийн хямдаар бүх төрлийн гар утсыг авах боломж. Та утасдаад лавлаарай.  Бүх банкнаас лизинг гарна. НӨАТ-ын баримт олгогдоно.
Xаяг : Тэди төв 2 давхар 4-5, 2-3 /Гар утасны худалдаа/ Дэлгэрэнгүй
Утас: 9908-1881

Шинээр гар утас авахдаа юуг анхаарах вэ?

Та бидний амьдарч буй 21-р зуун гар утас, тэр тусмаа ухаалаг утасгүйгээр төсөөлөхийн аргагүй болсон билээ. Дунджаар бид 24 цагийн 1-3 цагийг зөвхөн гар утсаа ширтэж өнгөрөөдөг гээд л бодоход бүх зүйл ойлгомжтой билээ   
Харин өнөөдөр бид танд энэхүү гар утсыг худалдаж авахдаа юуг анхаарах, ямар шалгуурыг баримтлах, юуг голлож авч үзэх талаар мэдээлэл оруулж байна.

Авах утсаа хэрхэн сонгох тал дээр:

  • Танд өөрт тань ашиглахад хялбар байх бөгөөд хэрэглээнд тань нийцэх хэрэгтэй.
    Магадгүй IOS үйлдлийн систем хэрэглэхэд маш хялбар байдаг ч таны хийж чадах үйлдэл нилээд хязгаарлагдмал байдаг бол Android үйлдлийн систем нь freestyle Буюу утасныхаа өнцөг булан бүрийг ашиглах сонирхолтой хүмүүст төгс тохирдог билээ.

  • Хэрэгцээнээсээ давсан үнээр утас худалдан авах хэрэггүй.
    Шинээр нээлтээ хийж буй утаснууд тэнгэрт тулсан үнэтэй байдаг. Гэтэл та зөвхөн утсаар ярьж, интернет орох зэрэгт л зарцуулах учир илүү хямд хирнээ өмнөх загвараас сонгож болно шүү дээ. Шинэ болох хуучин загварын утаснуудын хооронд маш бага ялгаа байдаг.

  • Өөрийнхөө хэрэглэдэг application-уудаа бодох.
    Та тоглоом тоглох дуртай бол илүү том дэлгэцтэй хүчин чадал сайтай утас
    Харин зураг авч, бичлэг хийдэг, блог хөтөлдөг бол бол камер сайтай утас
    Харин зөвхөн апп хөгжүүлэлт, програмчлал зэрэгт ашигладаг бол энгийн хүчин чадал их биш хямд утас сонирхвол зүгээр шүү.  
    Эсвэл хөдөө гадаа ажлаар явж цэнгээ сайн барьдаг утас хэрэгтэй бол сансрын дохио дамжуулалт ашигладаг утас ашиглахад ч зүгээр шүү дээ

 

Магадгүй та зөвхөн утас сонгохоос гадна утсаа хэрхэн хаанаас авах вэ гэдэг асуултын хариулт хайж байгаа бол үүнд ч бас хариулт бий шүү.

Мэдээж та баталгаат дэлгүүрээс шинийг нь хавьгүй өндөр үнээр худалдан авах эсвэл хувь хүнээс худалдан авах гэсэн 2 сонголт л бий шүү дээ. Мэдээж баталгаат дэлгүүрээс худалдан авах нь чанартай, баталгаатай, шинэ утас авах нь мэдээж. Харин хувь хүнээс авахдаа юуг анхаарах вэ?

  • Интернетээс зар харж байгаа бол зар тус бүрд шалгууртай ханд.
    • Зар бүрийн бүрэн бүтэн үнэхээр юм заръя гэж бодсон хүний зарыг сонирхох нь таны цаг зав нэгжийг нь хэмнэх болно.
    • Өмнө нь хэдэн удаа энэ утсыг заръя гэж зар тавьсан байна вэ? Хүмүүс ямар сэтгэгдэл үлдээсэн байна вэ гэдгийг харах. Магадгүй сөрөг таны мэдэх ёстой зүйл явж байх ч юм билүү
    • Мөн тал бүрээс нь зургийн дарсан үзэхэд үнэхээр боломжийн зарыг сонгож аваарай.
    • Эцэст нь зарим нэгэн камер ажилдаггүй эсвэл хурууны хээ уншигч нь ажилдаггүй гэвэл сонирхох ч хэрэг байхгүй шүү! Учир нь эдгээр нь системийн алдаанаас үүдэлтэй ба эдгээр алдаанууд нь цааш даамжран бусад функцэд ч хор хөнөөлтэй байх боломж маш их байдаг шүү!
  • Эцэст та нэг зар хараад утсыг очиж шалгаж үзэхээр болсон бол юуг шалгах талаар хэлье!
    • Хамгийн түрүүнд утасны dail-up руу ороод *#06# гэж бичээд гарч ирэх Imei code-ыг хараад тухайн кодоо Imei код шалгадаг сайтуудаас шалгаад үзээрэй. Хэрэв шалгаж үзэхэд тухайн кодоор өөр брендийн өөр утас гарч ирээд байвал хулхи утас байна гэсэн үг шүү! 
      / IMEI жод шалгах сайт: info /

    • Та авч буй утасныхаа дэлгэцийг сайн шинжээд нэг хараад үзээрэй. Учир нь A copy, B copy зэрэг дэлгэцийг нь сольсон утас маш ихээр байдаг шүү. Энэ зөвхөн монголчууд ч ингэж хийгээд байгаа биш гадаадаас ингэж орж ирдэг гээд бод доо ☹ Яахав аз таарвал зарим нэг copy дэлгэцтэй утас үнэхээр сайн ажилладаг, харин дийлэнх хувь нь хэцүү дээ…
    • Утасныхаа эргэн тойрон сайн шалгаж үзээрэй, засвар орсон шинж тэмдэг байна уу? Мөн дэлгэцийн хаа нэгтээ хуруу мэдрэхгүй хэсэг байна уу? Гэдгийг ч харах хэрэгтэй.
    • Сим оролт, memory карт, цэнэглэгчийн хэсэг зүгээр ажиллаж байгаа эсэхийг шалгах.
    • Speaker нь ажилдаггүй, дугардаггүй утас санаандгүй авчхав даа : > Энэ бас vibrator дээр ч яригдана шүү.
    • За батарей бол угаасаа хүн болгон л хамгийн түрүүнд шалгана, бас асууна. Тухайн утасны wifi юмуу дата-г нь асаагаад бичлэг үз. 5 минутын дотор 5% цэнэг гүйчих вий дээ…

Эцэст нь хэлэхэд юм авж л байгаа бол сайн шалгаж аваарай. Иймэрхүү зүйлд хашир байх нь хэзээ ч буруудахгүй шүү!

/ Гар утас худалдан авах, Шинэ утас худалдан авах, Гар утас худалдан авахад анхаарах зүйлс, Гар утас шалгах, Gar utas hudaldan avah, Gar utas hudaldan avahad anhaarah zuils. Gar utas hudaldan avah zovlogoo, gar utas, гар утас, gar utas lizing, гар утас лизинг /

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал