Шинэ жилийн хөтөлбөр

Шинэ жилийн захиалгын утас: 7711-7799

Шинэ жил гэдэг бол хүн бүхний хүсэн хүлээдэг, баярлан цэнгэдэг ариухан гэгээн баяр билээ. Хүн бүр л ганц тохиох шинэ жилийн баяраа хэзээ ч мартагдашгүй, дурсамжтай тэмдэглэн өнгөрөөхийг хүсдэг. Тэгвэл шинэ жилээр та юуг анхаарах хэрэгтэй вэ?

Уншихад илүүдэхгүй хөгжилтэй санамжуудыг сонирхуулж байна.

1. Хамгийн эхэнд хувцсандаа анхаарах хэдэн зүйлийг дурдсан нь дээр юм болов уу. Мэдээж шинэ жилийн тэр үдэш бариу хослол, эсвэл томдсон хувцас өмсөхийг бодсоны ч хэрэггүй байх.

2. Даашинз сонгохдоо моод хөөж хэрхэвч болохгүй. Бүсгүй та даашинзаа сонгохдоо тухайн жилийн моодыг дагаж биш зөвхөн өөрийн бие галбирт төгс зохицох даашинзыг л сонгоорой. Магадгүй таньд 1980-аад оны бүсгүйчүүдийн гангараа ч зохих юм билүү.

3. Харин эрчүүдийн хувьд моод дагахад буруудах зүйл байхгүй. Энэ өвлийн эрэгтэйчүүдийн загвар хар гонж дээр улаан эрвээхэй зангиа юмуу алчуур сонгох юм.

4. Ямар ч тохиолдолд байсан гутлаа л тааруулж өмсөх хэрэгтэй. Охидууд багадсан болон томдсон гуталтай л явж болохгүй. Хамгийн энгийн жишээ дурьдахад нууцхан харж явдаг залуу тань бүжгэнд урьвал бүсгүй та яах билээ.

5. Залуу та юу юунаас илүү үсэндээ илүү анхаараарай. Маргааш байгууллагын шинэ жилийн баяртай гээд л шууд үсчинд орчихож болохгүй. Ямар ч арга хэмжээнд оролцох гэж байсан хүсэн хүлээсэн өдрөөсөө ядаж хоёр хоногийн өмнө үсчинд орж, үснийхээ имижийг бүрдүүлээрэй.

————————————————————————————————————————- ?❄️?❄️? Хүрээ үдэш-2019 ?❄️?❄️? Байгууллагуудын нэгдсэн шинэ жил Хэзээ, Хаана: 2019 оны 12 сарын 30-ны өдөр 19:00 цагаас Улсын их дэлгүүрийн 7 давхарт Empire ресторан
Такс: 95,000 төг /НӨАТ ороогүй үнэ/ (Таксанд 2 хоолтой меню, шинэ жилийн хөтөлбөр багтсан)
Утас: 7711-7799 Дэлгэрэнгүй мэдээлэл авах бол ЭНД дарна уу ————————————————————————————————————————-

Онигоонд орохгүйн тулд юуг анхаарах вэ?

6. Өөртэй итгэлтэй байдал. Ямар ч зүйл тохиолдсон бай өөдрөг сайхан сэтгэлтэйгээр түүнийгээ даван туулаарай. Хамт олон, найз нөхдийн шинэ жилээ тэмдэглэх тэр үдэш, он солигдох торгон мөч алинд нь ч бай сэргэлэн цовоо байх нь таньд ч, хажууд байгаа хэн нэгэнд чинь ч сайхан байх болно шүү. Уур бухимдал гэдэг эргээд бодоход ичгүүр юм шүү.

7. Маргааш нь онигоонд орохгүйн тулд хэмжээнээсээ хэтрүүлж уух нь зохимжгүй. Үүнийг мэдээж уухаараа олон юм ярих гээд байдаг, архи даадаггүй хурдан согтдог хүмүүс илүү анхаарах нь зүйтэй.

8. Элгээ хамгаалахаа мартуузай. Архи, пиво, вино, дарс гээд л бүгдийг нь холиод хэрэглэх нь зорхимжгүй. Баяр гэхээр л согтож, шогтож, шартах шаардлагагүй шүү дээ.

9. Хүний үнэтэй зүйлээр гангарч байгаад онигоонд орсон хүмүүс цөөнгүй байдаг юм шүү. Эгчийнхээ, ахынхаа магадгүй ээж, аавынхаа үнэтэй, ховорхон эд зүйл, хувцас хэрэглэлийг шинэ жилийнхээ орой гангарчих санаатай гуйж хэрэглэдэг хүмүүс олон байдаг. Тэгвэл та энэ зүйлдээ бусад зүйлээсээ ч илүү анхаарал тавьж, ач холбогдол өгдөгөө өөрөө ч анзаардаггүй. Энэ нь таныг ичгэвтэр байдалд оруулж мэдэх юм шүү.

10. Хөлөө ачиж суух нь чухал. Таныг халамцуухан сууж байхад зургийг чинь даржээ. Харин маргааш нь пэйсбүүк хуудсаар дүүр дотоож цухуйсан зургууд байх вий дээ.

Шинэ жил тэмдэглэхэд тохиромжтой шилдэг ресторанууд

Шинэ жилийн уур амьсгалыг гэртээ авчрах

Анивчдаг гацуур, үлээдэг бөмбөлөг, хөшигний дээгүүр тавьсан саа… та гэртээ шинэ жилийн уур амьсгалыг ердөө ийм хэдхэн зүйлээр оруулах гэж байгаа юм биш биз? Бүтээлч сэтгэлгээтэй эзэгтэй та бидний хялбар зөвлөмжүүдээс санаа аван, өөрийн гараар онцгой чимэглэлийг бүтээгээрэй.

11. Та гэртээ байгаа, өмнөх жилүүдийн шинэ жилийн баярын мэндчилгээ бүхий ил захидлуудыг цуглуулаад тэдгээрээр гэрээ бяцхан чимж болно. Бүх мэндчилгээнүүдээ нийлүүлж ханандаа гацуурын хэлбэр үүсгэн наасан ч болно шүү дээ.

12. Жигнэмэг, өрмөнцөр хоёроор та жижигхэн хотхон байгуулж болно. Олон жигнэмэгнүүдээ өрмөнцөр эсвэл хайлуулсан ирисний тусламжтайгаар дээр дээрээс нь давхарлан өрж байшин шиг хэлбэртэй болгоод, яндан, дээврийг нь хөөсөн чихэрээр чимэглэж өгөөрэй. Дээр нь олон өнгийн үрлэн чихэрнүүд наасан ч болно. Жигнэмэгэн байшин нь таны гэрийг чимэхээс гадна дараа нь эвдэж идэхэд ч амттай.

13. Танай гэрт төрөл бүрийн хэмжээтэй сонгодог маягийн лаанууд байгаа юу? Хэрэв байгаа бол лаа шинэ жилийн уур амьсгалыг хамгийн сайхан бүрдүүлж чадах зүйл шүү. Толины өмнө тавибал илvv гоёмсог харагддаг гэдгийг ч санахад илүүдэхгүй биз ээ.

14. Энгийн тасалгааны дvvжин ургамалыг тууз болон хонхнуудын тусламжтайгаар гайхамшигтай чимэглэл болгож болно. Ургамал нь хиймэл ч байж болно. Гол нь та сэтгэх л хэрэгтэй.

15. Шинэ жилийн хамгийн чухал зүйл бол бэлэг юм. Хүүхдүүддээ чихэр жимс өгөхөөсөө илүү тэдний сонирхдог зүйл, тоглоомыг нь авч өгөх нь орчин үеийн сонголт юм шүү эцэг эхчүүдээ !.

Хөгжилтэй санамжууд

16. Он солигдох мөч. Он солигдох мөчийг хүн бүр л тэсэн ядан хүлээдэг. Монголчууд он солигдох мөчийг яаж угтана тэр жилдээ тийм л байна гэж үздэг. Тиймээс та ПС тоглоомын газар, эсвэл унтаж байгаад он гаргахгүйг хичээгээрэй.

17. Шинэ жилийн мэндчилгээний үгсийг хайртай гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт олондоо илгээх нь энгийн хэрнээ эгэлгүй сэтгэлийн бэлэг юм шүү.

18. Линз зүүх. Линз зүүх нь таны нүдийг чимэх хэдий ч сөрөг тал байдгийг мэдэхэд илүүдэхгүй. Бингалын гал гэж линз шатаадаг айхтар зүйл байдгийг сонссон л биз дээ.

19. Салют буудуулахдаа болгоомжтой л байгаарай. Үүнийг надаар хэлүүлэх хэрэггүй биз ээ.

20. Хайран хийлгэсэн шилэн хумс тасарч эхэлвэл яах вэ? Тэгвэл наалдан пад авч яваад хугарахаас нь өмнө наах… Нэг хэсэгтээ л хумстайгаа байна.

21. Реклам биш!!!. Тасарч унахаас айдаг, болгоомжилдог хүмүүс Chingis energy drink-тэй нөхөрлөх хэрэгтэй. Яаж уусан ч бай уугаад л эрүүл болно. Гэхдээ өдөрт нэгийг л уух ёстой шүү. Энэ нь их олон хүн дээр батлагдсан юм.

22. Улаан машинтай найз чинь гэнэт зочлох вий дээ хүүхнүүд ээ!!. Бэлтгэл хаана ч илүүдэхгүй.

23. Запас гутал. Гоёмсог даашинзтайгаа хослуулсан өндөр өсгийт чинь онигооны гол эзэн болоход чинь нөлөөлж мэднэ шүү. Өндөр өсгийт дээрээ маш болгоомжтой явах, аль эсвэл запас гутлаа цүнхэл.

24. Хамгийн эцэст нь хэлэхэд зугаатай шинэ жилийн өдрийнхөө батиарийг татуулахаа мартуузай.

Сэвсгэр цагаан цасан дээр сэргэлэн цовоо алхалж шинэ жилээ сайхан угтаарай.

Шинэ жил тэмдэглэх ресторан хайж байна уу?

Ангилал