Шээсний шинжилгээний лабораториуд

Шээсний ерөнхий шинжилгээ хийдэг лабораториуд

ЮУ БИ ЛАБ
Манай байгууллага нь аж ахуй нэгж, албан байгууллагын ажилчдын урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог 3-р шатлалын нарийн мэргэжлийн эмч нартай хамтран ажиллаж шинжилгээ хийж байна.
Дэлгэрэнгүй мэдээлэл
Утас: 8023-2425

 

  1. ХАППИ ВЕРИТАС оношилгоо, эмчилгээний төв

Монгол, Японы хамтарсан “Хаппи Веритас” оношилгоо, шинжилгээний төв Монгол улсад анх удаа элэгний А, В, С, Д вирусыг тоон үзүүлэлтээр гаргах шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлсэн нь анагаах ухааны лабораторийн салбарт гаргасан томоохон дэвшил юм. Элэгний В, С вирус тоолох шинжилгээ нь дэлхийн хөгжилтэй орнуудад манай лабораторит ашиглагдаж буй ТАQMAN технологи дээр үндэслэн хийгдэж байгаа тул энэхүү шинжилгэээ нь Монголын элэгний оношилгооны хоцрогдлыг арилгасан билээ. Манай лаборатори нь одоо 200 гаруй нэр төрлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд Монголд хийгддэггүй 2000-3000 төрлийн шинжилгээг Япон улсын жишиг лаборатори SRL-д явуулж шинжлүүлж байна. Мөн Дүрс оношилгооны орчин үеийн нарийн шинжилгээнүүд болох Компьютер Томограф, Рентген болон эмэгтэйчүүд, ЭХО, чих хамар хоолой, шүд, дотор гэсэн кабинетуудтай бөгөөд Монгол Улсын Гавьяат эмч, Анагаах ухааны доктор, зөвлөх эмчээс бүрдсэн баг хамт олон Эрүүл Монгол хүний төлөө сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байна.

Хаяг: БГД, 10-р хороолол, 5-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-115

Утас: 7017-0303, 9578-1166

2. Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэг

Цус, биохими, иммунологийн шинжилгээг Даваа-Баасан гаригт 7:30- 10:00 цагийн хооронд Нэгдүгээр байрны 2 давхарын 216 тоот өрөөнд авна. Цусны шинжилгээний хариу тухайн өдөртөө хурдан шуурхай гарна.

3. ЭНЭРЭЛТ МАНАЛ эмнэлэг

  • Цусны ерөнхий шинжилгээ
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
  • Цусны бүлэг тодорхойлох шинжилгээ

Хаяг: СХД 13-р хороо Энхтайваны өргөн чөлөө 8/1 байр (Саппоро төвийн баруун талд)

Утас: 99007527

4. ЦЕНТРОЛАБ лаборатори

  • Шээсний ерөнхий шинжилгээ-6500₮
  • Шээсний бактериологийн шинжилгээ-30000₮

Хаяг: СБД 1-р хороо багшийн дээдийн урд талын автобусны буудлын урд Ионсей төв 1 давхар 118 тоот

Утас: 80214404

5. UB нэгдсэн лаборатори

“ЮБИ” Эмнэл зүйн Нэгдсэн төв лаборатори нь цусны ерөнхий шинжилгээ, шээс, биохими, дархлааны эмнэл зүйн шинжилгээ болон нян судлал, молекул биологийн шинжилгээг Японы Sysmex, Бельгийн Cyan, АНУ-ын Tunderbolt(CLIA), Германы Diasys, ОХУ-ын ISO гэрчилгээтэй тоног төхөөрөмжүүдийг ашиглан үйл ажиллагаа явуулж байна. Манай нэгдсэн лаборатори нь 2016, 2018 онуудад Канад улсын олон улсад болон европын орнуудад хүлээн зөвшөөрөгдөх One World Accuracy компаниар сар болгон гадаад хяналтын баталгаажилт, мөн 2018 онд Австралийн NRL компаниар улирал тутамд гадаад хяналт тус тус хийлгэж амжилттай оролцож гэрчилгээ авсан.

Утас: 70006430

6. ЦАНТ ОД лаборатори

Цант – Од лаборатори нь клиник биохимийн шинжилгээг хямд үнээр, хурдан шуурхай, чанартай хийж үйлчилж байна.

Хаяг: Энхтайвны өргөн чөлөө Сонгино Хайрхан дүүрэг 18-р хороо 11-р байр (5 шар Христын сүмын ард угсармал 5 давхар цагаан байр)

Утас: 98111231

7. ЕВРОСТАНДАРТ лаборатори

Евростандарт эмнэлзүйн нэгдсэн төв лаборатори нь
*Дэлхийн тэргүүлэгч ХБНГУ-ын R-Biopharm, Orgentec, Бельгийн Cypress Diagnostics брендийн анализаторууд, оношилуур, сорил, уусмалуудыг ашигладаг. Уг анализаторууд нь гар ажиллагаанаас үүдэлтэй алдаа гаргахаас хамгаалагдсан бүрэн автомат.
*Өдөр тутмын шинжилгээнд дотоод болон гадаад чанарын хяналтыг тогтмол хийдэг.
*Лабораторид ашиглаж буй анализаторууд, оношилуур, сорил, уусмалууд нь ДЭМБ-аас эмнэлзүйн лабораторийн шинжилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн, баталгаатай байдлыг илэрхийлэх IVD сертификаттай.

Хаяг: ЧГД 4-р хороо Жуулчны гудамж “МОНФА” ХХК эмийн төвийн 6-р давхар

Утас: 95954548

8. АЧТАН эмнэлэг

Манай лаборатори нь 2008 онд байгуулагдсан ба 24 цагийн үйл ажиллагаатайгаар ажиллаж байна. Бүтцийн хувьд лаборатори нь клиник биохими болон бактериологи гэсэн 2 үндсэн хэсэгтэй. Клиник биохимийн шинжилгээг Япон, Герман, АНУ-д үйлдвэрлэсэн дэлхийд тэргүүлэх өндөр технилогийн тоног төхөөрөмжөөр хийж гүйцэтгэж байна.

Бид дээрхи тоног төхөөрөмжүүдээр шээсний ерөнхий шинжилгээ шинжилгээнүүдийг хийж байна.

Хаяг: Баянгол дүүрэг, 6-р хороо,

Утас: 70009623, 70009624

  9. LUX MED эмнэлэг

  • Биохимийн шинжилгээ
  • Иммунологийн шинжилгээ
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
  • Молекул биологийн шинжилгээ
  • Шээсний шинжилгээ

Хаяг: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Чагдаржавын гудамж 46, “Люкс Центр” төв

Утас: 98112237, 77112772

  10.  Онош мед лаборатори

  • Шээсний ерөнхий шинжилгээ (14 үзүүлэлт)

Хаяг: СБД, Хатагтай эмнэлэг 1-р давхар

Утас: 11354396, 98115172

ТА ХУРИМ, ХҮЛЭЭН АВАЛТ, ХУРАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА УУ.

Барилгын бараа, материал, ажил үйлчилгээ авахаар хайж байна уу? Бид олж өгье

Ангилал