Шинэ жил тэмдэглэх ресторануудын дундаж меню

Улаанбаатарт шинэ жилийн уур амьсгал аль хэдийн ороод эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн ресторанууд албан байгууллага, найз нөхдийн шинэ жилийн баярын захиалгаа аваад эхэлжээ. Шинэ жил дөхөөд ирэхээр албан байгууллагууд хамт олноороо хаана баяраа тэмдэглэх вэ, ямар үнэ ханштай байдаг вэ гээд шийдэж чадахгүй цаг их  алддаг.

Ресторанууд хүний тооноос хамаарч олон хүн бол хямдавтар меню, цөөхөн хүнтэй бол өндөр үнэтэй меню санал болгодог. Эрт захиалга өгсөнөөр та зэрэглэл өндөртэй рестораныг боломжийн хямд үнээр тохирч чадах боломжтой болно.

Тиймээс танд сонгоход амар болгох үүднээс мэдээлэл өгье.

Шинэ жилийн дундаж меню:

Ресторанууд меню гаргахдаа хэрэглэгчиддээ зориулж 3-4 төрлийн үнэтэй меню гаргадаг.

2017-2018 оны шинэ жилийн меню рестораны зэрэглэлээсээ хамаараад дунджаар
35,000-135,000 төгрөгийн хооронд байсан байна.

  • Зэрэглэл-1    95,000-135,000 төг
  • Зэрэглэл-2    65,000-95,000 төг
  • Зэрэглэл-3    35,000-65,000 төг

( Менюнд: Салат, 1-р хоол /2-р хоол/, амттан, ус, ундаа, пиво, архи /виски/ г.м )

Ресторануудын меню дэлгэрэнгүй авах бол: https://huree.mn/new-year-2018-menu/

Шинэ жил тэмдэглэхэд тохиромжтой шилдэг ресторануудыг харах

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал