Шинэ жилийн урилганы үг

Уншигчид та бүхэн хайртай дотны хүмүүстэй эндээс санаа аваад халуун дотно үгтэй мэндчилгээ илгээгээрэй.

-Нандин хүсэл мөрөөдлийн биелэл нь таньтай хамт байг. Шинэ жилийн халуун мэндийг хүргэе

– Жилд ганцхан тохиох шинэ жилийн vдэш. Шинэ оны баярын мэндийг дэвшүүлье. …

– Ганцхан чамтай л би бүжиглэмээр гайхамшигт шинэ жилийн үдэш.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

– Зулзган гацуурын үнэр шиг анхилуун цасан охин шиг чамдаа шинэ жилийн баярын мэндийг хүргэе.

– Халуун үнсэлт мэт дарсаа тулгаж шинэ оноо угтая

– Хэзээ ч мартагдашгүй шинэ жилийн үдэш хайрт чамдаа шинэ жилийн баярын мэнд хүргэе

– Шинэ оны хамгийн анхны нарнаас цацрах гэрэл гэгээ бид бүхэнд амжилт бататгаж,
алдаагаа засах ухаан, хүч өгөх болно.
Та бүхэндээ шинэ оны баяр мэндийг хүргэе.

– Шинэ бухний эхлэл шинэ жилээ шинэ хүн болж угтаарай

– Уулзсан бүхэндээ инээд бэлэглэж ирж буй шинэ жилээ урамтай золбоотой угтаарай

– Сэтгэл доторх зовлонгоо умартаж шинэ амьдрал эхэлж байна гэж
сэтгэл дүүрэн инээдээр шинэ оноо угтая

– Танан цагаан цас бударсан тансаг сайхан баяр ирлээ.
Шинэ жилийн баярын шижигнэсэн мэндийг хvргэе

– Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ.
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай.

– Хөнгөн аялгуу сэтгэл гижигднэм . Хүсэл мөрөөдөл ирээдүйг хөглөнөм.
Ирж буй шинэ оны баярын мэнд хvргэе

– Хууранд хөг, хайранд итгэл, хурмастад нар, хүмүүнд амжилт хэрэгтэй.
Шинэ жилийн мэнд хүргэе

– Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая.
Шинэ оны баярын мэндийг хүргэе

– Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хүлээх
энхрий бяцхан дүүдээ шинэ оны мэнд хүргэе

– Толгой ухаан 2-оор мөнгө хийж, тоолгүй өнгөрсөн нэгнийг эргэн хартал амьдарцгаая.
Шинэ оны баярын мэнд хүргэе

– Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!

Шинэ жилийн дарс шиг оргилуун
Шинэхэн орсон цас шиг хөнгөн
Зулзган гацуурын үнэр шиг анхилуун
Шинэ оны мэнд хүргэж аз жаргал хүсэн ерөөе

Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохиолж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шиннэ оноо угтаарай

Цаг хугацааны түүх болон үлдсэнхуучин оноо
Цаглашгүй их амжилт бүтээлээр үдэж
Он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ
Од хийморьтой угтаарай
Орчлонд аз жаргал гэж байдаг бол
Оргилд нь хүрээрэй
Сэтгэлээр дулаан итгэлээр дүүрэн
Шинэ жилээ угтаарай

Ганган хэтэвч дүүрэн мөнгөтэй
Гар утас дүүрэн нэгжтэй
Ганц олдох амьдрал нь жаргалаар дүүрэн
Гал халуун зүрх нь хайраар дүүрэн байж
Шинэ оноо угтаарай

Ширхэглэн буусан цагаан цастай
Чимэглэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай
Аз жаргал шивнэлээ шүү
Алгаа тосоод аваарай
Халуун дулаан үгсийг хамтад нь шивнэлээ

Өглөө бүр үгийн сайхныг хэлэлцэж
Өдөр бүр хүний сайнтай учирч
Зүрх сэтгэлд чинь баяр гийж
Зүүд үргэлжлэх цагаар нас нэмж
Зөрж өнгөрөх хоёр оны заагаар
Зүйрлэшгүй тансаг жаргалыг хүртээрэй

Цасан ширхэгийн тоогоор инээд бэлэглэе
Цагаан сүүний өнгөтэй хайр бэлэглэе
Амсаад л бялхам жаргал бэлэглэе
Алгуурхан ирж буй шинэ оны мэнд хүргье

Золгож ирж буй 2015 он танд
Эрүүл энхийн жаргал
Инээн баясах учрал
Сэхээрч үйлгох ухаарал бүхнийг авчрах болтугай .

Зүүдэнд ч оромгүй сайхан бүхэн
Зүйрлээд ч амсамгүй аз жаргал хүсье
Ирж буй 2015 онд гэр дүүрэн гэгээтэй
Сэтгэлийн жаргалтай яваарай

Нас нэмж ухаан тэлсэн
Цас бударч өнгө нэмсэн
Дарс оргилж баяр нэмсэн
Шинэ оны мэнд хүргэе

Шинэ ондоо тэвэр дүүрэн сарнай
Сэтгэл дүүрэн итгэл
Нүд дүүрэн инээмсэглэл
Зүрх дүүрэн хайраар бялхаж яваарай

Он цагийн тооллоор учран золгож буй шинэ жилдээ
Од хийморь орчлонгийн сайн сайхан бүхнээр дүүрэн байхыг билэгдэн
Ажлын амжилт амьдралд тань аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье

Чимэглэн гоёсон ногоон гацуурханыхаа дэргэд
Амттан дүүрэн ширээгээ тойрон суугаад
Айлчлан ирж буй шинээ оноо
Хайртай хүмүүстэйгээ сэтгэл догдлуулсан тэрхүү үдшийг
Мартагдахааргүй сайхан өнгөрүүлээрэй.

Аз жаргал шидлээ шүү
Алгаа тосоод аваарай
Алсаас хундага тулгалаа шүү
Хундагаа бариад тосоорой
Ажлын амжилт шидлээ шүү
Алтаар өлгийдөөд аваарай
Амтлаг исгэлэн үнсэлт илгээлээ
Ариухан уруулаа дэвсээд аваарай
Happy new year. Сайхан баярлаарай.

Будрах цасны мөнгөн ширхэгтэй
Болор хундагны жингэнэх чимээтэй
Буурал сахалт өвлийн өвгөнтэй
Бүжин наадах цасан охидтой
Шинэ оноо сайхан угтаарай. Happy new year

Угтах ондоо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Гэгээн гэрлээр гэр тань гийж
Гэрэлт оюунаар ухаан тань тэлж
Шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай.

Ангилал