Шинэ жилийн гэрэл

Шинэ жилийн сүлд мод

Ирж буй 2014 оныг угтан Чингисийн талбайд зассан Улаанбаатар хотын сүлд мод.

Шинэ жилийн сүлд мод нь шинэ жилийн баярт зориулан засаж чимэглэсэн мод юм. Шинэ жилийн сүлд модоор мөнх ногоон модыг сонгодог бөгөөд сүлд мод засах уламжлал нь анхлан XV зуунд Герман улсад зул сарын баярт зориулан сүлд мод зассанаар эхэлсэн байна. Анхлан сүлд модыг алим, самар зэргээр чимдэг байсан бол XVIII зуунаас чимэглэсэн сүлд модоо лаагаар гэрэлтүүлдэг болжээ. Өнөө үед дэлхийн улс орнууд шинэ жил болон зул сарын баярт зориулан амьд бус хиймэл, нийлэг материалаар хийсэн сүлд модыг тоглоом, гэрэл зэргээр чимэглэдэг болсон.

Монголд

Манай улсад сүлд модоор ихэвчлэн гацуур модыг төлөөлүүлдэг. Шинэ жилийн гацуур мод гэж хэлэх нь ч бий. Айл өрхүүд шинэ жилээр гол төлөв хүүхэддээ зориулан сүлд мод засч бөмбөлөгөн тоглоом, саа, гэрэл зэргээр чимэглэдэг. Айл гэрт шинэ жилээр ирсэн зочин, гийчин тухайн айлын хүүхдийн сүлд модыг мөнгө, мэндчилгээ зэргээр мялаах заншил ч бий.

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал