Шинэ жилийн чимэглэл хийх арга

Шинэ жилийн чимэглэл хийх  гайхалтай санаа

Шинэ жилийн баяр дөхөж байгаа нь гоёл чимэглэлээс харагддаг. Гэр орноо ирж буй баярт зориулж гоёж чимэх нь эзэгтэй бүрийн хүсэл. Гэхдээ үр хүүхэд, ойр дотныхныгоо баярлуулахын тулд өөрийн гараар урласан дахин давтагдашгүй чимэглэл, гэрэл, лаа зэрэг нь баярыг тань улам чимэх болно. Дараах шинэ санаануудаар өөрийнхөө уран бүтээлийг баяжуулаарай.

Баярын лаа

Шинэ жилийн үдэш давтагдашгүй, гайхалтай байхын тулд гэрлээ унтрааж гэрээрээ лаа тарааж тавиарай. Лааны суурийг өөрөө хийж болно: шилэн сав, цэцгийн ваар, боргоцой, цинамон ч байсан болно.

Хайр шингэсэн бүтээл

Гацуур модоо өөрийн хийсэн чимэглэлээр гоёж болно: жишээ нь: пластилин, эсгий даавуу зэрэг ашиглан хүүхүүдээ хөгжөөх тоглоом урлаад үзээрэй. Оёх дургүй бол өнгөлөг бөмбөлөг, эсвэл хуучин чийдэнгээр тоглоом хий: чийдэнгээ цавуудаад гялалздаг нунтагт дүрээд аваарай.

Гэрлээр дүүргэ

Гэрэлтүүлэг шинэ жилийн өнгө төрхийг нэмнэ. Харамлалгүйгээр хаа сайгүй өлгөөрэй: шат, хана, тавиур, шкаф, хаалганы дээр, мэдээж гацуур модон дээр. Гэрлэн чимэглэлийг өөрийн гараар урлаж болно, фольга чийдэн байхад л хангалттай.

Бяцхан, гэхдээ гоёмсог

Гацуур модгүй Шинэ жил гэж юу байх вэ дээ, боргоцой, товч, ноосон утас, өнгө өнгийн стикерээр урласан гацуур мод таны гэрийг чимэх болно. Өөрийн гараар урласан гацуур модоо та хүссэн зүйлээрээ чимэглээрэй.

Өвлийн өвгөн зурцгаая

Цонхны чимэглэлийг мартаж болохгүй, өвлийн хүйтнийг санагдуулам зургаар дүүргээрэй. Хатуу цаасаар хэвлээд л цонхон дээрээ зурна: шүдний оог устай хольж шингэвтэр болгож хатуу цаасаар хэвлэсэн зургаа буулгаарай.

Амттай чимэглэл

Ирж буй баярт гэрээ маш онцгой чимэглэхийг хүсэж байгаа бол цагаан гаатай жигнэмэг хийж үзээрэй. Жигнэмэгт гаргасан жижиг нүхээр уяа явуулаад л амттай чимэглэл бэлэн.

Бага зэргийн уянгын халил

Шинэ жилийн гацуур модыг гэрэл, тоглоомоор чимэглэхээс гадна гэр бүлийн дурсгалт мөчүүдийг харуулсан гэрэл зургаар чимж болно. Танай гэр бүлийнхэнд баярын уур амьсгал оруулна шүү.

Хүүхдүүдэд баяр бэлэглэх

Хүүхдүүдээ баярлуулахаа мартаж болохгүй ээ, тэдэнтэйгээ нийлж тоглоом урлаарай. Шилэн саванд хүүхдийнхээ тоглоомоос жижиг гацууртай хийхэд л хүүхдүүд маань хөөрч баярлаад эхэлнэ. Цасыг хөвөнгөөр орлуулахаа та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа даа.

Тоглоомоо дулаалахаа мартав аа

Гацуур модны чимэглэлийг та юугаар ч хийж болно – хуучин ороолт, ноосон цамц… Цаг их орохгүй: гацуур модны шилэн тоглоомоо ноосон алчуураар сайтар ороогоод амсрыг нь сайн боогоорой.

Мандарин таны баярыг чимнэ

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал